
Мэдээ, мэдээлэл
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Мэдээ, мэдээлэл / admintaf / 25/01/2021
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.08) цахим хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв.
Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтад төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримтлахаар заасныг хэрэгжүүлэх зорилгоор, түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа жишгийг, тухайлбал, Статистикийн тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 13.1 дэх хэсэгт Үндэсний статистикийн хороо Дэд даргатай байх ба Дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилохоор заасан зэргийг харгалзан Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилохоор заасан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар Улсын Их Хурал томилохоор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилж байхаар тус тус тусгажээ.
Авлигатай тэмцэх газрын дэд даргыг тус газрын дарга томилохоор тусгасантай холбогдуулан дэд даргыг улируулан томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах, түүний бүрэн эрхийн хугацаа, Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байхаар заасан зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгасан. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг Х.Нямбаатар сайд дурдав.
Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Ингээд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээллийн эх сурвалж: Unen.mn
/ 25/01/2021
2019 оны Авлигын индекс- G7 орнуудад ч авлигатай хийх тэмцэл удаашралтай байна
2019 оны Авлигын индекс- G7 орнуудад ч авлигатай хийх тэмцэл удаашралтай байна
Мэдээ, мэдээлэл / admin / 04/02/2020
Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас 2019 оны Авлигын төсөөллийн индексийг 2020 оны 1 сарын 23-нд танилцууллаа.
ЭНЭ ЖИЛИЙН АВЛИГЫН ИНДЕКСИЙН ОНЦЛОГ
180 орныг хамруулан 13 хүртэлх эх сурвалж мөн бизнесийн удирдах ажилтны санал асуулгаар 0-100 онооны хооронд тодорхойлсон. 0 (өндөр авлигатай ) -100 (цэвэр).
Дэлхийн улсуудын гуравны хоёр нь 50 онооноос доош оноо авсан ба дундаж нь 43 оноо авчээ. 2012 оноос хойш Эстони, Грек зэрэг 22 улс орон оноогоо сайжруулсан бол Канад , Австрали, Никарагуа зэрэг 21 улс оноогоо бууруулсан тоонд орж байна. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн авлигатай тууштай тэмцэхгүй бол ухралт гарч байгаа нь судалгаанаас харагдаж байна. Их 7 буюу G7 улс орнуудын хувьд Канад (-4), Франц (-3), Британи (-3), АНУ(-2) оноо алдсан бол Герман болон Японд үзүүлэлтээ сайжруулаагүй бол Итали нэг оноогоор урагшилжээ.
Улс төр ба Авлига
Улс төрийн намын мөн сонгуулийн санхүүжилтын хууль эрх зүйн орчин ба хэрэгжилт сайн байгаа улс орнууд уг судалгаагаар өндөр оноо авсан нь харагдаж байна. Уг үнэлгээгээр 70 ба түүнээс дээш оноо авсан улс орнуудад сонгуулийн санхүүжилтийн хууль эрх зүй тодорхой, системтэйгаар хэрэгжиж байгаа бол 34-35 оноо авсан улс орнуудад зохицуулалт сул эсхүүл зохицуулалтгүй байна.
2012 оноос хойш Авлигын индексийн оноогоо сайжруулж чадсан орнуудын 60 хувь нь сонгуулийн хандивыг эрх зүйн хүрээнд зохицуулж чадсан байна.
2019 онд дийлэнх улс орнуудад авлигын эсрэг тэмцэлд дэвшил гараагүй бөгөөд авлига иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлсөн жил болсоныг Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Patricia Moreira онцоллоо. “Авлигыг бууруулан иргэдийн амьдралыг сайжруулахын тулд улс төр дэх бохир мөнгийг хязгаарлан иргэдийг шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Илүү өргөн хүрээний зөвшилцөл хийж иргэдийн оролцоог хангаж чадсан улсуудын авлигын индекс дунджаар 61 оноо авсан бол иргэдийн оролцоог хангаагүй улс төрийн шийдвэр гаргадаг улсуудын дундаж оноо 32 байна. 2012 оноос хойш авлигын индексийн оноо нь буурсан орнууд улс төр, нийгэм ба бизнесийн төлөөлөлтэй шийдвэр гаргахдаа зөвшилцдөггүй.
ЗӨВЛӨМЖ
Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын зүгээс авлигыг бууруулж улс төрд итгэлцлийг бий болгохын тулд дараах зөвлөмжийг улс орнуудад хүргэж байна :
· Хяналт эрх мэдлийн тэнцвэрийг зохистой байдлаар хэрэгжүүлэх
· Төрийн алба болон Төсвийн зарцуулалтыг ашиг сонирхолын зөрчлөөс ангид байлгах
· Улс төрийн санхүүжилтийг хянаж, санхүүжүүлэгчээс улс төрд нөлөөлөх нөлөөлөөс урьдчилан сэргийлэх
· Төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа үүсэж болох ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах
· Лоббиг зохицуулах, нээлттэй оролцоотой шийдвэр гаргах
· Сонгуулийг шудрага явуулах, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх
· Иргэд, хүний эрхийн төлөө тэмцэгчид, шүгэл үлээгчид ба сэтгүүлчдийг чадавхижуулж эрхийг нь хамгаалах
Дэлгэрэнгүй зөвлөмжийг : www.transparency.org/cpi2019
Монгол улсын мэдээллийн эх үүсвэр байгууллагууд

1.World Bank Country Policy and Institutional Assessment 2019- Дэлхийн банкны улс орнуудын Бодлого ба институцийн үнэлгээ
Авал зохих 100 онооноос Монгол Улсын авсан оноо 2019 онд 35 оноо авч 2 оноогоор буурсан (2018-43, 2017-43, 2016 -47,)
• Тухайн улсыг үнэлэхдээ 16 шалгуураар үнэлэх ба эдийн засгийн менежмент, бүтцийн бодлого, нийгмийн бүх нийтийн оролцоог хангасан, тэгш хүртээмжтэй бодлого, төсвийн менежмент ба институтууд гэсэн 4 том бүлэг хувааж үнэлдэг: (1) Эдийн засгийн бодлого - Economic Management, (2) Structural Policies, (3) Policies for social inclusion and equity, (4) Public sector management and institutions
• Төрийн салбарын ил тод байдал, хариуцлага болон авлига гэсэн 3 хүрээнд хэмждэг.
• (Transparency, Accountability, and Corruption)
• Үүнд: (a). Гүйцэтгэх засаглалын хариуцлагатай байдал. Төрийн албан хаагчид гаргасан шийдвэртээ болон гүйцэтгэлдээ хариуцлага хүлээдэг эсэх; (accountability of the executive to oversight institutions and of public employees for their performance)
• (b). Төрийн бус байгууллага ба иргэний нийгэм төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг хугацаанд нь авах боломжтой байдаг эсэх; (access of civil society to information on public affairs)
• (c). Төрийн үйл хэрэг хэсэг бүлэг хүмүүсийн далд ашиг сонирхолд автах; (state capture by narrow vested interests)
2. World Economic Forum Executive Opinion Survey 2019-Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаа
Авбал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2019 онд 28 оноо авч 2 оноогоор буурсан (2018-31, 2017-30 ,2016 онд 38, 2015 онд 42 )
• 2017 оны судалгаа нь 133орны 12,775 бизнесийн гүйцэтгэх удирдлагуудын саналыг тусгасан.
• Хамтрагч байгууллагаар тухайн улс орны хараат бус эдийн засгийн их сургууль, институцууд, бизнес сургуулиуд хамрагдсан.
• Судалгаанд оролцогчид тухайн орны бизнесийн орчинг үнэлсэн.
• Асуусан асуултууд:
1. Бизнес хийхийн тулд хахууль аль нөхцөлд өгдөг эсэх
• Импорт, экспорт хийхэд
• Төрийн үйлчилгээ (public utilities)
• Үйл ажиллагааны татвар
• Төрийн тендер, гэрээ, зөвшөөрөл авахад
• Шүүхийн шийдвэрт нөлөөлөх
2. Тухайн улсад төсвийн мөнгийг авлигын замаар хувь хүн, компанид шилжүүлж завшиж боломжтой эсэх
3.Global Insight Country Risk Ratings 2019- Глобал Инсайт Улс орнуудын эрсдлийн эрэмбэ
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2019 онд 47 оноо авч оноо өөрчлөгдөөгүй (2018-47 2017 -35, 2016 онд 47, 2015 онд 42 )
• 1950 онд байгуулагдсан компани бөгөөд 30 оронд 5100 ажилчинтай. Макро эдийн засгийн болон салбарын дүн шинжилгээг хийдэг. 1999 оноос 6 шалгуураар үнэлдэг.
- улс төр,
- эдийн засаг,
- хууль,
- татвар,
- аюулгүй байдал,
- тухайн орны авлигын индекс
• Тухайн оронд ажиллаж амьдарч буй мэргэжилтнүүдийг оролцуулан тухайн мэргэжилтнүүд салбар тус бүр дээрх үнэлгээг асуудал тус бүрээр үнэлдэг. Тухайлбал, гар цайлгахаас авахуулаад улс төрийн өндөр түвшний авлигын асуудлыг хүртэл хамруулан судалдаг.
• Авлигатай холбоотой үзүүлэлт нь:
• Тухайлбал, хувь хүн ба компани тухайн оронд бизнэс эрхлэхэд жижиг зөвшөөрлөөс авахуулаад томоохон гэрээ байгуулах хахууль өгөх шаардлага үүсдэг эсэх, энэ нь тухайн бизнэс эрхлэгчийг эрсдэлд оруулдаг эсэх г.м.
• Энэ нь тухайн компани тухайн улсад хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулснаар шүүхийн маргаанд орох, нэр хүндээ алдах зэрэг эрсдэлд оруулдаг.
4. Bertelsmann Foundation Transformation Index 2019-2018- Бэртслманн Фонд Улс орнуудын шилжилтийн индекс
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2019 онд 37 оноо авч 4 оноогоор буурсан (2018-41 , 2017-412016 онд 36, 2015 онд 36 )
1977 онд байгуулагдсан хараат бус байгууллага ба 129 орны Менежмент Индекс ба статус индексийг 17 шалгуурын 52 асуултаар үнэлдэг
Нэг улсад 2 мэргэжилтэн ажиллаж тухайн улсын шилжилтийн ба менежментийн үзүүлэлтийг бичмэл ба тоон хэлбэрээр гаргадаг. Шалгуурын оноог тухайн улсын ‘шинжээч’ гаргадаг, үүний дараа 2 дахь шинжээч дахин оноог дүгнэдэг.
Дараа нь бүсийн шинжээч баталгаажуулдаг.
Үнэлгээний асуултууд: (1-10 оноо)
- (1 оноо, хамгийн бага) Хууль зөрчиж авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч ял шийтгэл хүлээдэггүй, олон нийт жигшдэггүй.
- (10 оноо, хамгийн их) Хууль зөрчиж авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч хатуу ял шийтгэл хүлээж, олон нийт жигшдэг.
- (1 оноо, хамгийн бага) Засгийн газар авлигыг хянах чадваргүй, шударга байдал алдагдсан.
- (10 оноо, хамгийн их) Засгийн газар авлигыг хянах чадвартай, шударга байдлын үр дүнтэй механизм бүрдсэн.
5. IMD World Competitiveness Yearbook 2017- Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2017 онд 33 оноо (2016 онд 35, 2015 онд 37 )
• IMD нь дэлхийд өндөрт бичигдэх Швейцарийн бизнэсийн сургууль бөгөөд эндээс эрхлэн жил бүр гаргадаг World Competitiveness Year book 2016 нь тухайн улсын өрсөлдөх чадварыг үнэлж үүндээ улс төр болон нийгмийн хүчин зүйлс нь бизнесийн өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлж байгааг судалдаг.
• Судалгаанд 333 шалгуурыг ашигладаг ба Өрсөлдөх чадвар гэдэг бол тухайн улсын эдийн засгийн бодлого нь бизнэсийн хүрээнд тухайн орны компаниуд хэрхэн баялагийг бүтээн бий болгож улмаар тухайн улсын иргэдийн ирээдүй хэрхэн баталгаажиж байгааг хэмждэг.
• Тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын бизнесменүүдээс боловсруулсан асуумжийн дагуу судалгааг явуулдаг.
• 0 -100 гэсэн хэмжүүрээр тухайн орны авлигын түвшинг үнэлдэг.
6. World Justice Project Rule of Law Index Expert Survey 2018– 2019 -Дэлхийн шударга ёсны төсөл, Улс орнуудын хуулийн засаглалын индекс
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2019 онд 36 оноо авсан өөрчлөгдөөгүй (2018 -36,2017 -36, 2016 онд 38, 2015 онд 35)
Хуулийн засаглалын үзүүлэлт
World Justice Project нь ашгийн бус хараат бус байгууллаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт хуулийн засаглалыг дэмжих зорилготой. Тухайн орон дахь хуулийн засаглалын байдлыг үнэлдэг.
Шалгуур: 53 асуулт 4 үндсэн бүлэгтэй:
- Төрийн албан хаагч гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашигладаг эсэх;
- Цагдаа, цэргийн салбарт төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргадаг эсэх;
- Хуулийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын зорилгоор шийдвэр гаргадаг эсэх;
- Мэдээллийг олон нийт, хуульчид, судлаачдаас цуглуулдаг.
- 0-100 оноогоор үнэлдэг.
7. Political Economic Risk Consultancy – Asian Intelligence 2019- Улс орнуудын эрсдлийн гарын авлага
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2019 онд 35 оноо авч 3 оноо өссөн (22018 -32, 2017-32,016 онд 32, 2015 онд 31)
• Тухайн орны стратегийн ач холбогдолтой бизнесийн мэдээлэл болон анализийг хөрөнгө оруулагч нарт хүргэдэг. Тухайлбал, оюуны өмч, оюуны өмчийн эрх ба эрсдэл, хүний нөөцийн чанар, улс төр нийгэм дэх авлига, бусад системийн давуу ба сул талыг хардаг.
• Улс төрийн систем дэх авлигыг үнэлэхдээ бизнэс эрхлэгчдээс элдэв төрлийн лиценз олгохдоо хахууль шаарддаг эсэх, авлигын бусад хэлбэрээр шаарддаг эсэх, мөн тухайн улсад улс төр нь бизнэсийн салбартай ямар нэг сэжигтэй хэлбэрээр холбоотой байдаг эсэх гэх мэт үнэлгээг хийдэг.
• Авлигын түвшинг 0-10 оноогоор үнэлж, тухайн оронд бизнес хийж байгаа гадаад ба дотоодын бизнесменүүдээс ярилцлага хийж цуглуулдаг.
8. Varieties of Democracy (V-Dem) 2019- Улс орнуудын ардчиллын хэмжүүр
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2017 онд 31 оноо авч 2 оноогоор буурсан (2018-33, 2017-35, 2016 онд 34, 2015 онд байхгүй)
• Ардчиллыг хэмжих шинэ аргачлал бөгөөд зөвхөн сонгууль төдийгүй ардчиллын гол үзүүлэлт болох либераль, иргэдийн оролцоот, олонхийн сонголт, зөвшилцсөн, зарчимтай, жинхэнэ ардчиллын төлөөх зорилго тавьсан эсэхийг хэмжих баримтуудыг цуглуулдаг.
• Дэлхийн 50 гаруй орны судлаачдын баг судалгаанд оролцсон 170 орны 2500 судлаачидтай хамтран 16 сая мэдээлэл, тоо баримтыг боловсруулсан.
• Тухайн орны хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх мөрдүүлэх болон шүүх засаглал дахь авлигын асуудалд үнэлгээ өгч авлига хэрхэн хууль тогтоох ба хэрэгжүүлэх шатанд нөлөөлж байгааг оноогоор тооцож гаргадаг.
9. Economist Intelligence Unit Country Risk Service 2019- Улс орнуудын эдийн засгийн эрсдлийн судалгаа
Авбал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2019 онд 37 оноо авч оноо өөрчлөгдөөгүй (2018-31, 2017-37 ,2016 онд 37, 2015 онд 38 )
• Төсвийн захиран зарцуулалтын хувьд тодорхой дүрэм журам, хариуцлагын тогтолцоо байгаа эсэх;
• Төсвийн хөрөнгийг сайд албан тушаалтнууд хувийн эсвэл намын улс төрийн зориулалттайгаар хууль бусаар зарцуулдаг эсэх;
• Хариуцлага, хяналтгүй зарцуулах боломжтой төсвийн сангууд байдаг эсэх;
• Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг эсэх;
• Засгийн газраас шалгуургүйгээр томилогддог төрийн болон нийтийн албан хаагчдын томилгоо байдаг эсэх;
• Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг аудитын тогтолцоо байдаг эсэх, тийм бол улс төрөөс хараат бус байж чаддаг эсэх;
• Хараат бусаар ажиллаж эрх мэдлээ хэтрүүлсэн сайд, төрийн албан хаагчдыг шүүх тогтолцоо байгаа эсэх;
• Албан тушаалд дэвших, гэрээ хийхийн тулд авлигадах явдал байдаг эсэх.
Хараат бус аудит
212 ба 2017 онуудад Европын Холбооны Нэгдсэн Судалгааны төв ( European Comission Joint Research Center ) зүгээс Авлигын Индексийн тооцоолж буй аргачлалд аудит хийсэн бөгөөд энэхүү аргачлал нь агуулга ба статистик тооцоололын хувьд шаардлага хангаж байна.
Транспэрэнси Интернэшнл Байгууллагын зөвлөмж
Монгол Улсын хувьд Авлигын индекс 2012 онд 36 оноотой, 2013 онд 38 оноотой, 2014 онд 39 оноотой , 2015 онд 39 оноотой 72 байранд, 2016 онд 38 оноотой 87 байранд, 2017 онд 36 оноотой 103 байранд 2018 онд 37 оноотой 93 байранд 2019 онд 35 оноотой 105 байранд эрэмбэлэгдэж байна. Авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхэж дотоодын бизнесийн салбарт уналтыг бий болгож Монгол Улсын өрсөлдөх чадвар буурч байна.
Монгол Улсын авлигын индекс унах болсон бас нэгэн шалтгаан нь хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүх, хууль тогтоох ба хэрэгжүүлэх байгууллагууд нь хараат байдалд орсоноос авлига газар авч байгаа нь нөлөөлж байна.
Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрч, авлигын улмаас улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөг хохиролууд эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэлийг алдахад хүргэж байна.
Цаашид Авлигатай Тэмцэх Газрыг улам бэхжүүлж Авлигын эсрэг хууль эрх зүйн орчин боловсронгуй болгож шинээр батлагадсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн авлигын асуудлыг үндсээр нь устгаж нийгэмд, ард иргэдэд итгэлийг авчрах нь нь нэн чухал асуудал болж байгааг онцолж байна.
Авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхэж дотоодын бизнесийн салбарт уналтыг бий болгож Монгол улсын өрсөлдөх чадвар буурч байна. Иймд бизнесийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгож худалдан авалтыг ил тод боловсронгуй болгох
Транспэрэнси Интернэшнл байгууллагын боловсруулсан төрийн өмчит компаниудын авлигаас сэргийлэх гарын авлагыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлэх
Монгол улсын авлигын индекс унах болсон бас нэгэн шалтгаан нь хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүх, хууль тогтоох ба хэрэгжүүлэх байгууллагууд нь хараат байдалд орсоноос авлига газар авч байна.
Төсвийн зарцуулалтад хариуцлага ба ил тод байдлыг нэвтрүүлэх.
Авлигын томоохон хэргүүд шүүхийн шатанд шийдэгдэхгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрч, авлигын улмаас улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөгийн хохиролууд төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэлийг алдахад хүргэж байна. Авлигын хэргийн дагнасан шүүхийг байгуулах шаардлагатай .
Ази тивийн орнуудад Авлигтай тэмцэх газрууд бэхжин авлигыг буурууулах томоохон дэвшлүүдийг гаргасан бөгөөд Авлигатай Тэмцэх Газрыг сулруулах биш харин улам бэхжүүлж Авлигын эсрэг хууль эрх зүйн орчин боловсронгуй болгож шинээр батлагадсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн авлигын асуудлыг үндсээр нь устгаж нийгэмд, ард иргэдэд итгэлийг авчрах нь нь нэн чухал асуудал болж байгааг онцолж байна.
Төрийн албан хаагчдыг ур чадвар дээр суурилан томилж намын томилгоог зогсоох
Залуучуудын авлигын эсрэг оролцоог нэмэгдүүлэх, технологийг ашиглан тэмцэх
Хэвлэл мэдээлэл ба иргэний нийгмийн авлигын эсрэг оролцоог нэмэгдүүүлж тэднийг улс төрчдийн хараат бус байдал ба дарамт шахалтаас хамгаалах
Монгол Улсын ардчиллыг хэмжихэд зөвхөн сонгуулийн ардчилал байна, сонгуулийн дараахь иргэдийн оролцоо хяналт зөвшилцөл сул оноо авсаныг сайжруулах хэрэгтэй
Улс төрийн намуудын санхүүжилт нь ил тод биш байдаг нь авлигын гол эх үүсвэр болж буйг зогсох хуулийн зохицуулалт хийх шаардлагатай байна.
Авлигын индексийн талаарх мэдээлэл
* Нийтийн алба буюу төрийн албан дахь авлигын индекс нь хувийн буюу бизнэсийн салбар дахь авлига болон бусад салбар дахь авлигаас өөр байж болно. Учир нь Авлигын индек нь Нийтийн алба буюу төрийн албан дахь авлигыг хэмждэг.
* Авлигын индекс нь яг энэ цаг мөчид тухайн улсад гарч буй авлигын өөрчлөлт тэмцлийг тусгаж хэмжиж чадахгүй бөгөөд учир нь энэхүү судалгааг 2019 оны 12 сарын эхээр эцэслэсэн байдаг.
* Улсуудын Авлигын индексийн жил бүрийн оноог харьцуулах боломжтой бөгөөд харин жил бүрийн хэддүгээрт жагссаныг харьцуулах боломжгүй.
* Авлигын индекс нь гадаад эх сурвалжуудаас авч нэгтгэсэн индекс бөгөөд – Transparency International өөрөө дата цуглуулдаггүй .
* Авлигын индекс судалгааны нэг онооны өөрчлөлт нь авлига хэмээх нүсэр том асуудлыг илэрхийлэхгүй бөгөөд ийм ч учраас Авлигын индексийг цогц бүхлээр нь харах нь зүйтэй. Авлигын индекс нь хувийн салбар дахь авлига ба мөнгө угаалтын тохиолдол бүрийг хэмжиж чаддаггүй.
* 2012 ба 2017 онуудад Европын Холбооны Нэгдсэн Судалгааны төв ( European Comission Joint Research Center ) зүгээс Авлигын Индексийн тооцоолж буй аргачлалд аудит хийсэн бөгөөд энэхүү аргачлал нь агуулга ба статистик тооцоололын хувьд шаардлага хангаж байна гэж үзсэн байна.
Транспэрэнси интернэшнл монгол / 04/02/2020
Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн нээлттэй мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ
Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн нээлттэй мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ
Мэдээ, мэдээлэл / admin / 30/12/2019
Азийн Сангийн санаачилгаар “Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ” судалгааг “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн судалгааны баг гүйцэтгэлээ.
“Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв” нь иргэдийн санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэлийг хүлээн авч, холбогдох байгууллагад шилжүүлэн, шийдвэрлэлтэд хяналт тавих үүрэг бүхий байгууллага юм. Иргэд 10 сувгаар дамжуулан 11-11 төвтэй харилцаж, 2019 оны 11 сарын байдлаар 148000 гаруй санал, мэдээлэл ирүүлсэн нь уг төвийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг харуулж байна. Тус судалгаанд 11-11.mn сайтад 2018.01.01-2019.06.30-ны хугацаанд бүртгэгдсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн болно. Дээрх шинжилгээг www.11-11.mn веб сайтын нээлттэй мэдээллийн хүрээнд хийсэн болно. Энэ хугацаанд тус төвд нийт 8764 мэдээлэл ирснээс 2018 онд 6049, 2019 оны хагас жилийн байдлаар 2715 мэдээлэл тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт саналын 97.9 хувьд хариу өгч саналыг хаажээ.
Энэхүү тайлан нь 11-11.mn сайтад дээр дурдсан хугацаанд ирсэн санал мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тус төвийн болон олон нийтийн санал, гомдлыг шийдвэрлэж буй төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн. Тайланг эндээс харна уу.
/ 30/12/2019
“Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдэвт хуулийн байгууллагын нэгдсэн зөвлөгөөн болж байна
“Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдэвт хуулийн байгууллагын нэгдсэн зөвлөгөөн болж байна
Мэдээ, мэдээлэл / admintaf / 09/12/2019
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулж “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвээр хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр /2019.12.09/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас зохион байгуулж байна.
Уг зөвлөгөөнд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.
Авлигатай тэмцэхэд хууль сахиулах, шүүхийн байгууллагуудын нэгдсэн бүх талын оролцоог хангахаас гадна олон нийтийн итгэлийг олж авах нь чухал байгаа юм. Олон нийтийн зүгээс авлигын хэрэгт холбогдсон этгүүдэд давуу эрх олгож, хөөн хэлэлцэх хугацаа хэт богино байгаа нь хэрэг шийдвэрлэхэд нөлөөлж, хууль хяналтын байгууллагад итгэх итгэл буурч байгаа тул иргэдийн итгэлийг олж авах нь чухал байгааг онцлов.
Түүнчлэн авлигын эсрэг үйл ажиллагаа явуулахад хууль хяналтын байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг сонгон хэлэлцсэнээрээ онцлогтой байв.
Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг нээж, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа "Сүүлийн үед иргэд, олон нийтийн зүгээс төрийн байгууллагуудын шударга байдалд эргэлзэж, төрд итгэх итгэл алдарч байгаа талаар ярьж, бичих нь ихэссэн. Иргэд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагад хариуцлага тооцохыг шаардах боллоо. Нийгэмд авлигын шинжтэй мэдээлэл түгээмэл тархахын зэрэгцээ иргэд, олон нийт АТГ-аас, прокуророос, шүүхээс багагүй мэдээллийг шаардах боллоо.

Бид шүүх, хуулийн байгууллагуудын нэр хүнд олон нийтийн дунд унасныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Энэ цаг үед нийгмийн шаардлагыг харгалзан тулгарч буй хүндрэл бэрхшээл, бодит нөхцөл байдлын талаар зөвлөлдөн, бодлого, стратеги, арга механизмаа ярилцах боломжийг олгохоор АТГ-аас санаачлан бусад байгууллагатай хамтран Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдвийн дор зохион байгуулж байна.
Нийгэмд анхаарал татсан, нийтийн ашиг сонирхлыг хохироосон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх чиглэлээр хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллахыг уриалж байна" гэсэн юм.
“Шударга байдал ба олон нийтийн итгэл” хэлэлцүүлэгт оролцсон зочдын онцлох ишлэлүүдийг тоймлон хүргэж байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар:

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар “Хууль тогтоох байгууллагын баталсан ялын хэт хөнгөн бодлого, Эрүүгийн хууль, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийн хийдэлтэй зохицуулалт гэмт этгээдүүдэд давуу байдал олгож байна. Ялсан намын өнгөөр төрийн томилгоо хийгддэг.
2016 онд дэвшин болон шинээр томилогдсон 1750 албан тушаалтныг шалгахад дандаа улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд, тэдний нөлөөллөөр томилогдсон хүмүүс. Эндээс хүнээс хамааралтай нөхцөл байдлаас үүдэн авлига буурахгүй байна.
- Дэлхий нийтээр авлигатай тэмцээд авлигын хөрөнгийг буцаан авах асуудал нэн тэргүүнд яригдаж байна. Монгол Улсын хувьд дээрх асуудалд тодорхой амжилт гаргаагүй учраас дэлхий нийт биднийг буруушааж ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д бүртгэгдлээ. Эндээс бид гарахын тул эрх зүйн орчноо боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай.
- Дорноговь аймгийн Замын Үүд суман дахь гаалийн газрын ганцхан гарц дээр 30 хоног хяналт тогтооход 60 тонн даацтай машинд ачсан цахилгаан бараа нэг айлын хэрэгцээний аяга таваг болж, суудлын автомашинд ачсан 1500 ширхэг гар утас хоосон машинаар тоологдож, татвар төлөгдөөгүй, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй барааг гаалийн улсын байцаагч нар алба хаагчдын гарцаар зөөвөрлөж, авлига аваад ажлаа зохих ёсоор хийхээс татгалзсан хүмүүс үйлдэл дээрээ баригдсан даруйдаа халаасан дахь мөнгөөрөө бороо оруулж, эрх мэдэл танилгүй иргэд 14 хоногоор бараагаа шалгуулж, аргаа бараад авлига өгдөг, танил талтай хүмүүсийн бараа гэрлийн хурдаар нэвтэрнэ. Тухайн гэмт үйлдлийг газар дээр нь илрүүлээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад маргааш өдөр нь томилогдон ажиллаж байгаа этгээд үйлчилгээ авч байгаа иргэнээс хахууль аваад, мөрдөгчийн байгаа газрыг зааж тойрч явахыг зөвлөж байгаа нь бэхжүүлэгдсэн баримтаас харж болно.
- Шүүх засаглал ажлаа хийж, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа яагаад тухай хүний ажиллаж байгаа байгууллага, удирдлагуудаас зөвшөөрөл хүсэх ёстой юм бэ?!
Нийслэлийн прокурорын газрын ХБМБАХТХ-ийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Р.Батнасан:
2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар албан тушаалын гэмт хэргийн шинжтэй нийт 371 гомдол мэдээллийг хүлээн авсан. Үүнээс 195 буюу 52.5 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 149 буюу 49.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 27 буюу 7.2 хувийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн.
- Хэрэг бүртгэлтийн 586, мөрдөн байцаалтын 145 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 41 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн, 22 хэргийг хэрэгсэхгүй болгож, 310 хэргийг хуульд заасан үндэслэлээр хааж шийдвэрлэн нийт хэргийн 50.3 хувийг шийдвэрлээд байна.
- Яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн 22 хэргийг шүүхээр шийдвэрлэж, одоо 19 хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдээгүй байна. Авлигатай тэмцэх, авлигын гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд авлигын гэмт хэргийг шалган шийдвэрлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг ярилцаж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь чухал.
Авлигатай тэмцэхэд авлигачдыг шийтгэх нь гол асуудал мөн боловч гэмт хэрэг үйлдсэн этгээд шийтгүүлээд цаана нь олон хүмүүс хохирч байна.
Авлигын гэмт хэргийн мэдээлэгчийг хамгаалах хууль эрх зүйн орчин бий болгосноор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чухал хөшүүрэг болох юм. Олон нийтийн анхаарал татсан хэргийг хуульд заасны дагуу тал бүрээс нь шалгаж, шуурхай шалгуулахын тулд зэрэгцэн хяналт тавих прокурорыг томилон ажиллуулж байна. Мөн АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулах зэргээр авлигын хэргийг шалган, шийдвэрлэлтийг анхаарч үр дүнгээ өгч байна.
Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр:

- Шүүх нэг талаас тусдаа бие даасан эрх мэдэл боловч нөгөө талаас хуулийн байгууллагуудын тогтолцооны нэг хэсэг болж явдаг. Хуулийн бусад салбар байгууллагуудын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай учир тэдгээрийн тусламж дэмжлэг, хамтын ажиллагаагүйгээр бодитой үр дүн гаргах боломж тун хомс...
- Шүүхэд цохих хэмжээгээр авлигал байна гэдгийг авлигын хэрэгт холбогдсон шүүгч нарын хэргүүд харуулж байна. Иймд олон улсын байгууллагын туршлагыг ашиглая.
- Шүүх нэг талаас тусдаа бие даасан эрх мэдэл боловч нөгөө талаас хуулийн байгууллагуудын тогтолцооны нэг хэсэг болж явдаг учраас үр дүнтэй шинэчлэл нь хуулийн бусад салбар байгууллагуудын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай учир тэдгээрийн тусламж дэмжлэг, хамтын ажиллагаагүйгээр бодитой үр дүн гаргах боломж тун хомс гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах:
Иргэдийн хувьд 2007 онд шүүхэд итгэх итгэл 37 хувьтай байсан бол 2012 оноос хийсэн судалгааны дүнгээр 60-80 хувьтай өссөн байна. Олон нийт шүүхэд хэр их итгэлтэй байгааг тандан судлахад сүүлийн гурван жилийн дунджаар шүүхэд итгэх итгэл ойролцоогоор 63 хувьтай байна гэж гарсан.
Цөөхөн тооны хэрэг хэрхэн шийтэхээс хамаараад иргэдийн хувьд шүүхэд итгэх итгэл өсөж, буурах нөлөө байгаа.
Шүүхээс үйлчлүүлсэн болон үйлчлээгүй иргэдийн 37 хувь нь шүүх шинэчлэгдсэн өөрчлөгдөж байна гэсэн бол шүүгчийн харилцаа хандлага, мэдлэгт 10 хувь нь эргэлзсэн байгаа юм.
Урьд өмнө нь хуулийн байгууллагуудын төлөөлөл нэг дор хуран цуглаж өөрсдийнх нь үйл ажиллагаа ба шударга байдалд иргэд, олон нийт хэр зэрэг итгэлтэй байдаг талаар ярилцаж байсан удаагүй. Тиймээс өнөөдрийн зөвлөгөөн нь анхных бөгөөд цаг үеэ олсон арга хэмжээ боллоо гэдгийг оролцогчид тодотголоо.
Авлигатай тэмцэх газар / 09/12/2019
“Азийн зарим улсын авлигатай тэмцэх туршлагаас суралцах нь” семинар боллоо
“Азийн зарим улсын авлигатай тэмцэх туршлагаас суралцах нь” семинар боллоо
Мэдээ, мэдээлэл / admintaf / 10/10/2019
“Азийн зарим улсын авлигатай тэмцэх туршлагаас суралцах нь (Өмнөд Солонгос, Сингапур, Хонг Конг)” семинарыг Азийн сан өнөөдөр зохион байгууллаа. Семинарын үеэр Азийн сангаас Өмнөд Солонгос, Сингапур улсуудад зохион байгуулсан Авлигатай тэмцэх талаарх сургалтын үр дүнгээс танилцуулсанаас гадна, Хонгконгийн Авлигатай тэмцэх газрын дэд дарга асан Тони Квок авлигатай тэмцэх талаарх Хонгконгийн туршлагын талаар лекц уншлаа. Семинарт Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг 8 байгууллагын 90 гаруй албан хаагчид оролцлоо. Уг арга хэмжээг Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан байна.



Азийн сан / 10/10/2019
Залуучууд авлигын талаар ярилцлаа- Залуусын дуу хоолой Чуулга уулзалт 2019
Залуучууд авлигын талаар ярилцлаа- Залуусын дуу хоолой Чуулга уулзалт 2019
Мэдээ, мэдээлэл / admintaf / 21/06/2019
Өнөөдөр дэлхийн хүн амын тэн хагасыг 30-аас доош настай миллениалууд эзэлж байгаа ч тэдний зөвхөн хоёр хувь л Засгийн газрын гишүүнээр ажиллаж, улс төрийн шийдвэр гаргах нөлөө бүхий эрх мэдэлтэй байна. Нөгөө талд түүнээс хоёр дахин их буюу нийт залуусын 20 хувь нь ямар ч боловсролгүй, тогтсон ажил эрхэлдэггүй ажээ. Нийгмийн олон салбарт залуусын орон зай үгүйлэгдэж, тэдний нөлөөлөл, дуу хоолой дутагдаж байгааг энэ мэт олон жишээ батлан харуулна. Тиймээс Монгол залуусын нийгэмд үзүүлэх оролцоо, хувь нэмрийг дээшлүүлж, олон салбарт өөрчлөлт шинэчлэлийг авчрах сэдлийг өгөх зорилгоор Азийн сан байгууллага (The Asia Foundation Mongolia) Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй долоон олон улсын байгууллагатай хамтран “Залуусын дуу хоолой” чуулга уулзалтыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулсан юм.
Чуулга уулзалтаар сайн засаглал, байгаль орчин, бизнес, улс төр, нийгмийн оролцоо, боловсрол сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлэг хийж, сонирхолтой илтгэлүүдийг танилцуулсан бөгөөд энэ хүрээнд Монголын 18-35 насны 1000 гаруй залуус цуглаж, дээрх асуудлаар үзэл бодлоо илэрхийлэн, санал солилцсон юм. Чуулга уулзалтад олон талт оролцоог хангахын тулд зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй 21 аймаг, суманд ажиллаж буй залуусын төлөөлөл хүрэлцэн ирж, өөрсдийн туршлага, үзэл бодлоо хуваалцсан.
Чуулганы 2 дахь өдөр "Авлигын талаар ярилцъя" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд хураангайлан хүргэж байна.
Илтгэл, хэлэлцүүлгийн асуулт хариултууд авлигын талаарх олон талт байр суурийг харуулж байсан төдийгүй өсвөр үе залуучуудад хамгийн ойр салбар болох боловсролын салбар дахь авлига, ёс зүйн асуудлууд хүчтэй хөндөгдөж, судалгааны үр дүнгүүд түүнд чиглэж байсныг онцолж байна. Мөн эссэгээ танилцуулахаар сонгогдсон шилдэг оролцогчид бүгд сонгуулийн насанд хүрсэн ихэнхи нь ирэх жилүүдэд анх удаа сонгууль өгөх гэж буй учир сонголтоо хийхийн тулд улс төрчид, нэр дэвшигчдээс юу хийхийг хүсэж буй талаар мөн авлигатай хэрхэн тэмцэх талаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн.
Оролцогчид, илтгэгчид бүгд сэтгэл хангалуун байсан бөгөөд хэдийгээр хүнд, өргөн хүрээг хамарч ярих шаардлагатай, багагүй мэдээлэл туршлага шаардах сэдэв боловч өсвөр үеийнхэн, залуучууд энэ талаар өөрсдийн гэсэн бодолтой, технологийн дэвшил, өндөр хөгжилтэй орны сайн жишээ зэргийг татан ярьж шийдлүүд санал болгож байгаа нь сэтгэл хөдөлгөсөн. Илтгэл, ярианууд агуулгаараа “томчууд үлгэрлэх хэрэгтэй байна буюу одоо үе болон ирээдүйдээ битгий уршиг тарь, шударга бус үйлдлээ зогсоо” гэдэг дээр санал нэгдэж байсан.
Арга хэмжээний товч видеог эндээс үзнэ үү.
Азийн сан
Азийн сан / 21/06/2019
"Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгаа"-ны тайланг танилцууллаа
"Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгаа"-ны тайланг танилцууллаа
Мэдээ, мэдээлэл / admintaf / 30/05/2019
“Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын шударга байдлын судалгаа”-г Азийн сан, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Монголын Хуульчдын холбоо хамтран явуулсан бөгөөд батлагдсан аргачлал, асуумжийн дагуу мэдээлэл цуглуулах, нэгтгэх ажлыг статистик судалгааны СИКА компани 2018 оны зургадугаар сарын 27-ноос есдүгээр сарын 01-ний хооронд гүйцэтгэсэн байна.
Судалгаанд Улаанбаатар хот, 6 аймгийн хэмжээнд шүүх болон хуулийн байгууллагаас 2017-2018 онд үйлчилгээ авсан 814 иргэн, (Улаанбаатар-428, Орон нутаг-386), 288 аж ахуйн нэгж байгууллага, мөн шүүгч, прокурор, цагдаагийн мөрдөгч, АТГ-ын мөрдөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, шүүхийн шинжээч, өмгөөлөгч, нотариатч, эвлэрүүлэн зуучлагч зэрэг 938 хуульч, албан хаагч хамрагджээ.
Энэхүү тайланг судалгаанд оролцогч хуульч, албан хаагчдад хамаарах үр дүнг нэгтгэн, үзүүлэлтийг дунджаар тооцон гаргасан байна. Өнөөдрийн арга хэмжээнд Хууль зүйн дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар болон хуульчдын төлөөлөл оролцож тайланг сонсож, саналаа хуваалцлаа.
Азийн сан / 30/05/2019
Монгол улсын Авлигатай тэмцэх газарт анх удаа хөндлөнгийн үнэлгээ хийлээ
Монгол улсын Авлигатай тэмцэх газарт анх удаа хөндлөнгийн үнэлгээ хийлээ
Мэдээ, мэдээлэл / admin / 10/05/2019
Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас Монгол Улсын авлигатай тэмцэх газрын хөндлөнгийн үнэлгээг танилцууллаа.
Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын авлигын эсрэг конвенцын 6 дугаар заалтад хараат бус АТГ байгуулан авлигын эсрэг бодлого, зарчмыг баримтлана гэж заасан байдаг.
2012 онд Индонез Улсын Жакарта хотноо НҮБ, Олон Улсын авлигатай тэмцэх байгууллагын төлөөллүүд хамтаар авлигатай тэмцэх газруудын даган мөрдөх олон нийтэд хүлээн зөвшөөрсөн стандартуудыг агуулсан 16 зарчмыг хамтран тодорхойлсон. Транспэрэнси Интернэшнл байгууллага АТГ-ыг шударга байдлыг тогтоох гол түншээ гэж үздэг бөгөөд олон орны АТГ авлигын эсрэг амжилттай тэмцсэн сайн жишиг тогтоосон байдаг. Дэлхийн 129 оронд Авлигатай тэмцэх газар ажиллаж байгаагийн 29 нь Ази Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байна.
Ази Номхон далайн бүс нутгийн Авлигатай тэмцэх газруудыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Индонез, Бутан, Пакистан, Мальдив, Бангладеш зэрэг улсын АТГ-т хөндлөнгийн үнэлгээг хийсэн бөгөөд 2 жил тутамд хийж байна.
ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ
Бүсийн орнуудын судалгаан дээр үндэслэж бүсийн хэмжээнд асуудлыг хэлэлцэн нөлөөллийн ажил хийж дэвшил гаргах, Оноогоор оролцогч АТГ харьцуулах боломжтой Оноо нь АТГ үйл ажиллагааны төлөвлөгөө гарган үйл ажиллагаагаа сайжруулах Бүсийн АТГ бэхжиж бүсийн хэмжээнд авлига буурах Бүсийн АТГ-уудыг нотолгоон дээр суурилан дэмжиж, оролцогч талуудад нөлөөлөл хийж АТГ бэхжүүлэх алхам хийх Оролцогч талуудыг оролцуулсан олон талт нөлөөлөл хийж эерэг дэвшил гаргах. ЗГ , хууль тогтоогчид ба иргэний нийгэм бусад оролцогч талууд үнэлгээн дээр суурилан АТГ бэхжүүлэх алхам хийх.
МУ-ЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ 2019 ОНД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ
АТГ-ын өөрийн ажлын гүйцэтгэл 77 хувь байгаа ч хөндлөнгийн нөлөөлөл 59 хувь байгаа нь авлигатай тууштай, үр дүнтэй тэмцэхэд саад болж, ерөнхий үзүүлэлтийг доош нь татаж байна.Олон нийтийн төсөөлөл хэт сөрөг байгаа нь авлигын эсрэг үйл ажиллагаанд тушаа болж, популистуудын зэвсэг болжээ. Улс төрчид иргэдийг бодит мэдээллээр хангах эрхийг боомилж байна. Олон нийтийн ойлголт хууль хүчний байгууллагуудын эрх хэмжээ, ажлын хамрах хүрээг ялгахгүй, нийтэд нь хамруулж дүгнэлт хийх хандлагатай байна. Авлигын мэргэшсэн шүүх, шүүгч, прокурортой байх шаардлага бий болжээ. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх нь эдгээр байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болохоор байна. Хууль тогтоомжид АТГ-ын санхүүжилт болон томилгоотой холбоотой өөрчлөлт оруулсан нь олон нийтийн хагарал, ойлголтын зөрүүг улам даймжруулсан гэж үзэхээр байна.
САНАЛ ЗӨВЛӨМЖ
Олон Улсын сайн жишгээр дан ганц АТГ-ын дарга, дэд даргыг хууль тогтоох байгууллагаас томилоод зогсохгүй, газрын дарга нарыг мөн ижил эрх хэмжээтэйгээр томилдог байна. Аливаа хэрэг шийдвэрлэх шийдвэрийг хамтаар, бүгд санал нэгтэй гаргадаг нь хөндлөнгийн нөлөөллөөс сэргийлэх томоохон баталгаа болж байна.
Байгууллагын хараат бус, бие даасан байдал
· АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацааг бүрэн дуусгах эрх зүйн баталгаа, нөхцлийг бүрдүүлэх,
· АТГ-ын үйл ажиллагааны хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх,
· Удирдлага солигдохдоо мэргэжлийн, туршлагатай албан хаагчдын сэлгээг ялангуяа нэгжийн удирдлагад хийх сэлгээг бууруулах,
Санхүүжилт
· АТГ-ын төсөв бага талдаа байхаас гадна төсвийг бууруулан батлахыг хориглосон заалтыг 2015 онд байхгүй болгосныг сэргээж баталгаажуулах шаардлагатайг анхаарах,
· Орчин үеийн шинэ технологи, программ хангамжийн худалдан авалтыг нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлд нийцүүлэх нэмэгдүүлэх,
· Албан хаагчдад харилцаа холбооны хэрэгслээр хангаж мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулах,
· Олон нийт болон албан хаагчдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт, нөлөөллийн ажилд зарцуулах төсвийг байгууллагын жилийн төсвийн 5%-д хүргэх,
Хууль тогтоомж, АТГ-ын дүрэм журам
· АТГ-ын дарга, дэд даргын томилгоо, чөлөөлөлттэй холбоотой хуулийн заалт, томъёоллыг сайжруулах,
· АТГ-ын мөрдөн шалгах эрх хэмжээнд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн, томилогдсон этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан болон жинхэнэ мэдүүлгийг хянуулахгүйгээр томилсон нөхцөлд хариуцлага тооцох зохицуулалт бий болгох, иргэн болон албан тушаалтны санхүүгийн мэдээллийг мэдүүлэгтэй тулган хянан шалгах эрхийг нэмэгдүүлэх,Улс төрд нөлөө бүхий этгээдэд тооцогдох хугацааг судалгаанд суурилан шинэчлэн тогтоох нь ашиг, сонирхлын зөрчлөөс сэргийлэх, хяналт тавих нөхцлийг бүрдүүлэхээр байна,Ёс зүйн дүрмийн зарим зохицуулалтыг олон улсын сайн жишигт нийцүүлэх, хариуцлагын хэлбэр, бэлэг дурсгал хүлээн авах, өгөх дайлах, дайлуулах тайлагналыг жилд биш тухай бүр мэдээлэх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх,
Хүний нөөц ба чадавхи бэхжүүлэх
АТГ-ын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, Хүний нөөцийн тоог нэмэгдүүлж, нэг мөрдөгчид ногдох ачааллыг олон улсын жишгээр 8 дахин бууруулах шаардлагатай.Орон нутаг дахь ажлыг цаг алдахгүй, хангалттай хугацаанд шалган шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэн төрийн байгууллагын хүсэлт шийдвэрлэх хугацааг богиносгох, орон нутагт байнгын хяналт шалгалт хийх бололцоог нэмэгдүүлэхМэдээллийн нууцлалыг баталгаажуулах баталгааны стандарт зарвартай болох,Ажлаас халагдсан, бусад шалтгаанаар түр болон бүр гарч байгаа албан хаагчдын ярилцлага авах, мэдээллийн нууцлалын баталгааг ажилд анх ороход гаргуулах,Албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг сайжруулах, олон улсын хамтын ажиллагаа, туршлага судлах, сургалт зэрэгт идэвхитэй хамруулах шаардлагатайТухайн жилд зайлшгүй суух сургалтын жагсаалт гаргаж хэрэгжүүлэх, зайлшгүй суух сургалтад ёс зүй, хариуцлага, мэдээлэл өгөх, бэлэг дурсгал тайлагнах, эрсдэл болон сэтгэл судлалын мэргэшсэн сургалтыг авч хэвшүүлэх,Сургалтын хөтөлбөрийг тогтмол шинэчлэн АТГ-ын албан хаагчдын гаргасан зөрчлийг давтахгүй байх хөтөлбөрийг нэмж оруулах,
Мөрдөн шалгах, гомдол хүлээн авах
Өөрсдийн санаачлагаар мөрдөн шалгаж буй хэргийн тоог нэмэгдүүлэхТөрийн холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулах,Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан хөрөнгө битүүмжлэн хамгаалах, нөхөн төлүүлэх зэрэг ажлын үзүүлэлтийг сайжруулах,Гомдол, мэдээлэл, хүсэлт хүлээн авахдаа нийгмийн тусгай хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чиглэлийн асуумжийг авч, судалгаа мэдээлэлд тогтмол ашиглах,АТГ, прокурорын байгууллага болон шүүхийн авлигын хэргийн талаарх мэдээлэл зөрүүтэй, тодорхойгүй байгаа тул дээрх байгууллагуудыг нийтэд нь хамруулсан, бүх шатны шүүхийн мэдээллийг бүрэн тусгасан нэгдсэн, системтэй судалгаа хийх шаардлагатай байна.
Хөндлөнгийн хяналт
АТГ-ын үйл ажиллагаа, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, ХАСХОМ-ын мэдээлэл зэрэг тайлан мэдээг хүлээн авах төрийн эрх бүхий байгууллагын үүрэг хариуцлага, хяналт тавих хэлбэрийг нарийвчлан тодорхойлох, мөн мэдээлэл тайланг хүргүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхойлох,АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлаас бусад ажилд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаа болон олон нийтийн хяналт, төсөөлөл, мэдлэг мэдээллийг сайжруулахад чиглэгдсэн зөвлөмж боловсруулж, зөвлөмжийн хэрэгжилтийг хянах үүргийг зохистой хэрэгжүүлэх,Олон нийтийн зөвлөлийн гишүүдэд тавигдах шаардлагыг мэргэжлийн ур чадвар, туршлага зэргээр нарийвчлан заах, сонгон шалгаруулах үйл ажиллагааг иргэдэд нээлттэй явуулах, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлээгүй тохиолдолд гишүүнээс эгүүлэн татах зохицуулалтыг бий болгох,
Мэдээлэл технологи
ХАСХОМ-ийн автоматжуулалтыг сайжруулж, хяналт тавих нөхцлийг бүрдүүлэхэд анхаарахАлбан хаагчдын сургалт, дадлагажилтын хөтөлбөрт шинэ технологи, дүн шинжилгээний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх,
Хамтын ажиллагаа, гадаад харилцаа
Санхүүгийн гэмт хэрэг, татвараас зайлсхийх болон зугтаахтай тэмцэх чиглэлээр МУ-ын нэгдэн орсон BEPS санаачлагын хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, гишүүн орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан солилцох гэрээгүй ч мэдээлэл хүсэх, харилцан солилцох боломжийг үр дүнтэй ашиглах,
Олон нийтийн итгэл, ойлголт, төсөөлөл
АТГ-ын үйл ажиллагаа, үүрэг, эрх хэмжээний талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, төсөөллийг бодитоор хийхэд чиглэгдсэн нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх,АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд идэвхижүүлэх,Зорилтот бүлэг буюу улс төрийн нам, улс төрчдөд хандсан судалгаа, нөлөөллийн ажлыг нэмэгдүүлж олон нийтийн хандлагыг өөрчлөхөд хандуулах,Тайланд АТГ-ын албан хаагчдын хариуцлагын асуудлыг нэмэгдүүлэх,
Авлигын хэрэг шийдвэрлэлт
Авлигын хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх байдал АТГ-ын мөрдөн шалгасан, прокурорт шилжүүлсэн тоотой харьцуулахад дэлхийн жишгээс харьцангуй доогуур, хангалтгүй байна. Авлигын хэргийн дагнасан прокурор болон шүүх байгуулж, хэргийг хурдан шуурхай, шударга, олон нийтэд нээлттэй, хариуцлагатай эцэслэн шийдвэрлэх нөхцлийг нэн яаралтай бүрдүүүлэх. Ингэснээр албан хаагчид мэргэшиж, чадавхи бэхжих нөхцөл бүрдэхээр байна. Шүүгч болон прокурорууд мөн өмгөөлөгч, хуульчдыг энэ чиглэлээр мэргэшүүлэн бэлтгэх зайлшгүй шаардлага байна.
Дэлгэрэнгүй бүрэн тайланг 6 дугаар сарын эхээр нийтлэх болно.
Транспэрэнси Интернэшнл Монгол
Транспэрэнси интернэшнл монгол / 10/05/2019
Шударга өрсөлдөөн ба Авлига сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Шударга өрсөлдөөн ба Авлига сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Мэдээ, мэдээлэл / admintaf / 14/03/2019
Өнөөдөр Азийн сан, АТГ, ШӨХТГ хамтран “Шударга өрсөлдөөн ба авлига” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт бизнес эрхлэгчид болон бизнесийн мэргэжлийн холбоодын нийт 50 орчим хүн оролцсон юм. Та арга хэмжээнд танилцуулагдсан илтгэлүүд болон бусад материалыг доорх линкээр орж татаж авах боломжтой.
Азийн сангийн илтгэл- Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал судалгаа 2018 зарим үр дүн
ШӨХТГ-ын илтгэл- Бизнесийн орчин дахь шударга өрсөлдөөн ба эрх зүйн зохицуулалт
АТГ-ын илтгэл- Бизнесийн үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх нь
Азийн сан Авлигатай тэмцэх газар / 14/03/2019
АВЛИГЫН ИНДЕКС 2018 ТАНИЛЦУУЛЛАА
АВЛИГЫН ИНДЕКС 2018 ТАНИЛЦУУЛЛАА
Мэдээ, мэдээлэл / admin / 29/01/2019
Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллга өнөөдөр Авлигын индекс 2018 үр дүнг танилцууллаа.
Индексээс харахад 2018 онд авлигын эсрэг дэвшил дийлэнх орнуудад гараагүй бөгөөд авлигыг хязгаарлаж чадахгүй байгаа улсуудад авлига нь тухайн улсын АРДЧИЛЛЫН ТОГТОЛЦООГ сулруулж байна.
Монгол Улсын хувьд Авлигын индекс 2012 онд 36 оноотой, 2013 онд 38 оноотой, 2014 онд 39 оноотой , 2015 онд 39 оноотой 72 байранд, 2016 онд 38 оноотой 87 байранд, 2017 онд 36 оноотой 103 байранд 2018 онд 37 оноотой 93 эрэмбэлэгдэж байна. 2018 онд Өрсөлдөх чадварын индекс 3 оноогоор, ардчиллын индекс 3 оноогоор тус тус буурч, Global Insight Country Risk Ratings дээр 12 оноо нэмэгдэж, World Economic Forum Executive Opinion Survey 2018-Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаан дээр 1 оноо нэмж авчээ. Өнгөрсөн оноос нийт дүнгээрээ 1 оноо илүү авч 37 оноогоор 103 байрнаас 93 байранд оржээ. Оноо өсөхөд Global Insight Country Risk Ratings дээр 12 оноо авсан нь голлон нөлөөлсөн бөгөөд зээлжих зэрэглэл өссөн, Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн үр дүнд банк санхүүгийн салбарт засаглал сайжирсан нь эерэгээр нөлөөлжээ.
Дэлхийн олон улс орнуудын ардчиллын институцуудад популист ба дарангуйлагч удирдагчид заналхийлэл үүсгэж байна. Ардчиллын чухал тулгуур сууриудыг ингэж ганхуулсанаар ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ бий болгож улмаар ардчиллын институцууд авлигыг хянаж чадахаа больж суларч байна гэж Transparency International байгууллагын гүйцэтгэх захирал Patricia Moreira мэдэгдлээ.
Авлигын индексийн судалгаа 180 орны авлигыг 13 эх сурвалжаар тодорхойлсон. Авлигын индекс 0-100 оноотой ба 0 бол авлига их 100 бол авлига үгүй. Хамгийн өндөр оноотой орнуудад Дани улс 88 авч нэгдүгээрт орсон ба Шинэ Зеланд улс 87 оноогоор хоёрт орсон бол 10-13 оноогоор Сомали, Сири, Өмнөд Судан баян ходоод болжээ. Оноог бүсчилвэл Баруун Европ 66, Төв Европ ба Төв Ази 35 ба хамгийг бага оноо авсан бүс нь Сахар орчмын Африкийн орнууд 32 оноо авчээ. Эндээс харахад манай судалгаа нь жинхэнэ эрүүл ардчилал нь авлигатай амжилттай үр дүнтэй тэмцэж байгааг харуулж байна гэж Transparency International байгууллагын ТУЗ дарга Delia Ferreira Rubio мэдэгдсэн бөгөөд харин ардчилал сул, ардчиллын институцууд сулыг ашигласан популист ардчилсан бус удирдагчтай улсуудад авлига цэцэглэж байгааг тэрээр анхаарууллаа
Энэ жилийн онцлог
Судалгаанд оролцсон орнуудын гуравны хоёр 50 аас доош буюу нь дунджаар 43 оноо авсан. Цөөн орныг эс тооцвол дийлэнх орнууд авлигын эсрэг дэвшил гаргаагүй байна. Тухайлбал 2012 оноос хойш зөвхөн 20 орон Авлиыг индексээ сайжруулж чадсан бөгөөд тухайлбал Аргентин, Сенегал, Зааны Ясан Эрэг зэрэг улсууд болно. Оноогоо багасгасан 16 оронд Австрали, Чили, Мальта, Чили, Унгар зэрэг болно.Энэ жилийн судалгаанаас харахад авлигын түвшин ба эрүүл АРДЧИЛЛЫН хооронд шууд уялдаа хамаарал байгаа бөгөөд авлига өндөр улсуудад ардчиллын институцууд сул ба улс төрийн эрх чөлөө бага байна.
Ардчилал суларч авлига бэхжсэн нь
Ардчиллыг бид Democracy Index ашиглан , full democracies – жинхэнэ ардчилал , flawed democracies-гажуудсан ардчилал , hybrid regimes- хагас ардчилал, autocratic regimes- дарангуйлагч дэглэм гэж хуваасан бөгөөд full democracies – жинхэнэ ардчилалтай орнууд дунджаар 75 оноо авсан байна. Гажуудсан ардчилалтай орнууд дунджаар 49 оноо авсан бол хагас ардчилалтай орнууд дунджаар 35 оноо , дарангуйлагч дэглэмтэй орнууд дунджаар 30 оноо авчээ
Улс орнуудын жишээ
Ардчилал нь суларч улмаар авлига нь бэхжсэн орнуудыг Турк ба Унгар тэргүүлж байна. Турк улс 41 оноо авсан ба 2013 оноос 9 оноо доор байна. Freedom in the World Index Турк улсын ардчиллыг ‘partly free’ ангилаас ‘not free’ ангилалд шилжүүлжээ. Туркийн ерөнхийлөгч нь эрх мэдлээ нэмэгдүүлсэнээр хяналт ба тэнцвэрийн тогтолцоо алдагдаж ардчиллын институцууд суларч, хэвлэл мэдээлэл хараат болж, чөлөөт сонгууль ба улс төрийн эрхийг хязгаарлаж, чөлөөтэй ярих ба хэвлэх, авлигын эсрэг жагсан цуглах, улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх эрхийг Туркт хязгаарлаж байна.
Туркийн ерөнхийлөгчийн жишээ бол сул ардчилалтай оронд эрх мэдэлтэнгүүд албан тушаалтайгаа зууралдаж ардчиллыг сулруулж, ял шийтгэлээс зугатах замыг сонгодогын баримт юм.Эрх мэдэлтэнгүүд албан тушаалтайгаа зууралдаж үлдэхийн тулд мөн улс төрийн өрсөлдөгчөө зайлуулж, эсвэл тэдэнд албан тушаал эрх мэдэл өгч байна. Унгар улс 2014 оноос хойш 54 онооноос 8 оноо алдаж 46 оноо авсан. 1989 онд Коммунист дэглэмээс салсанаас хойш улс төрийн эрх чөлөөний оноо нь 2018 онд хамгийн бага болжээ. Унгар ба Туркийн жишээ бол хуулийн засаглал суларч иргэний нийгмийн ба хэвлэлийн эрх чөлөө багассаны илэрхийлэл мөн. Унгарын жишээ мөн л эрх мэдэлтэнгүүд хуулийн засаглалыг сулруулж хяналт ба тэнцвэрийг алдагдуулдагын тод жишээ юм. 2010 оноос Унгарын ерөнхий сайд Viktor Orbán намын нөхрөө улсын прокуророор томилж, Үндсэн хуулийн шүүхийг дэмжигчдээрээ бүрдүүлж, Авлигын эсрэг шүүх байгуулсан ч шүүгчдээр нь засгийн газрын хараат шүүгчдийг томилжээ. Авлига өндөр орнууд улс төрийн сөрөг хүчиндээ халтай бөгөөд тэдэнд эрсдэлтэй байдаг. Улс төрийн аллага өндөр орнууд авлига өндөр байгааг манай судалгаа онцолж байна. АНУ 71 оноо авч 4 оноо алдсан ба сүүлийн 7 жилд хамгийн бага оноог 2018 онд авсан ба шилдэг оноотой 20 орноос хасагдлаа.АНУ бага оноо авсан нь энэ улсад хяналт ба тэнцвэрийн тогтолцоо өөрчлөгдөн муудаж, улс төрийн өндөр түвшинд ёс зүйн хямралд орсон үетэй нь давхцаж байна. АНУ засаг захиргаа хаагдаж зогсолт хийсэн, улс төрийн ба нийгмийн туйлшрал явагдаж, иргэд засгийн газартаа итгэл алдаж, популизм оргилдоо хүрчээ. Энэ нь иргэд нь АНУын суурь ардчиллын институцид итгэх итгэлийг алдагдуулсан явдал боллоо. Энэ онд 35 оноо авсан Бразил улсын хувьд сүүлийн 7 жилд хамгийн бага оноо бөгөөд өнгөрсөн оноос 2 оноо алдлаа. Бразил улсыг мөн л популист удирдагчид олон жил удирдаж популизм газар авч байгаа билээ.
Манай судалгаа нь жинхэнэ эрүүл ардчилал нь авлигатай амжилттай үр дүнтэй тэмцэж байгааг харуулж чадаж байгааг харуулж байна гэж Transparency International байгууллагын ТУЗ дарга Delia Ferreira Rubio мэдэгдсэн бөгөөд ардчиллын институцууд сулыг ашигласан популист ардчилсан бус удирдагчтай улсуудад авлига цэцэглэж байгааг тэрээр анхааруулж байна. Авлигыг бууруулж ардчилсан засаглалыг бэхжүүлэх зөвлөмжийг улс орнуудад хүргэж байна.
Авлигыг зогсоох шилдэг арга бол :
· Улс төрийн хяналт ба тэнцвэрийг тохируулагч институцуудыг бэхжүүлэх, түүг дотроо шүүх засаглалын хараат бус байдлыг хангах
· Авлигын эсрэг хууль ба авлигын эсрэг стратегийн хэрэгжилтэд гарч буй завсардал бэрхшээлийг арилгах
· Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагуудыг төвийн болон орон нутгийн хэмжээнд бэхжүүлэх
· Хэвлэлийн эрх чөлөөг хангаж сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах
Хямралд орсон АРДЧИЛАЛ
* Энэ жилийн судалгаанаас харахад авлигын түвшин ба эрүүл АРДЧИЛЛЫН хоорондын уялдааг судалсан бөгөөд төрийн буюу нийтийн албан дахь авлига нь ардчиллын институудыг сулруулж тэдний үйл ажиллагааг дампууруулж байна.
* 2018 он дэлхий дахинд Популист ба Дарангуйлагч дэглэмтэй улс орнуудад ардчиллын институуд ба ардчиллын хэм хэмжээ доройтсон жил байлаа.
* АРДЧИЛЛЫН олон жилийн түүхтэй орнуудад ардчиллын хэм хэмжээ доройтсон, ардчиллын зарчмаасаа ухарсан, иргэдийн хяналт суларсан, цөөнхийн эрх зөрчигдсөн, ардчиллын бусад хэм хэмжээ унасан жил байлаа.
* Авлигын урт гар ардчилсан систем лүү шургалан орж, өндөр албан тушаалтай авлигач улс төрчид ял шийтгэлээс зугатаж , албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн жил байлаа.
* Өнгөрсөн оны сонгуулиар олон улс орнуудад Популист ба Дарангуйлагч удирдагчид ялалт байгуулж, популизмыг ашиглан ардчилал ба авлигын эсрэг тогтолцоог нураасан жил боллоо.
Ардчилал гэж бид юуг хэлж байна
* Бид Ардчилал гэж бид чөлөөтэй ардчилсан сонгуулийг хэлдэггүй. Бидний судалгаа чөлөөтэй ардчилсан сонгуулиас цааш АРДЧИЛЛЫГ цогц харж АРДЧИЛЛЫН чанарыг хэмждэг.
* Бид Ардчилал гэж хүний эрх, улс төрийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, хуулийн засаглал, ардчиллын хараат бус институцууд түүн дотроо хараат бус шүүх засаглалыг хэлж байна.
* Нэг ч орон 100 оноо авч чадаагүй ч Авлигын индекс өндөр оноо авсан орнууд ардчиллын эрх чөлөө ба үнэ цэнийг хамгаалдаг орнууд байна.
Авлигын индекс өндөр ба бага оноо авсан орнуудын Ардчиллын байдал
* Авлигын индекс өндөр оноо авсан орнуудад дараахь нийтлэг зүйлс байна. Хуулийн засаглалтай, шударга прокурорын газар , шударга аудит, хараат бус хүчирхэг хэвлэл мэдээлэл, иргэний нийгэмтэй байна.
* Авлигын индекс бага оноо авсан орнуудад дараахь нийтлэг зүйлс байна. Улс төрийн эрх чөлөө хязгаарлагдмал, хэвлэлийн эрх чөлөө бага ба хуулийн засаглал сул байна.
* Авлигын индекс бага оноо авсан орнуудад хуулийг хэрэгжүүлдэггүй ба ардчиллын ба авлигын эсрэг ажиллах институцуудын хуулийн орчин сул, хүний ба санхүүгийн нөөцгүй, авлигын хэргүүдийг илрүүлэх, ял оноох чадваргүй байна. Мөн дээрх орнуудын ардчиллын ба авлигын эсрэг ажиллах институцууд нь хоорондоо зөрчилтэй, засаглал нь сул, хүний нөөц нь тогтворгүй байснаар авлига нь өндөр байна.
Ардчилал суларч авлига бэхжсэн нь
* Олон улсын ардчилал ба хэвлэлийн эрх чөлөөг судалдаг том байгууллага болох Democracy Index and Freedom in the World Index судалгааг гаргадаг Economist Intelligence Unit and Freedom House онцлохдоо сүүлийн 20 жилд ардчиллын чиглэлд дэвшил бараг гараагүй гэжээ.
* Дээрх 2 индексийг нэгтгэж харахад авлига нь ардчиллыг мөхөөж, удаашруулж, ухрааж, улмаар чөлөөт сонгууль ба улс төрийн эрхийг хязгаарлаж, чөлөөтэй ярих ба хэвлэх, жагсан цуглах, улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж байна.
* Мөн манай судалгаанаас харахад авлига нь эрх мэдлийн хуваарилалт ба хяналт тэнцвэрийн тогтолцоог сулруулдаг бөгөөд тухайлбал шүүх засаглалыг хүчгүй хараат болгодог нь харагдаж байна.
* Ардчиллын чухал тулгуур сууриудыг ганхуулсанаар тухайлбал чөлөөт сонгууль ба хараат бус шүүхийг сулруулсанаар авлига нь ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ бий болгож ардчиллын институцууд авлигыг хянаж чадахаа больж сулардаг.
* Мөн манай судалгаанаас харахад авлигыг хязгаарлая гэвэл засгийн газрууд ардчиллын институцуудыг бэхжүүлж хяналт тэнцвэрийн тогтолцоог бий болгож хууль ба хуулийн хэрэгжүүлэлтийг сайжруулж, хэвлэлийн эрх чөлөөг дэмжиж, шийдвэр гаргахад иргэний оролцоог нэмэгдүүлэх ёстой.
* Ардчиллыг бид Democracy Index ашиглан , full democracies – жинхэнэ ардчилал , flawed democracies-гажуудсан ардчилал , hybrid regimes- хагас ардчилал, autocratic regimes- дарангуйлагч дэглэм гэж хуваасан бөгөөд full democracies – жинхэнэ ардчилалтай орнууд дунджаар 75 оноо авсан байна.
* Гажуудсан ардчилалтай орнууд дунджаар 49 оноо авсан бол саармаг ардчилалтай орнууд дунджаар 35 оноо , дарангуйлагч дэглэмтэй орнууд дунджаар 30 оноо авчээ.
* Гажуудсан ба хагас ардчилалтай орнууд дийлэнх нь дарангуйлагч дэглэм дэглэмээс ардчилалруу шилжиж буй орнууд байна. Гэвч гажуудсан ба хагас ардчилалтай орнуудын авлигын индекс сайжрах болобуу гэсэн нийтлэг хүлээлт байсан ч ийм дэвшил гарахгүй байна.
* Авторитар дэглэмээс ардчилалруу шилжиж буй орнуудад нийтлэг байгаа бас нэг зүйл бол эдгээр орнууд авлигатай тэмцэх үр дүнтэй механизмыг бий болгож чадаагүй ба ардчиллын институцууд, шүүх засаглал, прокурор, аудит нь сул байна. Ингэснээр ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ бий болгож ардчиллын институцууд авлигыг хянаж чадахаа больж суларсан байна
* Жинхэнэ ардчилалтай гэсэн ангилалаас гажуудсан ардчилалтай ангилалтай болж доошилж шилжсэн орнуудад авлигын индекс буурсан байна.
* Авлига өндөр орнууд улс төрийн сөрөг хүчиндээ халтай бөгөөд тэдэнд эрсдэлтэй байдаг. Улс төрийн аллага өндөр орнууд авлига өндөр байгааг манай судалгаа онцолж байна.
Улс орнуудын жишээ
* Ардчилал нь суларч улмаар авлига нь бэхжсэн орнуудыг Турк ба Унгар тэргүүлж байна.
* Турк улс 41 оноо авсан ба 2013 оноос 9 оноо доор байна. Freedom in the World Index Турк улсын ардчиллыг ‘partly free’ гээс ‘not free’ ангилалд шилжүүлжээ.
* Туркийн ерөнхийлөгч нь эрх мэдлээ нэмэгдүүлж Хаан болсноор хяналт ба тэнцвэрийн тогтолцоо алдагдаж ардчиллын институцууд суларч, хэвлэл мэдээлэл хараат болж, чөлөөт сонгууль ба улс төрийн эрхийг хязгаарлаж, чөлөөтэй ярих ба хэвлэх, авлигын эсрэг жагсан цуглах, улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж байна.
* Туркийн ерөнхийлөгчийн жишээ бол сул ардчилалтай оронд эрх мэдэлтэнгүүд албан тушаалтайгаа зууралдаж ардчиллыг сулруулж, албан тушаалаа алдах, ял шийтгэлээс зугатах замыг сонгодогын жишээ юм.
* Эрх мэдэлтэнгүүд албан тушаалтайгаа зууралдаж үлдэхийн тулд улс төрийн өрсөлдөгчөө зайлуулж, эсвэл тэдэнд албан тушаал эрх мэдэл өгдөг.
* Унгар улс 2014 оноос хойш 54 онооноос 8 оноо алдаж 46 оноо авсан. 1989 онд Коммунист дэглэмээс салсанаас хойш мөн улс төрийн эрх чөлөөний оноо нь мөн хамгийн бага болжээ.
* Энэхүү оноо нь буурсан Унгар ба Туркийн жишээ бол хуулийн засаглал суларч иргэний нийгмийн ба хэвлэлийн эрх чөлөө багассаны илэрхийлэл мөн.
* Унгарын жишээ бол эрх мэдэлтэнгүүд хуулийн засаглалыг сулруулж хяналт ба тэнцвэрийг алдагдуулдагын жишээ юм. 2010 оноос Унгарын ерөнхий сайд Viktor Orbán намын нөхрөө улсын прокуророор томилж, Үндсэн хуулийн шүүхийг дэмжигчдээрээ бүрдүүлж, Авлигын эсрэг шүүх байгуулсан ч шүүгчдээр нь засгийн газрын хараат шүүгчдийг томилжээ.
Популизм ба авлига
* Сүүлийн жилүүдэд олон орнуудад популист удирдагчид эрх мэдлийг авч ардчиллын институцууд суларч, ардчиллын эсрэг ил тод алхамууд хийх боллоо.
* Blair Institute for Global Change – тайланд популист удирдагчид ардчиллын институцуудыг сулруулж хяналт ба тэнцвэрийг алдагдуулдан хувь хүний эрх чөлөөнд халддаг гэжээ. Мөн ингэж хяналт ба тэнцвэрийг алдагдуулдснаар авлигыг нэмэгдүүлдэг гэжээ. Популист удирдагчдын 40 хувь нь авлигын гэмт хэрэгт холбогдсон байдаг.
* Зарим орнуудад өндөр түвшний авлигын скандал нь ардчиллын институцуудад нь итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж түүн дээр дөрөөлсөн популист удирдагчдийг гаргаж ирсэн байдаг. Популист удирдагчид авлигын эсрэг уриа лоозон дэвшүүлж авлигыг устгах стандарт бус шийдэл санал болгож авлигатай тэмцэх ардчиллын институцуудыг үнэгүйдүүлдэг.
Анхаарах улсууд
* АНУ 71 оноо авч 4 оноо алдсан ба сүүлийн 7 жилд хамгийн бага оноог авсан ба шилдэг 20 орноос хасагдлаа.
* АНУ бага оноо нь энэ улс хяналт ба тэнцвэрийн тогтолцоо өөрчлөгдөн муудаж, улс төрийн өндөр түвшинд ёс зүйн хямралд орсон үетэй давхцаж байна.
* Мөн АНУ засаг захиргаа хаагдаж зогсолт хийсэн, улс төрийн ба нийгмийн туйлшрал явагдаж, иргэд засгийн газартаа итгэл алдаж, популист удирдагчид дэмийрэлд орсон үетэй давхцаж байна. Энэ нь иргэд нь АНУын суурь ардчиллын институцид итгэх итгэлийг алдагдуулсан явдал боллоо.
* Энэ онд 35 оноо авсан Бразил улсын хувьд сүүлийн 7 жилд хамгийн бага оноо бөгөөд өнгөрсөн оноос 2 оноо алдлаа. АНУ адилаар Бразил улсыг популист удирдагчид олон жил удирдаж популизм газар авч байгаа билээ.
* Бразилийн Lava Jato тойрсон авлигын хэрэг нь Бразилийн ардчиллын институцууд ба авлигатай тэмцэх тогтолцоонд эргэлзээ төрүүлж, иргэдийн итгэлийг алдагдуулсан явдал болсон.
* Бразилийн популист шинэ ерөнхийлөгч авлигын эсрэг хатуу гараар тэмцэх популист мэдэгдэл гаргасан нь энэ улсын ардчиллын тулгын чулууныг ганхуулж ухралт болж байна.
*АНУ ба Бразил улс аль алинд нь популист удирдагчид авлигын эсрэг популизм хийж эдгээр улсын ардчиллын тулгын чулууг нурааж, шүүх засаглал ба бусад институцын хараат бус байдлыг алдагдуулж байна.
Авлигыг бууруулж ардчилсан засаглалыг бэхжүүлэх зөвлөмж
* 25 жил турш Transparency International байгууллага авлигын эсрэг тэмцэж буй дэлхий дахины тэргүүлэх байгууллага бөгөөд дэлхийн 100 гаран оронд салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Авлигыг зогсоох шилдэг арга бол :
· Улс төрийн хяналт ба тэнцвэрийг тохируулагч институцуудыг бэхжүүлэх, тэдний хараат бус байдлыг хангах
· Авлигын эсрэг хууль ба авлигын эсрэг стратегийн хэрэгжилтэд гарч буй завсардал бэрхшээлийг арилгах
· Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагуудыг төвийн болон орон нутгийн хэмжээнд бэхжүүлэх
· Хэвлэлийн эрх чөлөөг хангаж сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах
Авлигын индексийн сул тал
* Нийтийн алба буюу төрийн албан дахь авлигын индекс нь хувийн буюу бизнэсийн салбар дахь авлига болон бусад салбар дахь авлигаас өөр байж болно. Учир нь Авлигын индек нь Нийтийн алба буюу төрийн албан дахь авлигыг хэмждэг.
* Авлигын индекс нь яг энэ цаг мөчид тухайн улсад гарч буй авлигын өөрчлөлт тэмцлийг тусгаж хэмжиж чадахгүй бөгөөд учир нь энэхүү судалгааг 2018 оны 12 сарын эхээр эцэслэсэн байдаг.
* Улсуудын Авлигын индексийн жил бүрийэ оноог харьцуулах боломжтой бөгөөд харин жил бүрийн хэддүгээрт жагссаныг харьцуулах боломжгүй.
* Авлигын индекс нь гадаад эх сурвалжуудаас авч нэгтгэсэн индекс бөгөөд – Transparency International өөрөө дата цуглуулдаггүй .
* 2012 ба 2017 онуудад Европын Холбооны Нэгдсэн Судалгааны төв ( European Comission Joint Research Center ) зүгээс Авлигын Индексийн тооцоолж буй аргачлалд аудит хийсэн бөгөөд энэхүү аргачлал нь агуулга ба статистик тооцоололын хувьд шаардлага хангаж байна гэж үзсэн байна.
* Авлигын индекс судалгааны нэг онооны өөрчлөлт нь авлига хэмээх нүсэр том асуудлыг илэрхийлэхгүй бөгөөд ийм ч учраас Авлигын индексийг цогц бүхлээр нь харах нь зүйтэй. Авлигын индекс нь хувийн салбар дахь авлига ба мөнгө угаалтын тохиолдол бүрийг хэмжиж чаддаггүй.
Өндөр оноотой улсуудын асуудал
* Өндөр оноотой улсууд болох Дани, Их Британи, Люксембург, Голланд улсуудад Азербайжаны улс төрчдийн “Azerbaijani Laundromat” хэмээх мөнгө угаалтыг Organized Crime and Corruption Reporting Project (OCCRP) байгууллага илрүүлсэн бөгөөд Эстонид үйл ажиллагаа явуулдаг Данийн Danske Bank ба Nordea банк оролцож 2012-2014 онд US$2.7 тэрбум долларыг Азербайжаны улс төрчид угаасан ба нийт дүн нь US$230 тэрбум ам доллар болжээ.
* Мөнгө угаалтаас сэргийлэх хариуцлага нь төрийн болон хувийн салбарт аль алинд нь хамаарах ба банкирууд, нягтлан бодогчид, хуульчид, цагдаа шүүх бүгд оролцон урьдчилан сэргийлэх ёстой.
* Financial Action Task Force (FATF) байгууллагын дүгнэлтээр мөнгө угаахаас сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч буй орнууд үр дүнд хүрч байгаа бөгөөд Дани улсад харин энэ чиглэлийн стратеги сул байна.
* Tax Justice Network байгууллага Financial Secrecy Index гаргадаг бөгөөд улсуудыг оффшор данснуудын гүйлгээний цараа ба тоо хэмжээгээр нь үнэлдэг бөгөөд компаниуд орлогоо нуух хуулийн цоорхой ба гэрээний цоорхой байгаа эсэхэд үнэлгээ өгдөг.
* Энэхүү цоорхойнууд нь авлигач улс төрчдийг авлигын мөнгөө нуух боломж олгодог.
* Авлигын индекс өндөр оноотой орнуудад ч Хувийн салбар дахь авлига нь авлигажсан лобби хийгддэгээс шалтгаалж өндөр байдаг.
* Зарим орнууд лобби хийх эрх зүйн орчин бүрдээгүйгээс тухайлбал Данид US$3,100 доош хандив өгөгч нэрээ нууцлах эрхтэй байдаг нь гадаадаас хууль бус лобби ба авлига орж ирэх нөхцөл бүрдүүлдэг байна.
Хувийн компаниуд ба бизнэсийхэнд
* Хувийн компаниуд ба бизнэсийхэн Авлигын индексийг ашиглан бизнэсийн зах зээлдээ авлигын эрдсэлд орох эсэхээ хэмждэг. Авлигын индекс муу орнуудад бизнэс хийхдээ авлигаас сэргийлэх магадлан шалгалтаа сайжруулж авлигын эрсдлээс сэргийлэх ёстой.
* Авлигын индексийг гаргахдаа гадны хөрөнгө оруулагчдад зөвлөмж гаргах зорилго тавиагүй бөгөөд Авлигын индекс бага оронд хөрөнгө оруулалт хийж болно, гэхдээ авлигаас сэргийлэх, бизнесийн шударга байдлыг хангаж ажиллах ёстой. http://www.transparency.mn/content/18814.shtml?sel=2625&fbclid=IwAR1CSLe3w_BV4xjWxwyoiJvRSbZGdpI5ozLyikjeBvwRyuAHhQ5F1QlxZVI
* Тухайн улсын Авлигын түвшнээс үл хамааран хувийн хэвшлийхэн авлигаас сэргийлэх арга хэмжээг авдаг байх ёстой. Хуулийн эрсдлээс гадна мэдээлэл харилцааны компаниуд авлига өгч бизнэсийн нэр төрөө алдаж байна. Мөн цаашид бизнэст ашигтай гэрээ хийх эрхээ алдаж байна.
Монгол улсын мэдээллийн эх үүсвэр байгууллагууд
1.World Bank Country Policy and Institutional Assessment 2018- Дэлхийн банкны улс орнуудын Бодлого ба институцийн үнэлгээ
Авал зохих 100 онооноос Монгол Улсын авсан оноо 2018 онд
43 оноо авч өнгөрсөн жилээс буураагүй байна. (2017 онд 43 , 2016 онд 47, 2015 онд 47 ,)
Тухайн улсыг үнэлэхдээ 16 шалгуураар үнэлэх ба (1) эдийн засгийн менежмент (Economic Management), (2) бүтцийн бодлого (Structural Policies), (3) нийгмийн бүх нийтийн оролцоог хангасан (Policies for social inclusion and equity), тэгш хүртээмжтэй бодлого, (4) төсвийн менежмент ба институтууд (Public sector management and institutions) гэсэн 4 том бүлэг хувааж үнэлдэг.
Төрийн салбарын ил тод байдал, хариуцлага болон авлига гэсэн 3 хүрээнд хэмждэг (Transparency, Accountability, and Corruption). Үүнд:
(a). Гүйцэтгэх засаглалын хариуцлагатай байдал. Төрийн албан хаагчид гаргасан шийдвэртээ болон гүйцэтгэлдээ хариуцлага хүлээдэг эсэх; (accountability of the executive to oversight institutions and of public employees for their performance)
(b). Төрийн бус байгууллага ба иргэний нийгэм төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг хугацаанд нь авах боломжтой байдаг эсэх; (access of civil society to information on public affairs)
(c). Төрийн үйл хэрэг хэсэг бүлэг хүмүүсийн далд ашиг сонирхолд автах; (state capture by narrow vested interests)
2. World Economic Forum Executive Opinion Survey 2018-Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаа
Авбал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2018 онд 31 оноо авч өмнөх жилээс 1 оноогоор нэмэгдсэн байна. (2017 онд 30, 2016 онд 38, 2015 онд 42 ,). 2017 оны судалгаа нь 133орны 12,775 бизнесийн гүйцэтгэх удирдлагуудын саналыг тусгасан. Хамтрагч байгууллагаар тухайн улс орны хараат бус эдийн засгийн их сургууль, институцууд, бизнес сургуулиуд хамрагдсан. Судалгаанд оролцогчид тухайн орны бизнесийн орчинг үнэлсэн.
Асуусан асуултууд:
1. Бизнес хийхийн тулд хахууль аль нөхцөлд өгдөг эсэх
• Импорт, экспорт хийхэд
• Төрийн үйлчилгээ (public utilities)
• Үйл ажиллагааны татвар
• Төрийн тендер, гэрээ, зөвшөөрөл авахад
• Шүүхийн шийдвэрт нөлөөлөх
2. Тухайн улсад төсвийн мөнгийг авлигын замаар хувь хүн, компанид шилжүүлж завшиж боломжтой эсэх
3.Global Insight Country Risk Ratings 2018- Глобал Инсайт Улс орнуудын эрсдлийн эрэмбэ
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2018 онд 47 оноо авч 12 оноогоор нэмэгдсэн байна. (2017 онд 35 ,2016 онд 47, 2015 онд 42,). 1950 онд байгуулагдсан компани бөгөөд 30 оронд 5100 ажилчинтай. Макро эдийн засгийн болон салбарын дүн шинжилгээг хийдэг. 1999 оноос 6 шалгуураар үнэлдэг.
• улс төр,
• эдийн засаг,
• хууль,
• татвар
• аюулгүй байдал
• тухайн орны авлигын индекс
Тухайн оронд ажиллаж амьдарч буй мэргэжилтнүүдийг оролцуулан тухайн мэргэжилтнүүд салбар тус бүр дээрх үнэлгээг асуудал тус бүрээр үнэлдэг. Тухайлбал, гар цайлгахаас авахуулаад улс төрийн өндөр түвшний авлигын асуудлыг хүртэл хамруулан судалдаг. Авлигатай холбоотой үзүүлэлт нь: Тухайлбал, хувь хүн ба компани тухайн оронд бизнэс эрхлэхэд жижиг зөвшөөрлөөс авахуулаад томоохон гэрээ байгуулах хахууль өгөх шаардлага үүсдэг эсэх, энэ нь тухайн бизнэс эрхлэгчийг эрсдэлд оруулдаг эсэх г.м. Энэ нь тухайн компани тухайн улсад хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулснаар шүүхийн маргаанд орох, нэр хүндээ алдах зэрэг эрсдэлд оруулдаг.
4. Bertelsmann Foundation Transformation Index 2017-2018- Бэртслманн Фонд Улс орнуудын шилжилтийн индекс
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2018 онд 41 оноо авч өнгөрсөн жилтэй адил байна. (2017 онд 41 , 2016 онд 36, 2015 онд 36,). 1977 онд байгуулагдсан хараат бус байгууллага ба 129 орны Менежмент Индекс ба статус индексийг 17 шалгуурын 52 асуултаар үнэлдэг. Нэг улсад 2 мэргэжилтэн ажиллаж тухайн улсын шилжилтийн ба менежментийн үзүүлэлтийг бичмэл ба тоон хэлбэрээр гаргадаг. Шалгуурын оноог тухайн улсын ‘шинжээч’ гаргадаг, үүний дараа 2 дахь шинжээч дахин оноог дүгнэдэг.
Дараа нь бүсийн шинжээч баталгаажуулдаг.
Үнэлгээний асуултууд: (1-10 оноо)
- (1 оноо, хамгийн бага) Хууль зөрчиж авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч ял шийтгэл хүлээдэггүй, олон нийт жигшдэггүй.
- (10 оноо, хамгийн их) Хууль зөрчиж авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч хатуу ял шийтгэл хүлээж, олон нийт жигшдэг.
- (1 оноо, хамгийн бага) Засгийн газар авлигыг хянах чадваргүй, шударга байдал алдагдсан.
- (10 оноо, хамгийн их) Засгийн газар авлигыг хянах чадвартай, шударга байдлын үр дүнтэй механизм бүрдсэн.
5. IMD World Competitiveness Yearbook 2018- Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2018 онд 30 оноо авч 3 оноогоор буурсан байна. (2017 онд 33 ,2016 онд 35, 2015 онд 37,). IMD нь дэлхийд өндөрт бичигдэх Швейцарийн бизнэсийн сургууль бөгөөд эндээс эрхлэн жил бүр гаргадаг World Competitiveness Year book 2016 нь тухайн улсын өрсөлдөх чадварыг үнэлж үүндээ улс төр болон нийгмийн хүчин зүйлс нь бизнесийн өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлж байгааг судалдаг. Судалгаанд 333 шалгуурыг ашигладаг ба Өрсөлдөх чадвар гэдэг бол тухайн улсын эдийн засгийн бодлого нь бизнэсийн хүрээнд тухайн орны компаниуд хэрхэн баялагийг бүтээн бий болгож улмаар тухайн улсын иргэдийн ирээдүй хэрхэн баталгаажиж байгааг хэмждэг. Тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын бизнесменүүдээс боловсруулсан асуумжийн дагуу судалгааг явуулдаг. 0 -100 гэсэн хэмжүүрээр тухайн орны авлигын түвшинг үнэлдэг.
6. World Justice Project Rule of Law Index Expert Survey 2017 – 2018-Дэлхийн шударга ёсны төсөл, Улс орнуудын хуулийн засаглалын индекс
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2018 онд 36 оноо өнгөрсөн жилээс буураагүй байна. (2017 онд 36,2016 онд 38, 2015 онд 35,). Хуулийн засаглалын үзүүлэлт World Justice Project нь ашгийн бус хараат бус байгууллага бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт хуулийн засаглалыг дэмжих зорилготой. Тухайн орон дахь хуулийн засаглалын байдлыг үнэлдэг. Шалгуур: 53 асуулт 4 үндсэн бүлэгтэй:
- Төрийн албан хаагч гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашигладаг эсэх;
- Цагдаа, цэргийн салбарт төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргадаг эсэх;
- Хуулийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын зорилгоор шийдвэр гаргадаг эсэх;
- Мэдээллийг олон нийт, хуульчид, судлаачдаас цуглуулдаг. 0-100 оноогоор үнэлдэг.
7. Political Economic Risk Consultancy – Asian Intelligence 2018- Улс орнуудын эрсдлийн гарын авлага
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2018 онд 32 оноо авч өнгөрсөн жилээс буураагүй байна. (2017 онд 32, 2016 онд 32, 2015 онд 31,). Тухайн орны стратегийн ач холбогдолтой бизнесийн мэдээлэл болон анализийг хөрөнгө оруулагч нарт хүргэдэг. Тухайлбал, оюуны өмч, оюуны өмчийн эрх ба эрсдэл, хүний нөөцийн чанар, улс төр нийгэм дэх авлига, бусад системийн давуу ба сул талыг хардаг. Улс төрийн систем дэх авлигыг үнэлэхдээ бизнэс эрхлэгчдээс элдэв төрлийн лиценз олгохдоо хахууль шаарддаг эсэх, авлигын бусад хэлбэрээр шаарддаг эсэх, мөн тухайн улсад улс төр нь бизнэсийн салбартай ямар нэг сэжигтэй хэлбэрээр холбоотой байдаг эсэх гэх мэт үнэлгээг хийдэг. Авлигын түвшинг 0-10 оноогоор үнэлж, тухайн оронд бизнес хийж байгаа гадаад ба дотоодын бизнесменүүдээс ярилцлага хийж цуглуулдаг.
8. Varieties of Democracy (V-Dem) 2018- Улс орнуудын ардчиллын хэмжүүр
Абвал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2018 онд 33 оноо авч 2 оноогоор буурсан байна. (2017 онд 35, 2016 онд 34, 2015 онд байхгүй,). Ардчиллыг хэмжих шинэ аргачлал бөгөөд зөвхөн сонгууль төдийгүй ардчиллын гол үзүүлэлт болох либераль, иргэдийн оролцоот, олонхийн сонголт, зөвшилцсөн, зарчимтай, жинхэнэ ардчиллын төлөөх зорилго тавьсан эсэхийг хэмжих баримтуудыг цуглуулдаг. Дэлхийн 50 гаруй орны судлаачдын баг судалгаанд оролцсон 170 орны 2500 судлаачидтай хамтран 16 сая мэдээлэл, тоо баримтыг боловсруулсан. Тухайн орны хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх мөрдүүлэх болон шүүх засаглал дахь авлигын асуудалд үнэлгээ өгч авлига хэрхэн хууль тогтоох ба хэрэгжүүлэх шатанд нөлөөлж байгааг оноогоор тооцож гаргадаг.
9. Economist Intelligence Unit Country Risk Service 2018- Улс орнуудын эдийн засгийн эрсдлийн судалгаа
Авбал зохих 100 онооноос Монгол улсын авсан оноо 2018 онд 37 оноо авч өнгөрсөн жилээс буураагүй байна. (2017 онд 37 , 2016 онд 37, 2015 онд 38).
• Төсвийн захиран зарцуулалтын хувьд тодорхой дүрэм журам, хариуцлагын тогтолцоо байгаа эсэх;
• Төсвийн хөрөнгийг сайд албан тушаалтнууд хувийн эсвэл намын улс төрийн зориулалттайгаар хууль бусаар зарцуулдаг эсэх;
• Хариуцлага, хяналтгүй зарцуулах боломжтой төсвийн сангууд байдаг эсэх;
• Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг эсэх;
• Засгийн газраас шалгуургүйгээр томилогддог төрийн болон нийтийн албан хаагчдын томилгоо байдаг эсэх;
• Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг аудитын тогтолцоо байдаг эсэх, тийм бол улс төрөөс хараат бус байж чаддаг эсэх;
• Хараат бусаар ажиллаж эрх мэдлээ хэтрүүлсэн сайд, төрийн албан хаагчдыг шүүх тогтолцоо байгаа эсэх;
• Албан тушаалд дэвших, гэрээ хийхийн тулд авлигадах явдал байдаг эсэх.
Хараат бус аудит
2012 ба 2017 онуудад Европын Холбооны Нэгдсэн Судалгааны төв ( European Comission Joint Research Center) зүгээс Авлигын Индексийн тооцоолж буй аргачлалд аудит хийсэн бөгөөд энэхүү аргачлал нь агуулга ба статистик тооцоололын хувьд шаардлага хангаж байна.
Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ Байгууллагын зөвлөмж
Монгол Улсын хувьд Авлигын индекс 2012 онд 36 оноотой, 2013 онд 38 оноотой, 2014 онд 39 оноотой , 2015 онд 39 оноотой 72 байранд, 2016 онд 38 оноотой 87 байранд, 2017 онд 36 оноотой 103 байранд 2018 онд 37 оноотой 93 эрэмбэлэгдэж байна. 2018 онд Өрсөлдөх чадварын индекс 3 оноогоор, ардчиллын индекс 3 оноогоор тус тус буурч, Global Insight Country Risk Ratings дээр 12 оноо нэмэгдэж, World Economic Forum Executive Opinion Survey 2018-Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаан дээр 1 оноо нэмж авчээ. Өнгөрсөн оноос нийт дүнгээрээ 1 оноо илүү авч 37 оноогоор 103 байрнаас 93 байранд оржээ. Оноо өсөхөд Global Insight Country Risk Ratings дээр 12 оноо авсан нь голлон нөлөөлсөн бөгөөд зээлжих зэрэглэл өссөн, Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн үр дүнд банк санхүүгийн салбарт засаглал сайжирсан нь эерэгээр нөлөөлжээ.
Манай бүсийн орнуудын дундаж оноо 44 байгаа бөгөөд үүнтэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. 40 онооноос доош оноо авсан улсууд нь хагас ардчилалтай орнууд байгаа бөгөөд популизмд автсан, авлигатай тэмцэх ардчиллын гол институцууд болох шүүх, аудит, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, улс төрийн намууд нь суларсан нийтлэг зураглал харагдаж байна. Цаашид эдгээр орнууд хагас ардчилалаас дарангуйлалын нийгэмд шилжих эрсдэлтэй бөгөөд популизмаас зайлсхийж ардчиллын институцуудаа бэхжүүлэн авлигатай тэмцэн энэ эрдсдлээс сэргийлэх боломжтой.
Монгол Улсын хувьд хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүх, хууль хэрэгжүүлэх байгууллагууд нь хараат байдалд орсоноос авлига газар авч байгаа нь авлигын индексийн оноо хангалттай өсөхгүй байгаагын нэг шалтгаан болно.
Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрч, авлигын улмаас улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөг хохиролууд эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэлийг алдахад хүргэж байна.
Үндсэн хуулийн 29 заалтад заасан УИХ гишүүдийн халдашгүй дархан байдал нь авлигын ял шийтгэлээс зугатах хэрэгсэл болж хувирсныг залруулах ёстой.Улс төрийн өндөр тушаалын албан хаагчид бүлэглэн авлигын хэрэг үйлдэх болж авлига нь гааль, татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад системийн шинж чанартай болж байна
Авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг цааш түлхэж дотоодын бизнесийн салбарт уналтыг бий болгож Монгол улсын өрсөлдөх чадвар буурч байна. Иймд бизнесийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгож худалдан авалтыг ил тод боловсронгуй болгох шаардлагатай.
Транспэрэнси Интернэшнл байгууллагын боловсруулсан төрийн өмчит компаниудын авлигаас сэргийлэх гарын авлагыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлэх шаардлагатай. Төсвийн зарцуулалтад хариуцлага ба ил тод байдлыг нэвтрүүлэх нь чухал.
Монгол улсын авлигын индексд нь хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүх, хууль тогтоох ба хэрэгжүүлэх байгууллагууд чухал нөлөөтэй.Авлигын хэргүүд мөрдөн шалгах, шүүхийг шатанд замхардаг боллоо. Олон улсын жишигээр Авлигын хэргийн дагнасан шүүхийг байгуулж Авлигын хэргийг шуурхай шударга шийддэг болох шаардлагатай.
Ази тивийн орнуудад Авлигтай тэмцэх газрууд бэхжин авлигыг буурууулах томоохон дэвшлүүдийг гаргасан бөгөөд Авлигатай Тэмцэх Газрыг сулруулах биш харин улам бэхжүүлэх замаар Авлигын эсрэг хууль эрх зүйн орчин боловсронгуй болгож шинээр батлагадсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн авлигын асуудлыг үндсээр нь устгаж нийгэмд, ард иргэдэд итгэлийг авчрах нь нь нэн чухал асуудал болж байгааг онцолж байна.
Төрийн албан хаагчдыг ур чадвар дээр суурилан томилж намын томилгоог зогсоох нь чухал байна.
Залуучуудын авлигын эсрэг оролцоог нэмэгдүүлэх ёстой.
Хэвлэл мэдээлэл ба иргэний нийгмийн авлигын эсрэг оролцоог нэмэгдүүүлж тэднийг улс төрчдийн хараат бус байдал ба дарамт шахалтаас хамгаалах нь чухал байна.
УИХ авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч ял шийтгэл хүлээх ХАРИУЦЛАГЫН тогтолцоог бий богох тал дээр ТУУШТАЙ, ШИЙДЭМГИЙ үйлдэл хийх,
- Шүүх засаглалын БИЕ ДААСАН байдлыг хангах нь дээрх зорилгод хүрэх гол нөхцөл болохыг ойлгох,
- Улстөрийн намын засаглалыг цэвэршүүлэх, дотоод ардчилалыг хангах чиглэлээр УИХ ДОРВИТОЙ ажил хийх.
- Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ ардчилалд амжилттай шилжсэн шилжилтийг үргэлжүүлэн хадгалах.
- Эдийн засгийн өсөлт, улс төрийн институтэд итгэх итгэлийг сайжруулахад ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА-ны чанарыг сайжруулах явдал чухал нөлөөтэй,
- хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд БИЕ ДААСАН шүүхтэй болоход зорьсон эрхзүйн шинэтгэлийг хийхийг ШААРДАХАД онцгой ач холбогдол өгч ажиллавал зохино.
- ОУ болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улс олон талт гадаад бодлогоо хадгалж, үргэлжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй.
Транспэрэнси интернэшнл монгол / 29/01/2019
"Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ” онол, практикийн бага хурал боллоо
"Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ” онол, практикийн бага хурал боллоо
Мэдээ, мэдээлэл / admintaf / 05/12/2018
Авлигатай тэмцэх газар, Азийн сан хамтран “Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ” онол, практикийн бага хурлыг эрдэмтэн, судлаачид, судалгааны байгууллагуудын дунд зохион байгууллаа. Бага хурлаар сүүлийн 10 гаруй жил хийгдэж байгаа АТГ, Азийн сан болон бусад байгууллагын авлигын талаарх судалгааны үр дүнг нэгтгэн хэлэлцэж авлига нэмэгдэж байна уу? Эсвэл буурч байна уу? Авлигын төсөөлөл ба бодит байдлын хооронд зөрүү бий юу? Авлигын судалгаануудын арга зүй зөв, бодитой байна уу? Зэрэг олон асуудлыг хөндөхийг хичээсэн.

Монгол Улс дахь авлигын ерөнхий нөхцөл байдал, иргэд олон нийтийн төсөөлөл, хандлага, шударга байдлын түвшин зэргийг тодорхойлох цөөнгүй судалгааг төрийн болон төрийн бус байгууллагууд явуулж байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар (АТГ) давтамжит 3 судалгааг 2007 оноос хойш, Азийн сан давтамжид 2 судалгааг 2006 оноос хойш явуулж байна. Мөн олон улсын хэмжээнд Транспаренси Интернэшнл байгууллага Монгол Улсын авлигын индексийг дэлхийн 200 гаруй улстай харьцуулан жил бүр гаргаж байна.
Бага хурлаар АТГ, Азийн сан болон бусад байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх судалгааны арга зүй, аргачлал, үр дүнг нэгтгэн хэлэлцсэн.
АТГ-ын:
- Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа (2008 оноос хойш тасралтгүй жил бүр хийгдсэн)
- Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ (2010 оноос хойш 2 жил тутамд хийгдсэн)
- Авлигын индекс (2009 оноос хойш 2 жил тутамд хийгдсэн) Дээрх 2 судалгаа (Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ, Авлигын индекс) нэгтгэгдэж Шударга байдлын үнэлгээ нэртэйгээр 2015, 2016 онуудад хийгдсэн
Азийн сангийн:
- Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа (2006 оноос хойш тасралтгүй жил бүр хийгдсэн)
- Бизнесийн орчин дахь авлигын талаарх ойлголт мэдлэг тогтоох судалгаа (2010 оноос хойш тасралтгүй жил бүр хийгдсэн)
Зургыг ikon.mn дэх хурлын талаарх нийтлэлээс авав.
Азийн сан Авлигатай тэмцэх газар / 05/12/2018
Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа 2018 хэвлэгдлээ
Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа 2018 хэвлэгдлээ
Мэдээ, мэдээлэл / admintaf / 14/09/2018
Азийн сан, Сант Марал сантай хамтран Авлигын Талаарх Олон Нийтийн Ойлголт Мэдлэг тогтоох SPEAK) 19 дэх удаагийн судалгааг нийслэл Улаанбаатар хот болон аймаг, сумдыг хамруулан үндэсний хэмжээнд хийж гүйцэтгэлээ. Судалгаагаар авлигын цар хүрээ, олон нийтийн ойлголт, төсөөлөл, тэдгээрт гарч буй өөрчлөлт, өрхийн түвшиний авлигын тохиолдол, төр засгаас авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг цуглуулж, ил болгохыг зорьдог.
Азийн сан / 14/09/2018