“Эмийн салбарын ил тод байдал” эвслийн талаарх ярилцлага

Мэдээ, мэдээлэл / transparency_anu / 1 жил, 10 сар өмнө

Энэхүү эвсэлд дэлхийн бусад орнуудад хэрхэн байгуулагдсан бэ?

Анх 2008 оны 5-р сард Англи улсын Лондон хотод “Эм зүйн салбарын ил тод байдал” олон улсын эвсэл байгууллага эрүүл мэндийн салбар, эм зүйн салбарт сайн засаглал, ил тод байдлыг нэвтрүүлэх зорилгоор байгуулагджээ. Улмаар дэлхийн хэмжээнд 2009-2010 онуудад Гана, Жордан, Киргизстан, Перу, Филиппин, Уганда, Замби зэрэг 7 улс орнуудад эм зүйн салбарын ил, тод байдлыг сайжруулах эвслүүд байгуулагдан өргөжиж байна. Эдгээр улс орнууд нь эм зүйн удирдлагын ил тод байдлыг бэхжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэнээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоонд авилгаас сэргийлэх Дэлхийн санаачлагад ихээхэн хувь нэмрээ оруулж байна.

Манай улсын хувьд “Эмийн салбарын ил тод байдал” эвсэл нь 2015 оны 2-р сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилга болон санхүүгийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан. Эвсэлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, “Транспэрэнси Интэрнэшнл-Монгол” ТББ, “Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо” ТББ, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүй био-анагаахын сургууль зэрэг байгууллагууд нэгдэн орсон.

Эрүүл мэндийн хөгжлийн төв Эмийн салбарын ил тод байдал” эвсэл хамтран ажиллах санамж бичгийг зурсан болно.

Энэхүү ажлын хүрээнд АТГазартай мөн хамтран ажиллаж байна

Энэхүү “Эмийн салбарын ил тод байдал” байгууллага нь төрийн, хувийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран эм зүйн салбарт ил тод байдлыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бидний алсын хараа бол Монгол улсад эм зүйн салбарын сайн засаглал, ил тод байдал бүхий тогтолцоог бий бол гол зорилго бол Төрийн, хувийн болон төрийн бус байгууллагууд болон бусад оролцогч талуудтай хамтран эмийн худалдан авалт, хангамж, эмийн жор бичилт, үнэ, эмийн түгээлт, хэрэглээнд ил тод, хариуцлагатай байдлыг нэвтрүүлж төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, эм зүйн салбарын ил тод байдлыг хангах болно.

Эдгээр зорилгод хүрэхийн тулд ямар зорилт тавин ажиллаж байна бэ?

Бид дараахь зорилтуудыг тавиад ажиллаж байна. Төрийн байгууллага, хувийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцуулан эм зүйн салбарын ил тод байдлыг тодорхойлох мэдээ, мэдээллийг цуглуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, улмаар нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, бодлого боловсруулахад хамтран оролцох;

  • Шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарт эм зүйн удирдлагын ил тод байдлын талаар мэдээлэл, нөлөөлөл сурталчилгааны үйл ажиллагаа явуулах;
  • Эмийн талаар иргэд олон нийтэд үнэн зөв мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулж тэдний мэдлэг, хандлага болон дадлыг өөрчлөх;

Бид 2016 оны 5 сараас ЭМСЯ, ДЭМБ, ЭМХтөвтэй хамтран Эмийн салбарын Ил Тод байдлын үнэлгээг хийхээр ажиллаж байна. Бидний хамтран ажиллах гол байгууллагууд бол дараахь байгууллагууд болно.

  • Олон улсын байгууллагууд: Транспэрэнси Интернэшнл - ОУБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Азийн хөгжлийн банк (АХБ), “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4” төсөл;
  • Төрийн байгууллагууд: Эрүүл мэнд, спортын яам (ЭМСЯ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ), Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ), Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо (ЭМЁХ), ЭМСЯ-ны харъяа эмнэлгүүд, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар;
  • Боловсролын байгууллагууд: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУИС)-ийн Эм зүй био-анагаахын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль;
  • Хувийн байгууллагууд: Эмийн үйлдвэрлэгчид, импортлогчид, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг компаниуд, эмийн сангууд;
  • Төрийн бус байгууллагууд: Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо, Монголын эм хангамжийн байгууллагуудын холбоо болон бусад эрүүл мэндийн чиглэлээлр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд;
  • Иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд; өвчтнүүдийн эрх ашгийг хамгаалах холбоод, хөнгөвчлөх эмчилгээ, диабетийн хобоод гэх мэт
  • Бусад байгууллагууд: Авлигатай тэмцэх газар (АТГ), Гаалийн ерөнхий газар (ГЕГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ), Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ), Худалдан авах ажиллагааны газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ).

Цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагаа

  • “Эм зүйн салбарын ил тод байдал” эвслийн Удирдах зөвлөлийн дүрэм, журам боловсруулах;
  • “Эм зүйн салбарын ил тод байдал” эвслийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах;
  • Эм зүйн удирдлагын ил тод байдлын үнэлгээг бусад оролцогч талуудтай хамтран явуулах;
  • Шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нарт эм зүйн удирдлагын ил тод байдлын талаар мэдээлэл, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах;
  • Эмийн талаар иргэд олон нийтэд зориулсан мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулж тэдний мэдлэг, хандлага болон дадлыг өөрчлөх;
  • Бусад улс орнуудын эм зүйн салбарын ил тод байдлын талаар туршлага солилцох;
  • Эм зүйн удирдлагын ил тод байдлыг эрчимжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулах хэрэгжүүлэх;
  • Эвсэлд гишүүн элсүүлэх ажил өрнуулж үйл ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх;
  • Эм зүйн чиглэлийн сургалт, семинар зохион байгуулах; сургалт, семинарт хамрагдах.

Та саяхан олон улсын хуралд оролцсон гэсэн энэ талаараа тодруулахгүй юу?

  • Миний бие 2015 оны 11 сард ДЭМБ зүгээс зохион байгуулсан Эмийн салбарын ио тод байдлыг бэхжүүлэх олон улсын хуралд оролцоод ирлээ. Энэ хуралд Эмийн салбар дахь сайн засаглалын 10 жилд юу хийв, Номхон далайн Зүүн Өмнөд бүсийн орнууд дахь Эмийн салбарт хийж буй үнэлгээ, Баруун бүсийн орнууд дахь эмийн хангамж хүртээмж , Малайз, Тайланд , Филиппины улсууд дахь эмийн салбар дахь сайн засаглалын ололт амжилт, олсон амжилт, Улс орнууд дахь эмийн суртачилгаа маркетинг , Тайландын эм зүйчдийн дунд ёс зүйн кодыг нэвтрүүлсэн туршлага, Ил тод байдал ба хариуцлага тогтолцоо ба Сингапурын туршлага, Филиппинд өвчтний эрх ашгийг хамгаалах байгууллагууд юу хийж чаддаг бэ?, UNDP – Global Anticorruption Initiative –GAIN байгууллагаас хийж буй ажлууд, Бангладешийн туршлага, ADB CoRE туршлага ,Эмийн салбар дахь ашиг сонирхлын зөрчил гэж юуг хэлэх бэ?, Эмийн салбар дахь Үндэсний ил тод байдал ба хариуцлагын үнэлгээг хийж буй ДЭМБ мэдээлэл зэрэг илтгэлүүд тавигдсан. Жишээ нь сүүлийн 10 жилд эмийн салбартямар дэвшил гарав гэхээр Худалдан авалт сайжирсан, эмийн салбарын хуулийн орчин ба ил тод байдал үнэ, бүртгэл, ашиг сонирхлын зөрчил зэрэгт эерэг өөрчлөлт гарсан. Цаашдаа ДЭМБ зүгээс техник тусламж, үнэлгээний аргачлал, туршлагуудаа хуваалцах, хамтын ажиллагаа ба ил тод байдлыг бүх улс орнуудад нэвтрүүлэх чиглэл барьна гэдгээ мэдэгдсэн. Улс орнуудын хувьд Үндэснийн хэмжээнд улс орнууд юу хийх ёстой бэ? Ил тод байдал, хариуцлага, оролцоо, ёс зүй, хуулийн хэрэгжилт зохицуулалт, тэгш эрх, удирдан чиглүүлэх, бодлогы бичиг баримтуудыг гаргах, төлөвлөх ажлуудыг хийх шаардалагатай гэдгийн онцолж байв. Номхон далайн Зүүн бүсийн орнуудад хийгдсэн Эмийн салбар дахь нөхцөл байдлын судалгаа хийсэн бөгөөд энэ аргачлалаар 2 долоо хоногт эмийн хангамж, эмийн сонголт, эмийн хэрэглээ, эмийн зохицуулалт, эмийн талаархь бодлого хэсэгт судалгаа хийсэн ба Үр дүн - Хангамж сул, Зохисгүй хэрэглээ, зохицуулалт сул, бодлого хэрэгждэггүй гэж гарсан. Зөвлөмж-цахимжуулах, нөөцийг бэхжүүлэх хүн ба хөрөнгө, хэрэглээ ба бодлого дээр өндөр түвшний зохицуулалт шаардлагатай гэж зөвлөсөн. Малайзын туршлага бас их сонирхолтой байв. Малайз дахь эмийн сайн засаглалын туршлага нь Салбар хоорондын яамдуудын хамтын ажиллагааг бэхжүүлсэн, Худалдан авалтаа ил тод боловсронгуй болгосон,Женерик эмийг дэмжсэн-жорыг химийн нэрээр бичдэг хууль,Дотоодын эмийг давуу эрхээр худалдан авдаг ба эмийн зүгээс төрийн Бодлого дээрээ эмийн хүртээмж, үнэ, зохистой хэрэглээг гол чиглэл болгож үзсэн. Эмийн салбар дахь сайн засаглалын Тайландын туршлага бол тэд улс орнууд болгонд тулгарч буй асуудал өөр байна, түүнд тохирсон стратеги чухал, эмийн ил тод байдалд оролцоо-иргэд, төрийн бус байгууллага, сошиал медиа чухал гэж байв .Филиппин улс Эмийн салбарын ил тод байдлын төр ба хувийн хэвшил, төрийн бус ба иргэдийн хамтарсан эвслийг байгуулан ихээхэн амжилт олсон орон. Хямд эмийн хууль, женерик эмийн хууль, эмийг багцлан хямдаар худалдах хууль, улсын мэдлийн эмийн бөөний төвүүдийг бүсчлэн байгуулсан. Мөн өвчтнүүдийн эрх ашгийг хамгаалах холбоод нь маш хүчтэй ажиллаж байгаа.

Эмийн чанар хүртээмж нь хүний эрхтэй хэрхэн холбогддог бэ?

  • Үндсэн хуулиар олгогдсон Хүний эрх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжтэй шууд холбогдоно. Бүх Нийтийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах- Universal Health Coverage нь хүний рэхийн тэгш байдал , санхүүгийн хамгаалалт, эрүүл мэндийн үйлчилгээ авсанаас санхүүгийн хүнд байдалд орохгүй байх, чанартай хэрэгтэй үйлчилгээг авах, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийг дэмжих, эмчилгээ, нөхөн сэргээлт, хөнгөвчлөх эмчилгээтэй салшгүй холбоотой юм. Зөвхөн Монгол гэлтгүй олон оронд Баруун бүсийн орнууд дахь нийтлэг бэрхшээл нь хуулийн орчин ба зохицуулалт сул, Эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн ба хүний нөөц, Эм хангамжийн чанар ба ил тод байдалд хяналт тавих байгууллагуудын хэрэгжилтийг хангах байгууллагуудын чадамж ба Ил тод байдал ба хариуцлагын тогтолцоо сул байна. Бүх Нийтийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах- Universal Health Coverage хангах шаардлагатай эмийг худалдан авах санхүүгийн боломжгүй, Өвчтнүүдээс төлөх төлбөр өндөр, ядууст хүрэлцээгүй,Нотолгоон дээр үндэслэж ил тодоор шаардлагатай эмийг худалдан авдаггүй , зохистой хэрэглээ сул байгаа зэрэг нь Монгол улсын хувьд ч тулгамдаад байгаа асуудал юм.

Эмийн салбарын ажилчдын ёс зүй асуудал хэр чухал бэ?

  • Ашиг сонихрлын зөрчлийг эмийн салбарт хэрхэн сэргийлэх бэ? Сэдвээр их сонирхолтой илтгэл тавигдсан. Марк Родвин гэх хуульч уг илтгэлдээ , Эдийн засгийн сонирхол шалтгаант Ашиг сонирхлын зөрчил- эмч, төрийн албан хаагчид бол Итгэл үнэмшлийн Ашиг сонирхлын зөрчил – судлаачдаас гардаг гэж хэлж байсан. Шийдэл нь эдгээр хүмүүс -Хувийн сектороос харилцааг нь таслах, Хувийн сектор дахь оролцоог , бизнес эзэмшлийг зогсоох, Төрийн ажлыг хийж байх үед болон ажлаас гарсны дараахь хязгаарлалт хийдэг байх, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг ба Ашиг Сонирхлын Мэдүүлэг бөглүүлэх, ил тод байдлыг нэвтрүүлэх гэж онцолж байв. Мөн Төрийн албан хаагч ба эмзүйчдийн ёс зүйн асуудлууд сэдвээр Жон Жексон, Австралийн Эм Зүйчдийн холбооны зүгээс илтгэл тавьсан. Тэрээр эм зүйчид нотолгоон дээр суурильсан, урьдчилан сэргийлэх ,шинэлэг , судалгааг дэмждэг эмийн аюулгүй байдал, зохистой хэрэглээг чухалчилдаг хүмүүс байх ёстой гэж онцолж байсан. Эмийн суртачилгаан дээр бол гадны орнууд эмийн суртачилгааг хянах хороог байгуулан хажууд нь иргэд ба ТББ ажиллаж байхаар зохицуулалт хийжээ.

НҮБ ба Азийн хөгжлийн банкны зүгээс эмийн чиглэлээр ямар ажлуудыг хийдэг бэ?

  • НҮБ Хүн Амын Хөгжлийн сангаас Эмийн бодлогыг дэмжих-Салбар хоорондын уялдааг хангах, салбар дотроо авлигын эсрэг бодлогын бичиг баримтууд гаргахад дэмжлэг үзүүлэх, чадавхийг сайжруулах-Төр ба ТББ иргэд хяналт хйих чадвар ,ухуулга мэдээлэл суртачилгаа- Авлигын эсрэг өдөр, Мэдлэг ба менежмент –судалгаа, суралцах чиглэлээр дэмжлэг үзүүлдэг бол Азийн хөгжлийн банкны зүгээс Үндэсний Эмийн Зохицуулалтын бүтцийг дэмжих, Эрүүл мэндийн дэд бүтцийг, ил тод засаглал ба санхүүжилтийг дэмжих, Нийгмийн эрүүл мэндийг бэхжүүлэх, Чанартай хямд хүртээмжтэй эмийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилдаг. Төгсгөлд нь Манай улсын хувьд Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн эмийн зохицуулалтын албыг бэхжүүлэх, эмийн зохистой хэрэглээг хэрэгжүүлэгч төрийн байгууллага бэхжүүлэн АНУ зэрэг орны FDA мэт хүчирхэг байгууллага болгон бэхжүүлэхийг Азийн хөгжлийн банкны зүгээс зөвлөдөг бөгөөд энэ нь ч манай улсын үндэснийн аюулгүй байдал ба иргэдийн эрүүл мэндэд ихээхэн чухал зүйл гэж би боддог .

Хамтарсан хэвлэлийн бага хурлыг дэлхийн антибиотик тэсвэржилтийн өдрөөр буюу 2015 оны 11-16 нд хийв

Эвслийн анхдугаар чуулганд төр ба төрийн бус байгууллагын олон төлөөлөл оролцлоо

Эмийн Салбарын Ил Тод Байдлын эвсэл ба Эрүүл Мэндийн Хөгжлийн төв хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

сүүлд нэмэгдсэн мэдээ