"Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгаа"-ны тайланг танилцууллаа

Мэдээ, мэдээлэл / admintaf / 3 жил, 10 сар өмнө

“Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгаа”-г Азийн сан, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Монголын Хуульчдын холбоо хамтран явуулсан бөгөөд батлагдсан аргачлал, асуумжийн дагуу мэдээлэл цуглуулах, нэгтгэх ажлыг статистик судалгааны СИКА компани 2018 оны зургадугаар сарын 27-ноос есдүгээр сарын 01-ний хооронд гүйцэтгэсэн байна.

Судалгаанд Улаанбаатар хот, 6 аймгийн хэмжээнд шүүх болон хуулийн байгууллагаас 2017-2018 онд үйлчилгээ авсан 814 иргэн, (Улаанбаатар-428, Орон нутаг-386), 288 аж ахуйн нэгж байгууллага, мөн шүүгч, прокурор, цагдаагийн мөрдөгч, АТГ-ын мөрдөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, шүүхийн шинжээч, өмгөөлөгч, нотариатч, эвлэрүүлэн зуучлагч зэрэг 938 хуульч, албан хаагч хамрагджээ.

Энэхүү тайланг судалгаанд оролцогч хуульч, албан хаагчдад хамаарах үр дүнг нэгтгэн, үзүүлэлтийг дунджаар тооцон гаргасан байна. Өнөөдрийн арга хэмжээнд Хууль зүйн дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар болон хуульчдын төлөөлөл оролцож тайланг сонсож, саналаа хуваалцлаа.

сүүлд нэмэгдсэн мэдээ