"Боловсролын салбар дахь ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал" сэдэвт судалгааны дүнтэй танилцлаа

Мэдээ, мэдээлэл / admintaf / 4 сар, 3 долоо хоног өмнө

Эх сурвалж: http://www.mecss.gov.mn/post17032702

Азийн Сангаас БСШУСЯ, Авлигатай тэмцэх газартай хамтран явуулсан “Боловсролын салбар дахь ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны дүнг БСШУСЯ-ны ажилтан, албан хаагчдад танилцууллаа.

Судалгаагаар боловсролын үйлчилгээнд ёс зүйн зөрчил, жижиг хэмжээний авлига газар авсан, цар хүрээ, тохиолдол их, багш, сурагч, оюутны гараар бэлэн мөнгө ихээр дамжиж, ёс суртахуун, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж байна. Хандив тусламж, төлбөр хураамжийн зохион байгуулалт, ил тод байдал, хяналт, тайлагнал хангалтгүй гэсэн дүн гарчээ. БСШУСЯ-ны судалгааны мөрөөр тодорхой ажил зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байгаагаа БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг танилцуулгын төгсгөлд дурдлаа.

сүүлд нэмэгдсэн мэдээ