Бидний тухай

Хамтдаа.мон (khamtdaa.mn) цахим хуудас нь хүүхэд залууст шударга ёсыг таниулах, төлөвшүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоо бүхий цахим орон зай юм.

Энд авлигын талаарх судалгаа, шинжилгээ, сургалтын ном товхимол, гарын авлагыг таниулах, хүүхэд залуусын шударга ёсыг нэмэгдүүлэх зорилготой соён гэгээрүүлэх чиглэлийн материал, орчин үеийн мэдээ мэдээлэл багтана.Олон талын оролцоо, тогтвортой байдлыг хангах зорилгоор цахим хуудсыг төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хөтлөх, мэдээлэл оруулах боломжтойгоор хийгдлээ.

Хамтдаа.мон цахим хуудсыг ашиглах санамжтай танилцана уу.

  • Шинээр бүртгүүлэхдээ байгууллагын нэрээр хэрэглэгчийн нэр үүсгэж хэрэглэх
  • Байгууллага бүр дундаа ашиглах хэрэглэгчийн нэг цахим хаягтай байх
  • Байгууллага зөвхөн авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхтэй холбоотой өөрийн байгууллагын буюу оролцоотой судалгаа шинжилгээ, мэдээ мэдээлэл, тайлан гэх мэт зөвхөн оруулах. Хоёрдогч эх үүсвэр буюу өөр байгууллагын мэдээллийг хуулж оруулахгүй байх
  • Нийтэлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн нийтэлсэн байгууллага бүрэн хариуцах болно
  • Тухайн материалыг анх боловсруулсан эсвэл хэвлэж гаргасан өдрөөр огноог тавих
  • Энэ цахим хуудас дахь мэдээ мэдээллийг ашиглахдаа тэдгээрийг боловсруулсан, бэлтгэсэн, болон бүтээсэн огноог анхаарна уу. Тухайн мэдээлэлд хамаарах хууль тогтоомж өөрчлөгдсөн, хүчингүй болсон, мөн бусад нөхцөл байдал өөрчлөгдсөн байх магадлалтай.

Хамтдаа.мон цахим хуудас нь 2016 оны 7 дугаар сарын 7 нд анх ашиглалтанд оров.