
Мэдээ, мэдээлэл
Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш
Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш
Мэдээ, мэдээлэл / admintaf / 11/12/2017
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 12 сарын 8-нд “Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” сэдэвт зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм.
Уг зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, Нийслэлийн Прокурорын газар, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл зэрэг байгууллагын албан тушаалтнууд, авлигын хэргийн гэрч, иргэдийн төлөөлөл оролцлоо.
2018 оныг “Авлигыг илчлэх, авлигын гэрч, мэдээлэгч, шүгэл үлээгч, хохирогчийг хамгаалах жил” болгон зарлах санаачилга гаргаж байгаад талархаж, Ерөнхийлөгчийн зүгээс бүх талаар дэмжин ажиллах болно гэдгийг хэлсэн байна.
Зөвлөгөөнд тавьсан илтгэлүүдтэй дараах линкээр танилцах боломжтой:
- Нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа: “Авлигын гэмт хэрэгт тавих прокурорын хяналт” илтгэл
- ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл: “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал” илтгэл
- Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Дуламсүрэн: “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар” илтгэл
- АТГ-ын дэргэдэх Олон нийтийн Зөвлөлийн дарга Г.Баасан: “Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” илтгэл
Авлигатай тэмцэх газар / 11/12/2017
Олон улсын Авлигын Эсрэг өдөр, 12 сарын 9
Олон улсын Авлигын Эсрэг өдөр, 12 сарын 9
Мэдээ, мэдээлэл / admintaf / 08/12/2017
Хүмүүс ихэвчлэн авлигыг энгийн үзэгдэл гэж хүлээн зөвшөөрч, эвлэрсэн байдаг бөгөөд амьдралын нэг хэсэг, хэв маяг гэж үздэг. Гэвч авлигын эсрэг нэгдэж хамтдаа тэмцвэл энэ нь улс орон, нийгэм, олон нийтэд ашиг тустай байх болно.
Бид авлигын эсрэг дэлхийн өдөрт зориулж НҮБ-аас анхлан боловсруулсан “Бид авлигын эсрэг юу хийж чадах вэ?” зөвлөмжийг төрийн байгууллага, албан тушаалтан, хэвийн хэвшил ААН, иргэн бүрт зориулан монгол хэл дээр бүтээсэн бөгөөд та бүхэн эдгээр зөвлөмжтэй танилцаж энэ өдөр (12 сарын 9) Авлигын эсрэг өөрийн дуу хоолойгоо өргөхийг хүсье.
Авлигагүй шударга нийгмийн төлөө хамтдаа!
Азийн сан / 08/12/2017
Оффшор бүсэд байршуулсан мөнгө Монгол улсад орж эхэллээ
Оффшор бүсэд байршуулсан мөнгө Монгол улсад орж эхэллээ
Мэдээ, мэдээлэл / admintaf / 29/09/2017
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирлээ. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.
Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа билээ.
Авлигатай тэмцэх газар / 29/09/2017
Survey on Perceptions and Knowledge of Corruption (2017)
Survey on Perceptions and Knowledge of Corruption (2017)
Мэдээ, мэдээлэл / admintaf / 05/09/2017
From March to June 2017, The Asia Foundation, in collaboration with Sant-Maral Foundation, conducted its eighteenth Survey on Perceptions and Knowledge of Corruption (SPEAK) in Mongolia, a nationwide survey of citizens in rural soums, aimags, and the capital city Ulaanbaatar. Since March 2006 the survey has gathered data and provides a unique view as citizen perception and experience with corruption have changed over time. This survey is conducted in an effort to better understand the scope and public perception of corruption, and evaluate the changes in public attitudes toward corruption, the incidence of corruption at the household level, and government progress in implementing reforms that will combat corruption in Mongolia. Through this annual survey we hope to provide a deeper understanding of a key issue in Mongolia, while also contributing to the knowledge environment for policymaking and programming as the Mongolian government further develops its anti-corruption policies. The SPEAK is an integral part of the Global Affairs Canada funded Strengthening Democratic Participation and Transparency in the Public Sector in Mongolia (STEPS) project implemented by The Asia Foundation. You can find the full survey report here.
Азийн сан / 05/09/2017
Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа (2017)
Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа (2017)
Мэдээ, мэдээлэл / admintaf / 05/09/2017
Азийн сан, Сант Марал сантай хамтран Авлигын Талаарх Олон Нийтийн Ойлголт Мэдлэг тогтоох (SPEAK) 18 дахь удаагийн судалгааг нийслэл Улаанбаатар хот болон аймаг, сумдыг хамруулан үндэсний хэмжээнд хийж гүйцэтгэлээ. Судалгаагаар авлигын цар хүрээ, олон нийтийн ойлголт, төсөөлөл, тэдгээрт гарч буй өөрчлөлт, өрхийн түвшиний авлигын тохиолдол, төр засгаас авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг цуглуулж, ил болгохыг зорьдог.
Азийн сан / 05/09/2017
Боловсролын байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хэвээр байна
Боловсролын байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хэвээр байна
Мэдээ, мэдээлэл / admintaf / 28/04/2017
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар
Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас 2017 оны 4 дүгээр сарын 20-26 өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийж ажиллаа. Энэ хугацаанд нийт 110 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.
Гомдол, мэдээллийн агуулгын хувьд 26.4 хувь нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой, 3.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7.3 хувь нь харьяалалд хамаарахгүй, 56.4 төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдол, мэдээлэл зонхилж байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол, мэдээллийг харьцангуй олон ирүүлжээ. Тухайлбал Нийслэлийн 12-р сургууль, 14-р сургууль, 52-р сургууль, 6-р сургууль, 71-р сургууль, 56-р цэцэрлэг, 80-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагууд хууль бус төлбөр, хандив авч буй талаар ирүүлсэн бол Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Баянзүрх дүүргийн 19-р хорооны өрхийн эмнэлэгийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллүүд цөөнгүй иржээ. Иймд иргэд, олон нийт, эцэг эх, оюутан сурагчид хууль бус үйлдлийн талаар болон төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал, гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.
Гомдол, мэдээллийн тоо, дурдагдсан салбар, байгууллагаар
Авлигатай тэмцэх газар / 28/04/2017
Офшорын хуулийг 74.1 хувийн саналаар баталлаа
Офшорын хуулийг 74.1 хувийн саналаар баталлаа
Мэдээ, мэдээлэл / admintaf / 17/04/2017
Эх сурвалж: http://publicwatch.mn/reports/view/182
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 58 гишүүн оролцож 74.1 хувийн саналаар баталлаа.
Хуулийн төсөл батлагдахаас өмнө Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 10.1-д “Нэр дэвшигч болон сонгогдсон албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээд нь офшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэсэн байгуулахыг хориглоно” гэсэн заалтын талаар гишүүд зарчмын зөрүүтэй санал хэлж, асуулт асуусан юм.
"Офшор данс, хөрөнгөтэй байя гэвэл төрийн албанаас гарах хэрэгтэй"
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргил “42 офшор улс орноос Монгол руу хөрөнгө оруулж болохгүй гээгүй. Төрийн алба хааж байгаа бол эдгээр улс орнуудад мөнгө байршуулж, данс нээлгэхийг хориглож байгаа юм. Эдгээр улс орнуудад татвараас зугтах, мөнгө угаах ажилтай холбоотой асуудлууд яригддаг. Тийм учраас офшор данс, хөрөнгөтэй байя гэвэл төрийн албанаас гарах хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хууль бус аргаар олсон мөнгөө хэн ч эхнэрийнхээ юм уу хамаатныхаа нэр дээр бичихгүй. Нууц амрагынхаа нэр дээр биччихсэн байвал яах юм бэ. Тэгэхээр хамаарал бүхий этгээд гэдэг чинь оновчгүй байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд хамаарал бүхий этгээдэд нэгдмэл сонирхолтой этгээдийг хамруулсан нь маргаан дагуулах нь гарцаагүй шүү дээ. Монголын гурван сая иргэн нэгдмэл сонирхолтой этгээдэд хамаарч байгаа юм. Учир нь бүгд л Эрдэнэс таван толгойн 1,072 хувьцааг эзэмшиж байгаа шүү дээ.
Хуулийн нэр томъёог зөв илэрхийлэхгүй бол хэцүү байдалд хүргэж байна. Өнгөрсөн парламентед би энэ хуулийг баталсан. Иргэдийг буруутан болгохоор хууль оруулчихлаа" гэв.
С.Бямбацогт: Гадаадын орнуудад явж байхдаа нэг ширхэг бал ч худалдаж авах боломжгүй болчлоо
ВИДЕО: Гишүүдийн асуулт
Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Яах аргагүй энэ хууль бол өргөн хүрээг хамарсан хууль боллоо. Хамаарал бүхий этгээд гэдэг зүйл заалтад асуудал байгаа нь үнэн. Гадаадын орнуудад явж байхдаа нэг ширхэг бал ч худалдаж авах боломжгүй болчлоо” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Төрийн албанд, нийтийн албанд ажиллаж байгаа бүх хүн оффшор бүсэд бүртгэлтэй компанид хувьцаа эзэмшихийг 100% хориглох юм бол Оюу толгойд асуудал үүснэ.
Үргэлжлүүлэн Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Транспэрэнси интернэшнл монгол / 17/04/2017
Авлигын хэрэгт холбогдсон 36 байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Авлигын хэрэгт холбогдсон 36 байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Мэдээ, мэдээлэл / admintaf / 23/03/2017
Эх сурвалж: http://publicwatch.mn/reports/view/166
-Бүтэн нэг жил гаруй хугацаанд шалгасан эл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, хэргийг өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Харин тэдний хэд нь хуулиас гадуур үлдэх бол-
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-ны өдөр АТГ-ын мөрдөгчид Замын-Үүд дэх гаалийн газарт гэнэтийн шалгалт хийж нэр бүхий 36 улсын. байцаагчийг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь илрүүлсэн хэрэг гарсан билээ. Өөрөөр хэлбэл, тус газрын байцаагчид гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаар амлан БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн авто машинуудад ачигдсан бараанд төлөгдвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авч байсныг нь үйлдэл дээр нь илрүүлсэн юм. Дээрх байцаагчид хагас өдөрт улсын төсөвт орох ёстой байсан 50-100 сая төгрөгийг хувьдаа завшсан гэсэн үг.
Уг хэргийг илрүүлэхээс өмнө “Замын-Үүдийн ахлах байцаагч Н.Насанбат хуурамч бүрдүүлэлт хийж их хэмжээний барааг хилээр нэвтрүүлсэн” гэх мэдээлэл АТГ-т ирж байсан юм.
Өөрөөр хэлбэл, урьд өдөр нь хууль бус ажиллагаа нь илэрч ажлаасаа халагдахад хүрсэн зарим байцаагч АТГ-т алтан хошуу өргөж хэргийг илчилсэн байдаг. Энэхүү мэдээллийн дагуу АТГ-аас Ажлын хэсэг гарч Н.Насанбатын хуурамч бүрдүүлэлт хийсэн гэх ачаатай машиныг Чойрт явж байхад нь саатуулж шалгасан байдаг юм.
Шалгалтаар ахлах байцаагч Н.Насанбат түүний удирдлагад ажиллаж байсан Дөлгөөн, Насанжаргал, Ганзориг, Эрдэнэбаатар нарын байцаагчид “Норд бенз" маркийн гурван ачаатай автомашины бараанд хуурамч бүрдүүлэлт хийсэн нь тогтоогдсон юм. Гаалийн бүрдүүлэлтийн баримт бичигт дээр машинуудад ачсан бараанд 30 тонн тавилга, 40 тонн чулуун хавтан гэж бичээд, түүнд ногдох хураамжийг авсан юм. Ингээд хуурамч бүрдүүлэлт хийсний хөлсөнд тэд долоон сая гаруй төгрөг авлигад авсан гэх хэрэгт буруутган шалгагдаж байсан билээ.
Ямартай ч ийм нэг гэнэтийн шалгалтад Замын-Үүдийн гаалийнхан бүдрэхийн дээдээр бүдэрч, авлига авсан нь үйлдэл дээрээ баригдаад зогсохгүй маш олон байцаагч уг хэрэгт татагдаж нэг дор 36 хүн ийн шалгагдах болсон юм. Угтаа бол мөрдөгчид энэ тухай мэдээллийг өмнө нь авсан байсан учраас зорчигч маягаар тус боомт руу нэвтэрч гэнэтийн шалгалт хийснээр эл хэргийг илрүүлж байсан юм.
Тэгвэл бүтэн нэг жил гаруй хугацаанд шалгагдсан эл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж хэргийг нь өнгөрсөн хоногт Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжүүлсэн байна. Мөрдөгчид болон Нийслэлийн прокурорын газраас тэднийг удаа дараа хээл хахууль авсан хэмээн Эрүүгийн хуулийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тус зүйл ангид зааснаар
268 дугаар зүйл. Хээл хахууль авах
268.1. Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
268.2. Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх
269.1. Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269.2. Энэ хэргийг давтан, эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Бараа ихээр орж ирж буй энэ боомтод ажиллаж буй гаалийн ажилтан ямар нэгэн аргаар хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, эсвэл гаалийн татвараас бараа импортлогчийг ямар нэгэн аргаар чөлөөлчихвөл түүнийхээ шагналд багагүй хэмжээний шан харамж авдаг нь нууц биш. Хэрэв ийм байдлаар “ашиг” олж чадаагүй тохиолдолд татварын хөнгөлөлт эдэлдэг аж ахуйн нэгж байгууллагынхныг дарамтлан өөрийн хийх ёстой ажлаа хийхгүй, тухайн байгууллагынхныг хясан боогдуулж мөнгө олох явдал гарч байсан.
Хэдийгээр үүнийг хууль хяналтынхан бага багаар засаж залруулж байгаа ч энэ мэт үйл явдал одоо ч байсаар байгааг иргэд олонтаа ярьдаг. Юутай ч Ц нарын нэр бүхий 36 байцаагчийн хэрэг хээл хахууль авах, өгөх гэсэн хоёр зүйл ангиар шүүх рүү шилжлээ. Эдгээр 36 хүний хэнийх нь хэрэг шүүх дээр очиж хэрэгсэхгүй болох бол гэдэг нь анхаарал татах асуудлын нэг.
Өөрөөр хэлбэл, АТГ-ын мөрдөгчид газар нь дээр зүсээ хувиргаж очоод яг гаалийн бүрдүүлэлт хийж байхад нь хэргийг нь илрүүлж нотлох баримт болгон маш олон зүйлийг хэрэгт хавсаргасан. Тиймээс л жил гаруйн хугацаанд мөрдөн шалгасан уг хэрэг шүүхийн танхимд очоод зарим нэг хүмүүсийнх нь хэрэг хэрэгсэхгүй болох вий гэсэн хардлага буй юм.
Транспэрэнси интернэшнл монгол / 23/03/2017
Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001:2016 стандарт батлагдлаа
Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001:2016 стандарт батлагдлаа
Мэдээ, мэдээлэл / admintaf / 17/03/2017
Уламжлал болгон зохион байгуулдаг Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2017 оны 3 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд үргэлжилж байна. Тус зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр болон төв орон нутгийн удирдлагууд оролцож байгаа юм.
Эх сурвалж: http://www.zasag.mn/m/csm/view/16418
/ 17/03/2017
АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС 2016: Бид авлигын гарцгүй тойрогоос гарч, нийгмийн тэгш бус байдлыг зогсоох ёстой.
АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС 2016: Бид авлигын гарцгүй тойрогоос гарч, нийгмийн тэгш бус байдлыг зогсоох ёстой.
Мэдээ, мэдээлэл / transparency_anu / 10/02/2017
Олон улс оронд Популист улс төрчид газар авч авч байгаа нь анхааруулах дохио болж байна.
Берлин, 2017 оны 1 сарын 25. Дэлхий дахинд системийн авлига ба нийгмийн тэгш бус байдал нь бие биенээ нөхцөлдүүлж байдгыг өнгөрсөн 2016 он бидэнд харууллаа. Иргэд төрийн байгууллагуудад итгэх итгэл алдарч, 176 улсын 69 хувь нь 2016 оны Авлигын Төсөөллийн Индексээрээ 50-аас доогуур оноо авсан байгаа нь төрийн салбарын авлига маш их бөгөөд ноцтой байгааг харуулж байна. 0 оноо маш их авлигтай, 100 оноо нь авлигаас ангид гэсэн утгатай. Энэ жил их олон улс Индексээрээ сайжрахаасаа илүү муудсан байгаа бөгөөд яаралтай арга хэмжээ авах зайлшгүй хэрэгтэй байгаа нь харагдаж байна.
Эрх тэгш боломж хүн бүрт алга
Авлига, тэгш бус байдал бие биенээ нөхцөлдүүлж байдаг. Эдгээр нь нийгэмд эрх мэдлийн тэгш бус хувиарлалт, баялагийн тэгш бус хувиарлалт бий болгож байна. Панама Баримт-ын үзүүлснээр, дэлхийн санхүүгийн бүрхэг байдлыг ашиглан мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс нийтийн ашиг сонирхолыг улдаа гишгэж өөрсдөө хөрөнгөжих нь хэр амархан болохыг бид харсан. Транспэрэнси Интернэшнл Олон Улсын байгууллагын ТУЗ дарга Хосе Угоз-ын хэлсэнчлэн “Олон олон улс орнуудад хүмүүс энгийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байхад, эрх мэдэлтэнгүүд авлигаас олсон ордогоороо ял шийтгэлгүй тансаг амьдарч байна. Цаг хугацаа бол алт шиг үнэ цэнэтэй. Авлигын асуудалд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй, ингэж байж л энгийн ард иргэдийн амьдрал дээрдэнэ. ” Бразилын Петробрас, Одебрехт гэх зэрэг компаниудаас авхуулаад Украйнын экс ерөнхийлөгч нарын өндөр түвшний Авлигын хэргүүд улс төрчид, бизнес эрхлэгч нар дотоодын эдийн засгийн орлогыг урвуугааар ашиглан хэдхэн эрх мэдэлтэнүүд дундаа хувааж завших боломжтойг харуулж байна. Иймэрхүү өндөр түвшний Авлигын хэргүүд хүний эрхийг зөрчиж, тогтвортой хөгжлийг удаашруулж, нийгэмд ялгавар заагийг бий болгодог. Жишээлбэл: Бразилын Авлигын Индекс нь өндөр эрх мэдэл бүхий улс төрчид, бизнесменүүдийн орооцолдсон авлигын хэрэгээс болоод сүүлийн 5 жилд эрс доошилсон. Гэхдээ энэ жил Бразил хараат бус хууль сахиулах хүчний байгууллагуудын оролцоотойгоор өмнө нь ярихад ч цээртэй байсан авлигын хэрэгт хариуцлага тооцож болдогийг харуулж чадсан нь сайшаалтай.
Популизм бол буруу эмчилгээ
Ард иргэд авлигын асуудлыг шийднэ хэмээн хоосон амлалтаараа булдаг тийм улс төрчдөөс аль хэдийнэ залхсан. Тиймээс ч тогтолцоогоор өөрчилнө, эрх мэдлийн сүлжээг таслан зосооно гэж амлаж байгаа популист улс төрчидөд иргэд мэхлэгдэн итгэж байна . Тэдний хоосон амлалт нь ч асуудлыг улам л даамжруулахаас биш зогсоож чадахгүй. “Популист болон Автократ улс төрчидтэй улс орнуудад бид ардчилал бага багаар үгүй болж иргэний нийгэм, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, шүүхийн хараат бус байдлийг уландаа гишгэх гэсэн ородлогууд ажиглагдаж байна. Улс төрчид ба тэдэнтэй хуйвалдсан бизнесийхнээс бүрдсэн авлигажсан капитализм хэмээх шинэ тогтолцоог ( crony capitalism) устгахын оронд, популист удирдагч нар улам л нарийн техниктэй авлигыг газар авахуулж бэхжүүлж байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, улс төрийн үйл ажиллагааны хараат бус байдал, хүчтэй ардчилсан засаглалтай тийм газар л иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл авлигатай нүүр тулж холбогдох хүмүүст хариуцлага тооцож чадна.” Хэмээн Транспэрэнси Интэрнэшнл Байгууллагын ТУЗ дарга Хосе Угоз өнөөдөр онцолж байна.Автократ удирдагч нар хүчээ авсан Унгар болон Турк улсын Авлигын Төсөөллийн Индекс сүүлийн жилүүдэд бас буурсан үзүүлэлттэй байна. Эсрэгээр нь популист засгийн газраа огцруулсан Аргентин улс сайжирсан үзүүлэлттэй байгаа нь бас харагдаж байна.
Бид юу хийх шаардлагатай вэ?
Авлигын эсрэг хууль тогтоомжинд үг үсгийн алдаа засах төдийн нь хангалтгүй юм. Яг одоо маш чухал авах арга хэмжээ бол асуудлыг үндэсээр нь шийдэх тийм шинэчлэлийг эхлүүлэх ажил юм. Авлигачид шийтгэлгүй өнгөрдөг даамжирсан байдлыг зогсоох, ард иргэдийг чадавхижуулж өөрсдийнхөө төлөө эрх ашгаа хамгаалж байхыг дэмжих, эрх мэдлийн тэнцвэргүй байдлийг бууруулах, буруутанд хариуцлага тооцдог системийг бэхжүүлэх зэрэг нь энэ шинэчлэлийн нэг хэсэг болно. Хэн ямар компани эзэмшдэгийг олон нийтийн бүртгэлийн төвөөр дамжуулан тодруулга хийж хил дамнан урсдаг авлигын мөнгийг хөдөлгөж буй тэр албан тушаалтануудад арга хэмжээ авах зэрэг нь энэ шинэчлэлийн хүрээнд бас багтаж явах ёстой.
ҮР ДҮН
2016 оны Авлигын Төсөөллийн Индекс 176 орны төрийн салбар дахь авлигын төсөөллийн хэмжээг нэгтгэж гаргасан. Дэлгэрэнгүй мэдээллийг www.transparency.org –оос үзэж болно.
Дани болон Шинэ Зеланд улсууд 90 оноотойгоор тэгргүүлсэн бол Финланд , Швед улсууд 89 оноотойгоор ард нь жагссан байна. Аль ч улс авлигаас бүрэн ангид байх боломжгүй ч гэлээ, оноогоороо дээгүүр жагссан улсууд нь нээлттэй засаглал, хэвлэл мэдээлийн эрх чөлөө, иргэний эрх эрх чөлөө, хараат бус шүүхийн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг улсууд юм.
10 дах жилдээ Сомали улс хамгийн муу оноотой гарсан бөгөөд энэ жил зөвхөн 10 оноо л авсан байна. Өмнөд Судан улс 11 оноотойгоор доороосоо 2-т жагсаж, Хойд Солонгос 12 оноо, Сири улс 13 онооны үзүүлэлттэй гарсан. Төсөөллийн Индексээрээ доогуурт жагссан эдгээр улс орнууд нь авлигачид ял шийтгэлгүй өнгөрдөг, ядуу засаглалтай мөн сул дорой институцтай байдлаараа ийнхүү сул оноо авсан юм.
Асуудалтай байгаа бүс нутаг буюу Ойрх Дорнод энэ жил хамгийн их оноогоор буурсан. Катар улс 2015 оны индексээсээ 10 оноогоор буурч хамгийн их индексээр буурсан улс болсон байна. ФИФА-г тойрсон шуугиант хэргүүд, мөн 2022 онд Хөл бөмбөгийн Дэлхийн Цомыг зохион байгуулах эрхийг авсантай хобоотой мөрдөн байцаах ажиллагаа, цагаачид болон энгийн иргэдийн хүний эрхийг зөрчсөн гэх мэт хэргүүд индексийн оноо буурсан үзүүлэлтэд их нөлөөлсөн.
Берлин 2017.01.25
Транспэрэнси Интернэшнл Байгууллагын төв оффис
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Монгол улсын хувьд Авлигын индэкс 2012 онд 36 оноотой, 2013 онд 38 оноотой, 2014 онд 39 оноотой , 2015 онд 39 оноотой 72 байранд, 2016 онд 38 оноотой 87 байранд эрэмблэгдэж байна. 2012 онд 17 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2016 оны эхний 9 сарын байдлаар хасах - 1.6 хувьтай болтлоо буурсан нь түүхий эдийн үнийн уналтаас илүүтэйгээр авлигын хүчин зүйлс нөлөөлж Монгол улс бүхэлдээ авлигын хямралд ороод байгаагын нотолгоо юм. Авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхэж дотоодын бизнесийн салбарт уналтыг бий болгож Монгол улсын өрсөлдөх чадвар буурч улмаар Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрлээ.
Монгол улсын авлигын индекс унах болсон бас нэгэн шалтгаан нь хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүх, хууль тогтоох ба хэрэгжүүлэх байгууллагууд нь хараат байдалд орсоноос авлига газар авч байгаа нь нөлөөлж байна.
Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрч, авлигын улмаас улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөгийн хохиролууд эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэлийг алдахад хүргэж байна.
Цаашид Авлигатай Тэмцэх Газрыг улам бэхжүүлж Авлигын эсрэг хууль эрх зүйн орчин боловсронгуй болгож шинээр батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн авлигын асуудлыг үндсээр нь устгаж нийгэмд, ард иргэдэд алдагдсан итгэлийг авчрах нь нь нэн чухал асуудал болж байгааг онцолж байна.
Авилгын үнэлгээ өгсөн 9-н байгууллага
- Bertelsmann Foundation Transformation Index
- Economist Intelligence Unit Country Risk Ratings
- Global Insight Country Risk Ratings 2015
- IMD World Competitiveness Year book 2016
- Political Risk Services International Country Risk Guide 2016
- World Bank Country Policy and Institutional Assessment 2015
- World Economic Forum Executive Opinion Survey 2016
- Rule Of law – Хуулийн засаглалын үзүүлэлт
- Varieties of Democracy Project 2016
-Авлигын хэргээр Төрийн албан хаагч ямар тохиолдолд ял шийтгэл хүлээдэг бэ?
- Авлигын хууль зөрчсөн Төрийн албан хаагч ямар нэгэн айж эмээх зүйлгүйгээр ажлаа хийх боломжтой эсэх;
-Авлигын хууль зөрчсөн Төрийн албан хаагч зохих хууль журмын дагуу ял шийтгэл хүлээдэг эсэх;
-Засгийн газар авлигын асуудлыг хянаж чадаж байгаа эсэх;
-Засгийн газар авлигын асуудлыг хянаж чадахгүй байгаа эсэх, шударга ёсны зарчим үйлчилж буй байдал;
-Засгийн газар авлигын асуудлыг хянаж чадаж байгаа эсэх, шударга ёсны тогтолцоо үр дүнтэй ажиллаж байгаа эсэх.
Авбал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 37
- Төсвийн захиран зарцуулалтын хувьд тодорхой дүрэм журам, хариуцлагын тогтолцоо байгаа эсэх;
- Төсвийн хөрөнгийг сайд албан тушаалтнууд хувийн эсвэл намын улс төрийн зориулалттайгаар хууль бусаар зарцуулдаг эсэх;
- Хариуцлага, хяналтгүй зарцуулах боломжтой төсвийн сангууд байдаг эсэх;
- Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг эсэх;
- Засгийн газраас шалгуургүйгээр томилогддог төрийн болон нийтийн албан хаагчдын томилгоо байдаг эсэх;
- Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг аудитын тогтолцоо байдаг эсэх, тийм бол улс төрөөс хараат бус байж чаддаг эсэх;
- Хараат бусаар ажиллаж эрх мэдлээ хэтрүүлсэн сайд, төрийн албан хаагчдыг шүүх тогтолцоо байгаа эсэх;
- Албан тушаалд дэвших, гэрээ хийхийн тулд авлигадах явдал байдаг эсэх.
Авбал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 37
Авлигатай холбоотой үзүүлэлт нь:
Тухайлбал, хувь хүн ба компани тухайн оронд бизнэс эрхлэхэд жижиг зөвшөөрлөөс авахуулаад томоохон гэрээ байгуулах хахууль өгөх шаардлага үүсдэг эсэх, энэ нь тухайн бизнэс эрхлэгчийг эрсдэлд оруулдаг эсэх г.м...
Авбал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 47
IMD нь дэлхийд өндөрт бичигдэх Швейцарийн бизнэсийн сургууль бөгөөд эндээс эрхлэн жил бүр гаргадаг World Competitiveness Year book 2016 нь тухайн улсын өрсөлдөх чадварыг үнэлж үүндээ улс төр болон нийгмийн хүчин зүйлс нь бизнесийн өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлж байгааг судалдаг.
Судалгаанд 333 шалгуурыг ашигладаг ба Өрсөлдөх чадвар гэдэг бол тухайн улсын эдийн засгийн бодлого нь бизнэсийн хүрээнд хэрхэн баялагийг бүтээн бий болгож улмаар тухайн улсын иргэдийн ирээдүй хэрхэн баталгаажиж байгааг хэмждэг.
Авбал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 35
АНУ-д 1979 онд байгуулагдсан ба сар бүр тухайн улсын Political Risk Services International Country Risk Guide буюу улс төр, эдийн засаг ба санхүүгийн үнэлгээг хийж хэвлэдэг бөгөөд 140 орныг хамруулдаг. Тухайлбал, тухайн орны улс төр эдийн засгийн эрсдлийн боломжийг хэрэглэгчдэд эрт мэдээлэх, анхааруулах зорилготой. Тус байгууллагын судлаачид улс төрийн ач холбогдолтой мэдээллийг цуглуулж онооны смстемд оруулдаг ба хэрэглэгчдэд өөрсдийн эрсдлийг үнэлэх боломж олгодог.
Улс төрийн систем дэх авлигыг үнэлэхдээ бизнэс эрхлэгчдээс элдэв төрлийн лиценз олгохдоо хахууль шаарддаг эсэх, авлигын бусад хэлбэрээр шаарддаг эсэх, мөн тухайн улсад улс төр нь бизнэсийн салбартай ямар нэг сэжигтэй хэлбэрээр холбоотой байдаг эсэх гэх мэт үнэлгээг хийдэг.
Авбал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 32
Дэлхийн банк нь 1944 онд байгуулагдсан ба 10000 орчим ажилтантай, АНУ-ын Вашингтонд байрладаг.
Тухайн улсыг үнэлэхдээ 16 шалгуураар үнэлэх ба эдийн засгийн менежмент, бүтцийн бодлого, нийгмийн бүх нийтийн оролцоог хангасан, тэгш хүртээмжтэй бодлого, төсвийн менежмент ба институтууд гэсэн 4 том бүлэг хувааж үнэлдэг.
Шалгуур нь эдийн засгийн өсөлт ба ядуурлыг бууруулах чиглэлийг хүчин зүйлсийг үнэлэх зорилготой.
-Төрийн салбар дахь ил тод байдал ба дээд хяналтын байгууллагууд хариуцлагатай байх, ажилтнуудынхаа өмнөө хариуцлагатай байх хариуцлагын тогтолцоотой байх. Үүнд:
- Тухайн байгууллагын тухайлбал, Монголбанк, Хөгжлийн банк, Аудитын газар гэх мэт байгууллагын удирдлага нь гаргасан шийдвэр ба гүйцэтгэлдээ хариуцлага хүлээдэг тогтолцоотой эсэх;
- Төрийн бус байгууллага ба иргэд төрийн мэдээлэл авах боломжтой байдаг эсэх;
- Aшиг сонирхлын зөрчилтэй, цөөн хүний захиалгаар хууль, журам батлагддаг эсэх.
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 47
1971 онд байгуулагдсан хараат бус олон улсын байгууллага бөгөөд Швейцарт байрладаг. Энэхүү судалгааг жил бүр хийдэг. Тухайн улсад компани, бизнэс эрхлэгчид татвар, лиценз зөвшөөрөл, гэрээ хийх, шүүхэд асуудал шийдвэрлүүлэхдээ өөртөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд хахууль өгдөг үү? Тийм бол хэр тогтмол өгдөг бэ? Тухайн улсад төсвийн хөрөнгийг авлигын замаар компани ба иргэдэд шилжүүлэн зувчуулах нь тохиолдол байдаг эсэх?
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 38
World Justice Project нь ашгийн бус хараат бус байгууллага бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт хуулийн засаглалыг дэмжих зорилготой. Тухайн орон дахь хуулийн засаглалын байдлыг үнэлдэг.
Шалгуур: 68 асуулт үнэлгээ бүхий шалгууртай, 4 үндсэн бүлэгтэй:
- Төрийн албан хаагч гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашигладаг эсэх;
- Шүүх эрх мэдлийн хүрээнд шүүгчид хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргадаг эсэх;
- Цагдаа, цэргийн салбарт төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргадаг эсэх;
- Хуулийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын зорилгоор шийдвэр гаргадаг эсэх.
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 38
Ардчиллыг хэмжих шинэ аргачлал бөгөөд зөвхөн сонгууль төдийгүй ардчиллын гол үзүүлэлт болох либераль, иргэдийн оролцоот, олонхийн сонголт, зөвшилцсөн, зарчимтай, жинхэнэ ардчиллын төлөөх зорилго тавьсан эсэхийг хэмжих баримтуудыг цуглуулдаг.
Дэлхийн 50 гаруй орны судлаачдын баг судалгаанд оролцсон 170 орны 2500 судлаачидтай хамтран 16 сая мэдээлэл, тоо баримтыг боловсруулсан.
Тухайн орны хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх мөрдүүлэх болон шүүх засаглал дахь авлигын асуудалд үнэлгээ өгч авлига хэрхэн хууль тогтоох ба хэрэгжүүлэх шатанд нөлөөлж байгааг оноогоор тооцож гаргадаг.
Транспэрэнси интернэшнл монгол / 10/02/2017
Авлигын Эсрэг Монголын Парламентын Бүлэг (МОНПАК) 3 дахь удаагаа байгуулагдлаа
Авлигын Эсрэг Монголын Парламентын Бүлэг (МОНПАК) 3 дахь удаагаа байгуулагдлаа
Мэдээ, мэдээлэл / admintaf / 09/12/2016
УИХ Гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байдлын байнгын хорооны дарга Ж. Энхбаяр:
Өнөөдөр бол олон улсын авлигын эсрэг өдөр
Энэ бол Монгол улсын хөгжилд чөдөр болж байгаа тэвчиж боломгүй хамгийн том асуудал. Анх 2008 онд миний бие тухайн үед УИХ гишүүн байсан Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нартай хамтран Авлигын Эсрэг Монголын Парламентын Бүлэг байгуулж байсан. 2012-2016 онд энэ бүлэг маань 13 гишүүнтэй болж өргөжсөн билээ. Энэ удаа 2016 онд УИХ гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нартай нэгдэн дахин 3 дахь удаагаа Авлигын Эсрэг Монголын Парламентын Бүлэг (цаашид МОНПАК) байгууллаа.
Авлигын эсрэг хамтдаа.
/ 09/12/2016
Авлигын эсрэг "Хамтдаа"
Авлигын эсрэг "Хамтдаа"
Мэдээ, мэдээлэл / admintaf / 09/12/2016
Олон улсын Авлигын эсрэг өдөр http://www.anticorruptionday.org хуудсаар зочилж #UnitedAgainstCorruption буюу #АвлигынЭсрэгХамтдаа аянд нэгдээрэй гэж уриалж байна.
Хөгжил дэвшил, энх-тайван, аюулгүй байдлын төлөө авлигын эсрэг хамтдаа
Авлига бол аль ч нийгмийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг доройтуулж байдаг ноцтой гэмт хэрэг.
Авлигын эсрэг дархлаатай улс орон, бүс нутаг эсвэл нийгэм гэж байхгүй билээ.
Энэ жил НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал хариуцсан алба болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран бүх нийтийн аян зохион байгууллаа. Энэхүү аян нь авлига хэрхэн боловсрол, эрүүл мэнд, шударга ёс, ардчилал, болон хөгжил цэцэглэлтэд нөлөөлдөг дээр анхаарч байна.
/ 09/12/2016