Авлигын төсөөллийн индексээр Монгол улс 103-р байрт эрэмблэгдлээ

Мэдээ, мэдээлэл / trans_2017 / 3 сар өмнө

Өнөөдөр олон улсын "Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2017 оны "Авлигын төсөөллийн индекс"-ийг зарлалаа. Монгол Улс 36 оноо авч 103 дугаар байранд эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс даруй 13 байр ухарсан үзүүлэлт юм.

Тус судалгаанд нийт 180 орныг хамруулан авлигын түвшинг нь 0-100 оноогоор дүгнэжээ. Энэ жил улс орнуудын гуравны хоёр нь 50-аас доош буюу дунджаар 43 оноо авчээ. Шинэ Зеланд 89, Дани 88 оноо буюу хамгийн өндөр оноонууд авч нэг, хоёрдугаар байранд тус тус жагсаж байна.


сүүлд нэмэгдсэн мэдээ