Бизнес Эрхлэлтийн Орчин дахь Авлигын Нөхцөл Байдал судалгаа (2016)

Мэдээ, мэдээлэл / admintaf / 1 жил, 6 сар өмнө

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

“Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгааны дүнгээр бизнесийн орчин улам бүр муудсан байгааг харуулж байна

Улаанбаатар, 11-р сарын 30Азийн Сан, Сант Марал сантай хамтран жил бүр явуулдаг “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгааны долоо дахь удаагийн дүнгээ танилцууллаа. Уг судалгаагАрдчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал ил тод байдлыг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Канадын Гадаад хэргийняамны санхүүжилтээрАзийн Сан хэрэгжүүлсэн болно.

2012 оноос хойш явагдаж буй энэхүү судалгаа нь бизнес эрхлэгчдийн ойлголт дээр тулгуурлан бизнесийн орчин дахь авлигын нөлөөллийг харуулахыг зорьдог бөгөөдсудалгааг 2016 оны 9-р сард Улаанбаатар хот дахь330 аж ахуй нэгж, компанийн төлөөлөл болох бизнес эрхлэгчдийг хамруулан явуулав.

Энэ оны судалгаа нь 2016 оны УИХ-ын сонгууль, эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшны уналт болон Засгийн Газрын зүгээс эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх санаачлагуудыг хэрэгжүүлэхээр оролдож буй зэрэг томоохон үйл явдлуудын үеэр хийгдлээ. Иймэрхүү дур зурагтай бизнесийн орчинд судалгааны үзүүлэлтүүд бүх төрөлд багасч, сэтгэл ханамж буурсан, хөрөнгө оруулалтын орчин таатай бус болон бизнес эрхлэгчид өөдрөг бус байгааг улам тодотгож өгөв.

2016 оны судалгаанаас гарсан үндсэн дүгнэлт:

  • 2016 онд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд буурсан хэвээр байна:
  • 2012 онд судалгаанд оролцсон компануудын 11.8 хувь нь хөрөнгө оруулалт доройтсон гэсэн бол 2016 онд энэ тоо нь 56.7 болж нэмэгдсэн байна.
  • Бизнес эрхлэгчдийн хувьд эдийн засаг өснө гэсэн найдвар байхгүй байгаа бөгөөд 2012 онд бизнес эрхлэгчдийн 57 хувь нь хөрөнгө оруулалтын орчин сайжирна гэж байсан бол 2016 онд зөвхөн 26.4 хувь нь сайжирна гэж үзсэн байна.
  • Хэт өндөр татвар, зээл авах боломж бага, мөн лиценз сунгах, олгохтой холбоотой асуудлууд бизнес эрхлэгчдэд гол бэрхшээл болсон хэвээр байна.
  • Татварын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналт, болон Гааль гэх мэт албан газрыг хамгийн их бэрхшээл үүсгэдэг гэж судалгаанд оролцогчид үзжээ.
  • Судалгаанд оролцогчдын тал гаруй хувь нь (47.9)төрийн салбарт авлига “маш ихбайна гэж тодорхойлов, харин аравны нэг нь буюу 12.4 хувь нь хувийн салбарт маш их авлига байна гэсэн байна.
  • Судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь (53 хувь) улс төрийн болон гэр бүл, хамаатан садны харилцаа зэрэг нь төрийн байгууллагын тендерт нөлөөлж байна гэж үзжээ.
  • Бизнесийн орчин дахь авлигын эсрэг хууль зүйн орчинг “огт үр дүнгүй” гэсэн үнэлгээ 2012 онд 19.1 хувь байсан бол 2016 онд судалгаанд оролцогчдын 39.8 хувь нь үр дүнгүй байна гэж хариулжээ.
  • Судалгаа анх эхлэх үед оролцсон хүмүүсийн 19.5 хувь нь төр засгийн авлигатай тэмцэх үйл ажиллагаа “ямар ч үр дүнгүй” гэж хариулж байсан бол 2016 онд энэ үзүүлэлт 44.5 хувь хүртэл өссөн байна.

Судалгаа нь бодлого тодорхойлогчид, төрийн албан хаагчид болон бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин дахь сайн засаглалын арга туршлагын тухай мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашид түүнийгээ сайжруулах, хандлагыг өөрчлөх болон авлигаас урьдчилсан сэргийлэх мэдээллийг түгээж байдгаараа онцлог юм.

Бизнес Эрхлэлтийн Орчин дахь Авлигалын Нөхцөл Байдлын судалгаанаас гадна Азийн Сангаас мөн үндэсний хэмжээнд Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгааг явуулдаг. Хамтдаа хоёр судалгаа нь Монгол Улс дахь авлигын асуудлын ерөнхий дүр зургыг харуулахыг зорьдог юм.

Энэхүү судалгааг Азийн Сангийн вебсайтаас болон Сант Марал сангийн цахим хуудас дээрээс олж татаж авч болно.

Азийн Сан нь Ази тив дахь хөгжиж буй орнуудад ард иргэдийн амьдралыг сайжруулах зорилготойгоор ажиллаж буй олон улсын ашгийн бус байгууллага юм. Азийнулс орнуудад тулгарч буй үндсэн асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхийг зорьсон төслүүдийг жаран жилийн түүх, туршлага дээр үндэслэн хэрэгжүүлж – сайн засаглал, эдийн засгийн хөгжил, эмэгтэйчүүдийг чадавхжуулах болон бүс нутгын хамтын ажиллагааг сайжруулах гэсэн чиглэлээр ажиллаж байна.

сүүлд нэмэгдсэн мэдээ