Үндэсний бөх дэх ёс зүй, авлигын асуудлууд судалгааны тайлан

Мэдлэгийн сан / admintaf / 10/07/2019

Монголын үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Авлигын эсрэг #НэгҮйлдэл аянаас санаачлан, Стилетто ХХК болон Азийн Сангаас хамтран хэрэгжүүлсэн #НайраагүйНаадъя уриалга бүхий үндэсний бөх дэх авлига, ёс зүйн асуудлыг хөндөх судалгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулсан билээ. Уг ажлын хүрээнд “Үндэсний бөх дэх ёс зүй, авлигын асуудлууд” шударга байдлын судалгааг хийсэн нь энэ төрлийн судалгааны анхных байсан бөгөөд үндэсний бөхийн болон авлигатай тэмцэх салбарын мэргэжилтнүүд энэхүү компанит ажлыг үндэсний бөхийн хөгжилд шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийн эхлэл боллоо хэмээн олзуурхаж байлаа. Мөн уг судалгааны тайланг хэвлэх, хэлэлцүүлэх ажлыг аяны хүрээнд үргэлжлүүлэн зохион байгуулахыг зөвлөсөн билээ. Тайлангийн хэвлэлийн биш анхны эхийг хүргэж байна.