Бизнесийн хөгжил ба ёс зүй хэлэлцүүлэг боллоо

Мэдээ, мэдээлэл / admintaf / 4 сар, 2 долоо хоног өмнө

Азийн сан, Улаанбаатарын Эдийн засгийн клубтэй хамтран 3 сарын 2-ны өдөр “Бизнесийн хөгжил ба ёс зүй” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр Азийн сангийн “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал 2017” судалгааны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчид ёс зүйтэй бизнесийн ач холбогдол, дэлхий нийтийн бизнесийн чиг хандлага, нийгмийн хариуцлага, бизнесийг өндөр ёс зүйтэй хийх боломжтой эсэх, авлига, хүнд суртал бүхий тогтолцооны эсрэг бизнесүүд юу хийж чадах талаар ярилцсан байна.



сүүлд нэмэгдсэн мэдээ