АВЛИГЫН ИНДЕКС 2018 ТАНИЛЦУУЛЛАА

Мэдээ, мэдээлэл / admin / 5 сар, 2 долоо хоног өмнө

Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллга өнөөдөр Авлигын индекс 2018 үр дүнг танилцууллаа.

Индексээс харахад  2018  онд авлигын эсрэг дэвшил дийлэнх орнуудад гараагүй бөгөөд авлигыг хязгаарлаж чадахгүй байгаа улсуудад авлига нь тухайн улсын  АРДЧИЛЛЫН ТОГТОЛЦООГ сулруулж байна.

Монгол Улсын хувьд Авлигын индекс 2012 онд 36 оноотой, 2013 онд 38 оноотой, 2014  онд 39 оноотой , 2015 онд 39 оноотой 72 байранд, 2016 онд 38 оноотой 87 байранд,  2017 онд 36 оноотой 103 байранд 2018 онд 37 оноотой 93 эрэмбэлэгдэж байна.  2018 онд Өрсөлдөх чадварын индекс 3 оноогоор,  ардчиллын индекс 3 оноогоор тус тус  буурч,  Global Insight Country Risk Ratings  дээр 12 оноо нэмэгдэж,  World Economic Forum Executive Opinion Survey 2018-Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаан дээр 1 оноо нэмж авчээ. Өнгөрсөн оноос нийт дүнгээрээ  1 оноо илүү авч 37 оноогоор 103 байрнаас 93 байранд оржээ. Оноо өсөхөд  Global Insight Country Risk Ratings  дээр 12 оноо авсан нь  голлон нөлөөлсөн бөгөөд зээлжих зэрэглэл өссөн, Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн үр дүнд банк санхүүгийн салбарт засаглал сайжирсан нь эерэгээр нөлөөлжээ.

Дэлхийн олон улс орнуудын ардчиллын институцуудад популист ба дарангуйлагч удирдагчид заналхийлэл үүсгэж байна. Ардчиллын чухал тулгуур сууриудыг ингэж ганхуулсанаар  ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ бий болгож  улмаар ардчиллын институцууд авлигыг хянаж чадахаа больж суларч байна гэж Transparency  International   байгууллагын гүйцэтгэх захирал Patricia Moreira мэдэгдлээ.

Авлигын индексийн судалгаа 180 орны авлигыг 13 эх сурвалжаар тодорхойлсон. Авлигын индекс 0-100 оноотой ба 0 бол авлига их 100 бол авлига үгүй. Хамгийн өндөр оноотой орнуудад Дани улс 88  авч нэгдүгээрт орсон  ба Шинэ Зеланд улс 87 оноогоор  хоёрт орсон бол 10-13 оноогоор  Сомали, Сири, Өмнөд Судан  баян ходоод болжээ. Оноог бүсчилвэл  Баруун Европ 66, Төв Европ  ба Төв Ази 35  ба хамгийг бага оноо авсан бүс нь Сахар орчмын Африкийн орнууд  32 оноо авчээ. Эндээс харахад манай судалгаа нь жинхэнэ эрүүл ардчилал нь  авлигатай амжилттай  үр дүнтэй тэмцэж байгааг харуулж  байна гэж Transparency International байгууллагын ТУЗ дарга Delia Ferreira Rubio мэдэгдсэн бөгөөд харин ардчилал сул, ардчиллын институцууд сулыг ашигласан популист ардчилсан бус удирдагчтай улсуудад авлига цэцэглэж байгааг тэрээр анхаарууллаа

Энэ жилийн онцлог

Судалгаанд оролцсон орнуудын гуравны хоёр  50 аас доош буюу нь дунджаар 43 оноо авсан. Цөөн орныг эс тооцвол дийлэнх орнууд авлигын эсрэг дэвшил гаргаагүй байна. Тухайлбал  2012 оноос хойш зөвхөн  20 орон  Авлиыг индексээ сайжруулж чадсан бөгөөд тухайлбал Аргентин, Сенегал, Зааны Ясан Эрэг зэрэг улсууд болно. Оноогоо багасгасан 16 оронд  Австрали, Чили, Мальта, Чили, Унгар  зэрэг болно.Энэ жилийн судалгаанаас харахад  авлигын түвшин ба  эрүүл АРДЧИЛЛЫН  хооронд шууд уялдаа хамаарал байгаа бөгөөд авлига өндөр улсуудад ардчиллын институцууд сул ба улс төрийн эрх чөлөө бага байна.

Ардчилал суларч авлига бэхжсэн нь

Ардчиллыг бид Democracy Index ашиглан , full democracies – жинхэнэ ардчилал , flawed democracies-гажуудсан ардчилал , hybrid regimes- хагас  ардчилал,   autocratic regimes- дарангуйлагч дэглэм  гэж хуваасан бөгөөд full democracies – жинхэнэ ардчилалтай орнууд дунджаар  75 оноо авсан байна. Гажуудсан ардчилалтай орнууд  дунджаар 49 оноо авсан бол хагас  ардчилалтай орнууд  дунджаар 35  оноо ,  дарангуйлагч дэглэмтэй  орнууд  дунджаар 30 оноо  авчээ

Улс орнуудын жишээ

 Ардчилал нь суларч  улмаар авлига нь бэхжсэн орнуудыг Турк ба Унгар тэргүүлж байна. Турк улс 41 оноо авсан ба 2013 оноос 9 оноо доор байна. Freedom in the World Index  Турк улсын ардчиллыг ‘partly free’ ангилаас ‘not free’  ангилалд шилжүүлжээ. Туркийн  ерөнхийлөгч нь эрх мэдлээ нэмэгдүүлсэнээр  хяналт ба тэнцвэрийн тогтолцоо алдагдаж ардчиллын институцууд суларч, хэвлэл мэдээлэл хараат болж, чөлөөт сонгууль ба улс төрийн эрхийг хязгаарлаж, чөлөөтэй ярих ба хэвлэх, авлигын эсрэг жагсан цуглах, улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх эрхийг Туркт хязгаарлаж байна. 

Туркийн  ерөнхийлөгчийн жишээ бол сул ардчилалтай оронд эрх мэдэлтэнгүүд албан тушаалтайгаа зууралдаж ардчиллыг сулруулж,  ял шийтгэлээс зугатах замыг сонгодогын баримт юм.Эрх мэдэлтэнгүүд албан тушаалтайгаа зууралдаж  үлдэхийн тулд мөн улс төрийн өрсөлдөгчөө зайлуулж, эсвэл тэдэнд албан тушаал эрх мэдэл өгч байна.  Унгар улс 2014 оноос хойш 54 онооноос 8 оноо алдаж 46 оноо авсан. 1989 онд Коммунист дэглэмээс салсанаас хойш  улс төрийн эрх чөлөөний оноо нь 2018 онд  хамгийн бага болжээ.  Унгар ба Туркийн жишээ бол хуулийн засаглал суларч иргэний нийгмийн ба хэвлэлийн эрх чөлөө багассаны илэрхийлэл мөн. Унгарын жишээ мөн л  эрх мэдэлтэнгүүд хуулийн засаглалыг сулруулж хяналт ба тэнцвэрийг алдагдуулдагын тод жишээ юм. 2010 оноос Унгарын ерөнхий сайд  Viktor Orbán  намын нөхрөө улсын прокуророор томилж, Үндсэн хуулийн шүүхийг дэмжигчдээрээ бүрдүүлж, Авлигын эсрэг шүүх байгуулсан ч шүүгчдээр нь засгийн газрын хараат шүүгчдийг томилжээ. Авлига өндөр орнууд улс төрийн сөрөг хүчиндээ халтай бөгөөд тэдэнд эрсдэлтэй байдаг. Улс төрийн аллага  өндөр орнууд  авлига өндөр байгааг манай судалгаа онцолж байна. АНУ 71 оноо авч 4 оноо алдсан ба сүүлийн 7 жилд хамгийн бага оноог  2018 онд авсан ба шилдэг  оноотой 20 орноос хасагдлаа.АНУ бага оноо  авсан нь энэ улсад  хяналт ба тэнцвэрийн тогтолцоо өөрчлөгдөн муудаж, улс төрийн өндөр түвшинд ёс зүйн хямралд орсон үетэй нь давхцаж байна.  АНУ засаг захиргаа хаагдаж зогсолт хийсэн,  улс төрийн ба нийгмийн туйлшрал явагдаж, иргэд засгийн газартаа итгэл алдаж, популизм оргилдоо хүрчээ. Энэ нь  иргэд нь АНУын суурь ардчиллын институцид итгэх итгэлийг алдагдуулсан явдал боллоо. Энэ онд 35 оноо авсан Бразил улсын хувьд сүүлийн 7 жилд хамгийн бага оноо бөгөөд өнгөрсөн оноос 2 оноо  алдлаа. Бразил улсыг  мөн л популист удирдагчид олон жил удирдаж  популизм газар авч байгаа  билээ.

Манай судалгаа нь жинхэнэ эрүүл ардчилал нь  авлигатай амжилттай  үр дүнтэй тэмцэж байгааг харуулж чадаж байгааг харуулж байна гэж Transparency International байгууллагын ТУЗ дарга Delia Ferreira Rubio мэдэгдсэн бөгөөд ардчиллын институцууд сулыг ашигласан популист ардчилсан бус удирдагчтай улсуудад авлига цэцэглэж байгааг тэрээр анхааруулж байна. Авлигыг бууруулж ардчилсан засаглалыг бэхжүүлэх зөвлөмжийг улс орнуудад хүргэж байна.

Авлигыг зогсоох шилдэг арга бол : 

· Улс төрийн хяналт ба тэнцвэрийг тохируулагч институцуудыг бэхжүүлэх, түүг дотроо шүүх засаглалын  хараат бус байдлыг хангах

· Авлигын эсрэг  хууль ба авлигын эсрэг стратегийн хэрэгжилтэд гарч буй завсардал бэрхшээлийг арилгах

· Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагуудыг төвийн болон орон нутгийн хэмжээнд бэхжүүлэх

· Хэвлэлийн эрх чөлөөг хангаж сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах

Хямралд орсон АРДЧИЛАЛ  

* Энэ жилийн судалгаанаас харахад  авлигын түвшин ба  эрүүл АРДЧИЛЛЫН  хоорондын уялдааг судалсан бөгөөд төрийн буюу  нийтийн албан дахь авлига  нь ардчиллын институудыг сулруулж тэдний үйл ажиллагааг дампууруулж байна.

* 2018 он дэлхий дахинд Популист ба  Дарангуйлагч дэглэмтэй  улс орнуудад ардчиллын институуд ба  ардчиллын хэм хэмжээ доройтсон жил байлаа.

* АРДЧИЛЛЫН олон жилийн түүхтэй орнуудад ардчиллын хэм хэмжээ доройтсон, ардчиллын зарчмаасаа ухарсан, иргэдийн хяналт суларсан, цөөнхийн эрх зөрчигдсөн,  ардчиллын бусад хэм хэмжээ унасан жил байлаа.

* Авлигын урт гар ардчилсан систем лүү шургалан орж, өндөр албан тушаалтай авлигач улс төрчид ял шийтгэлээс зугатаж , албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн жил байлаа.

* Өнгөрсөн оны сонгуулиар олон улс орнуудад Популист ба Дарангуйлагч  удирдагчид ялалт байгуулж, популизмыг ашиглан ардчилал ба авлигын эсрэг тогтолцоог нураасан жил боллоо.

Ардчилал гэж бид юуг хэлж байна

* Бид Ардчилал гэж бид чөлөөтэй ардчилсан сонгуулийг хэлдэггүй. Бидний судалгаа чөлөөтэй ардчилсан сонгуулиас цааш АРДЧИЛЛЫГ цогц харж АРДЧИЛЛЫН чанарыг хэмждэг. 

* Бид Ардчилал гэж хүний эрх, улс төрийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, хуулийн засаглал, ардчиллын хараат бус институцууд түүн дотроо хараат бус  шүүх засаглалыг хэлж байна. 

* Нэг ч орон 100 оноо авч чадаагүй ч Авлигын индекс өндөр оноо авсан  орнууд ардчиллын эрх чөлөө ба үнэ цэнийг хамгаалдаг орнууд байна.

Авлигын индекс өндөр ба бага оноо авсан орнуудын Ардчиллын байдал

* Авлигын индекс өндөр оноо авсан  орнуудад дараахь нийтлэг зүйлс байна. Хуулийн засаглалтай, шударга прокурорын газар , шударга  аудит,  хараат бус хүчирхэг хэвлэл мэдээлэл, иргэний нийгэмтэй байна.

* Авлигын индекс бага  оноо авсан  орнуудад дараахь нийтлэг зүйлс байна. Улс төрийн эрх чөлөө хязгаарлагдмал, хэвлэлийн эрх чөлөө бага ба хуулийн засаглал сул байна.

* Авлигын индекс бага  оноо авсан  орнуудад  хуулийг хэрэгжүүлдэггүй ба ардчиллын ба авлигын эсрэг ажиллах институцуудын хуулийн орчин сул, хүний ба санхүүгийн нөөцгүй, авлигын хэргүүдийг илрүүлэх, ял оноох чадваргүй байна. Мөн дээрх орнуудын  ардчиллын ба авлигын эсрэг ажиллах институцууд нь хоорондоо зөрчилтэй, засаглал нь сул, хүний нөөц нь тогтворгүй байснаар авлига нь өндөр байна.

Ардчилал суларч авлига бэхжсэн нь

* Олон улсын ардчилал ба хэвлэлийн эрх чөлөөг судалдаг  том байгууллага болох  Democracy Index and Freedom in the World Index  судалгааг   гаргадаг Economist Intelligence Unit and Freedom House онцлохдоо  сүүлийн 20 жилд  ардчиллын чиглэлд дэвшил бараг  гараагүй гэжээ.

* Дээрх 2 индексийг нэгтгэж харахад авлига нь ардчиллыг мөхөөж, удаашруулж, ухрааж, улмаар чөлөөт сонгууль ба улс төрийн эрхийг хязгаарлаж, чөлөөтэй ярих ба хэвлэх, жагсан цуглах, улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж байна.

* Мөн манай судалгаанаас харахад авлига нь эрх мэдлийн хуваарилалт ба хяналт тэнцвэрийн тогтолцоог сулруулдаг бөгөөд тухайлбал шүүх засаглалыг хүчгүй хараат болгодог нь харагдаж байна.

* Ардчиллын чухал тулгуур сууриудыг ганхуулсанаар тухайлбал  чөлөөт сонгууль  ба хараат бус шүүхийг сулруулсанаар авлига нь  ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ бий болгож ардчиллын институцууд авлигыг хянаж чадахаа больж сулардаг.

* Мөн манай судалгаанаас харахад  авлигыг хязгаарлая гэвэл  засгийн газрууд  ардчиллын институцуудыг бэхжүүлж  хяналт тэнцвэрийн тогтолцоог бий болгож хууль ба хуулийн хэрэгжүүлэлтийг сайжруулж, хэвлэлийн эрх чөлөөг дэмжиж, шийдвэр гаргахад иргэний оролцоог нэмэгдүүлэх ёстой. 

* Ардчиллыг бид Democracy Index ашиглан , full democracies – жинхэнэ ардчилал , flawed democracies-гажуудсан ардчилал , hybrid regimes- хагас  ардчилал,   autocratic regimes-  дарангуйлагч дэглэм  гэж хуваасан бөгөөд full democracies – жинхэнэ ардчилалтай орнууд дунджаар  75 оноо авсан  байна.

* Гажуудсан ардчилалтай орнууд  дунджаар 49 оноо авсан бол саармаг ардчилалтай орнууд  дунджаар 35  оноо , дарангуйлагч дэглэмтэй орнууд  дунджаар 30 оноо  авчээ.

* Гажуудсан ба хагас   ардчилалтай орнууд дийлэнх нь дарангуйлагч дэглэм дэглэмээс ардчилалруу шилжиж буй орнууд байна. Гэвч  гажуудсан ба хагас ардчилалтай орнуудын авлигын индекс сайжрах болобуу гэсэн нийтлэг хүлээлт байсан ч ийм дэвшил гарахгүй байна.

* Авторитар  дэглэмээс ардчилалруу шилжиж буй орнуудад нийтлэг байгаа бас нэг зүйл бол эдгээр орнууд авлигатай тэмцэх үр дүнтэй механизмыг бий болгож чадаагүй ба ардчиллын институцууд, шүүх засаглал, прокурор, аудит нь сул байна. Ингэснээр ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ бий болгож ардчиллын институцууд авлигыг хянаж чадахаа больж суларсан байна

* Жинхэнэ ардчилалтай гэсэн ангилалаас  гажуудсан ардчилалтай ангилалтай болж доошилж шилжсэн орнуудад авлигын индекс буурсан байна.

* Авлига өндөр орнууд улс төрийн сөрөг хүчиндээ халтай бөгөөд тэдэнд эрсдэлтэй байдаг. Улс төрийн аллага  өндөр орнууд  авлига өндөр байгааг манай судалгаа онцолж байна.

Улс орнуудын жишээ

* Ардчилал нь суларч  улмаар авлига нь бэхжсэн орнуудыг Турк ба Унгар тэргүүлж байна.

* Турк улс 41 оноо авсан ба 2013 оноос 9 оноо доор байна. Freedom in the World Index  Турк улсын ардчиллыг ‘partly free’ гээс   ‘not free’  ангилалд шилжүүлжээ.

* Туркийн  ерөнхийлөгч нь эрх мэдлээ нэмэгдүүлж Хаан болсноор хяналт ба тэнцвэрийн тогтолцоо алдагдаж ардчиллын институцууд суларч, хэвлэл мэдээлэл хараат болж, чөлөөт сонгууль ба улс төрийн эрхийг хязгаарлаж, чөлөөтэй ярих ба хэвлэх, авлигын эсрэг жагсан цуглах, улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж байна. 

* Туркийн  ерөнхийлөгчийн жишээ бол сул ардчилалтай оронд эрх мэдэлтэнгүүд албан тушаалтайгаа зууралдаж ардчиллыг сулруулж, албан тушаалаа алдах, ял шийтгэлээс зугатах замыг сонгодогын жишээ юм.

* Эрх мэдэлтэнгүүд албан тушаалтайгаа зууралдаж  үлдэхийн тулд улс төрийн өрсөлдөгчөө зайлуулж, эсвэл тэдэнд албан тушаал эрх мэдэл өгдөг.

* Унгар улс 2014 оноос хойш 54 онооноос 8 оноо алдаж 46 оноо авсан. 1989 онд Коммунист дэглэмээс салсанаас хойш мөн улс төрийн эрх чөлөөний оноо нь мөн хамгийн бага болжээ. 

* Энэхүү оноо нь буурсан Унгар ба Туркийн жишээ бол хуулийн засаглал суларч иргэний нийгмийн ба хэвлэлийн эрх чөлөө багассаны илэрхийлэл мөн.

* Унгарын жишээ бол эрх мэдэлтэнгүүд хуулийн засаглалыг сулруулж хяналт ба тэнцвэрийг алдагдуулдагын жишээ юм. 2010 оноос Унгарын ерөнхий сайд  Viktor Orbán  намын нөхрөө улсын прокуророор томилж, Үндсэн хуулийн шүүхийг дэмжигчдээрээ бүрдүүлж, Авлигын эсрэг шүүх байгуулсан ч шүүгчдээр нь засгийн газрын хараат шүүгчдийг томилжээ.

Популизм ба авлига

* Сүүлийн жилүүдэд олон орнуудад популист удирдагчид эрх мэдлийг авч ардчиллын институцууд суларч, ардчиллын эсрэг ил тод алхамууд хийх боллоо.

*  Blair Institute for Global Change – тайланд  популист удирдагчид  ардчиллын институцуудыг  сулруулж хяналт ба тэнцвэрийг алдагдуулдан хувь хүний эрх чөлөөнд халддаг гэжээ.  Мөн ингэж хяналт ба тэнцвэрийг алдагдуулдснаар авлигыг нэмэгдүүлдэг гэжээ. Популист удирдагчдын 40 хувь нь авлигын гэмт хэрэгт холбогдсон байдаг.

* Зарим орнуудад өндөр түвшний авлигын скандал нь ардчиллын институцуудад нь итгэх иргэдийн итгэлийг  алдагдуулж түүн дээр дөрөөлсөн   популист удирдагчдийг гаргаж ирсэн байдаг. Популист удирдагчид авлигын  эсрэг уриа лоозон дэвшүүлж авлигыг устгах стандарт бус шийдэл санал болгож авлигатай тэмцэх ардчиллын институцуудыг үнэгүйдүүлдэг.

Анхаарах улсууд

* АНУ 71 оноо авч 4 оноо алдсан ба сүүлийн 7 жилд хамгийн бага оноог авсан ба шилдэг 20 орноос хасагдлаа.

* АНУ бага оноо нь энэ улс хяналт ба тэнцвэрийн тогтолцоо өөрчлөгдөн муудаж, улс төрийн өндөр түвшинд ёс зүйн хямралд орсон үетэй давхцаж байна.

* Мөн АНУ засаг захиргаа хаагдаж зогсолт хийсэн,  улс төрийн ба нийгмийн туйлшрал явагдаж, иргэд засгийн газартаа итгэл алдаж, популист удирдагчид дэмийрэлд орсон үетэй давхцаж байна. Энэ нь  иргэд нь АНУын суурь ардчиллын институцид итгэх итгэлийг алдагдуулсан явдал боллоо.

* Энэ онд 35 оноо авсан Бразил улсын хувьд сүүлийн 7 жилд хамгийн бага оноо бөгөөд өнгөрсөн оноос 2 оноо  алдлаа. АНУ адилаар Бразил улсыг  популист удирдагчид олон жил удирдаж  популизм газар авч байгаа  билээ.

* Бразилийн  Lava Jato  тойрсон авлигын хэрэг нь Бразилийн ардчиллын институцууд ба авлигатай тэмцэх тогтолцоонд эргэлзээ төрүүлж, иргэдийн итгэлийг алдагдуулсан явдал болсон.

* Бразилийн популист шинэ ерөнхийлөгч авлигын эсрэг хатуу гараар тэмцэх популист мэдэгдэл гаргасан нь энэ улсын ардчиллын тулгын чулууныг ганхуулж ухралт болж байна.

*АНУ ба Бразил улс аль алинд  нь популист удирдагчид авлигын эсрэг популизм хийж эдгээр улсын ардчиллын тулгын чулууг нурааж, шүүх засаглал ба бусад институцын хараат бус байдлыг алдагдуулж байна.

Авлигыг бууруулж ардчилсан засаглалыг бэхжүүлэх зөвлөмж

* 25  жил турш Transparency International  байгууллага авлигын эсрэг тэмцэж буй  дэлхий дахины тэргүүлэх байгууллага бөгөөд дэлхийн 100 гаран оронд салбартайгаар үйл  ажиллагаа явуулж байна.

Авлигыг зогсоох шилдэг арга бол : 

· Улс төрийн хяналт ба тэнцвэрийг тохируулагч институцуудыг бэхжүүлэх, тэдний хараат бус байдлыг хангах

· Авлигын эсрэг  хууль ба авлигын эсрэг стратегийн хэрэгжилтэд гарч буй завсардал бэрхшээлийг арилгах

· Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагуудыг төвийн болон орон нутгийн хэмжээнд бэхжүүлэх

· Хэвлэлийн эрх чөлөөг хангаж сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах

Авлигын индексийн сул тал

* Нийтийн алба буюу төрийн албан дахь авлигын индекс нь хувийн буюу бизнэсийн салбар дахь авлига болон бусад салбар дахь авлигаас өөр байж болно. Учир нь Авлигын индек нь Нийтийн алба буюу төрийн албан дахь авлигыг хэмждэг. 

* Авлигын индекс нь яг энэ цаг мөчид тухайн улсад гарч буй авлигын өөрчлөлт тэмцлийг тусгаж хэмжиж чадахгүй бөгөөд учир нь энэхүү судалгааг 2018 оны 12 сарын эхээр эцэслэсэн байдаг.

* Улсуудын Авлигын индексийн  жил бүрийэ оноог харьцуулах боломжтой бөгөөд харин жил бүрийн хэддүгээрт жагссаныг харьцуулах боломжгүй.

* Авлигын индекс нь гадаад эх сурвалжуудаас авч нэгтгэсэн индекс бөгөөд – Transparency International  өөрөө дата цуглуулдаггүй .

* 2012 ба 2017 онуудад Европын Холбооны Нэгдсэн Судалгааны төв ( European Comission Joint Research Center )  зүгээс Авлигын Индексийн тооцоолж буй аргачлалд аудит хийсэн бөгөөд энэхүү аргачлал нь агуулга ба статистик тооцоололын хувьд шаардлага хангаж байна гэж үзсэн байна.

* Авлигын индекс  судалгааны нэг онооны өөрчлөлт  нь авлига хэмээх нүсэр том асуудлыг илэрхийлэхгүй бөгөөд ийм ч учраас Авлигын индексийг цогц бүхлээр нь харах нь зүйтэй. Авлигын индекс нь хувийн салбар дахь авлига ба мөнгө угаалтын тохиолдол бүрийг хэмжиж чаддаггүй.

Өндөр оноотой улсуудын асуудал

* Өндөр оноотой улсууд болох Дани, Их Британи, Люксембург, Голланд  улсуудад Азербайжаны улс төрчдийн “Azerbaijani Laundromat”  хэмээх мөнгө угаалтыг Organized Crime and Corruption Reporting Project (OCCRP)  байгууллага илрүүлсэн бөгөөд Эстонид үйл ажиллагаа явуулдаг Данийн Danske Bank  ба Nordea банк  оролцож 2012-2014  онд  US$2.7 тэрбум долларыг Азербайжаны улс төрчид угаасан ба  нийт дүн нь US$230 тэрбум ам доллар болжээ.

* Мөнгө угаалтаас сэргийлэх хариуцлага нь төрийн болон хувийн салбарт аль алинд нь хамаарах ба банкирууд, нягтлан бодогчид, хуульчид, цагдаа шүүх бүгд оролцон урьдчилан сэргийлэх ёстой.

* Financial Action Task Force (FATF) байгууллагын дүгнэлтээр мөнгө угаахаас сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч буй орнууд үр дүнд хүрч байгаа бөгөөд Дани улсад харин энэ чиглэлийн стратеги сул байна.

* Tax Justice Network байгууллага   Financial Secrecy Index  гаргадаг бөгөөд улсуудыг оффшор данснуудын гүйлгээний цараа ба тоо хэмжээгээр нь үнэлдэг бөгөөд компаниуд орлогоо нуух хуулийн цоорхой ба гэрээний цоорхой байгаа эсэхэд үнэлгээ өгдөг.

* Энэхүү цоорхойнууд нь авлигач улс төрчдийг авлигын мөнгөө нуух боломж олгодог.

* Авлигын индекс  өндөр оноотой орнуудад ч Хувийн салбар дахь авлига нь авлигажсан лобби хийгддэгээс шалтгаалж өндөр байдаг.

* Зарим орнууд лобби хийх эрх зүйн орчин бүрдээгүйгээс тухайлбал Данид  US$3,100 доош хандив өгөгч нэрээ нууцлах эрхтэй байдаг нь гадаадаас хууль бус лобби ба авлига орж ирэх нөхцөл бүрдүүлдэг байна.

Хувийн компаниуд ба бизнэсийхэнд  

* Хувийн компаниуд ба бизнэсийхэн Авлигын индексийг ашиглан бизнэсийн зах зээлдээ авлигын эрдсэлд орох эсэхээ хэмждэг. Авлигын индекс муу орнуудад бизнэс хийхдээ авлигаас сэргийлэх магадлан шалгалтаа сайжруулж авлигын эрсдлээс сэргийлэх ёстой.

* Авлигын индексийг гаргахдаа гадны хөрөнгө оруулагчдад зөвлөмж гаргах зорилго тавиагүй бөгөөд Авлигын индекс бага оронд хөрөнгө оруулалт хийж болно, гэхдээ авлигаас сэргийлэх, бизнесийн шударга байдлыг хангаж ажиллах ёстой. http://www.transparency.mn/content/18814.shtml?sel=2625&fbclid=IwAR1CSLe3w_BV4xjWxwyoiJvRSbZGdpI5ozLyikjeBvwRyuAHhQ5F1QlxZVI

* Тухайн улсын Авлигын түвшнээс үл хамааран хувийн хэвшлийхэн  авлигаас сэргийлэх арга хэмжээг авдаг байх ёстой. Хуулийн эрсдлээс гадна мэдээлэл харилцааны компаниуд авлига өгч бизнэсийн нэр төрөө алдаж байна. Мөн цаашид бизнэст ашигтай гэрээ хийх эрхээ алдаж байна.

Монгол улсын мэдээллийн эх үүсвэр байгууллагууд

1.World Bank Country Policy and Institutional Assessment 2018- Дэлхийн банкны улс орнуудын Бодлого ба институцийн үнэлгээ

Авал зохих 100 онооноос  Монгол Улсын авсан оноо 2018 онд    

43 оноо авч өнгөрсөн жилээс буураагүй байна.  (2017 онд 43 , 2016 онд 47, 2015 онд 47 ,)

Тухайн улсыг үнэлэхдээ 16 шалгуураар үнэлэх ба (1) эдийн засгийн менежмент (Economic Management), (2) бүтцийн бодлого (Structural Policies), (3) нийгмийн бүх нийтийн оролцоог хангасан (Policies for social inclusion and equity), тэгш хүртээмжтэй бодлого, (4) төсвийн  менежмент ба институтууд (Public sector management and institutions) гэсэн 4 том бүлэг хувааж үнэлдэг. 

Төрийн салбарын ил тод байдал, хариуцлага болон авлига гэсэн 3 хүрээнд хэмждэг (Transparency, Accountability, and Corruption). Үүнд: 

(a). Гүйцэтгэх засаглалын хариуцлагатай байдал. Төрийн албан хаагчид гаргасан шийдвэртээ болон гүйцэтгэлдээ хариуцлага хүлээдэг эсэх; (accountability of the executive to oversight institutions and of public employees for their performance)

(b). Төрийн бус байгууллага ба иргэний нийгэм төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг хугацаанд нь авах боломжтой байдаг эсэх; (access of civil society to information on public affairs)

(c). Төрийн үйл хэрэг хэсэг бүлэг хүмүүсийн далд ашиг сонирхолд автах; (state capture by narrow vested interests)

2. World Economic Forum Executive Opinion Survey 2018-Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаа

Авбал зохих 100 онооноос  Монгол улсын авсан оноо 2018 онд 31 оноо авч өмнөх жилээс 1 оноогоор нэмэгдсэн байна. (2017 онд 30, 2016 онд 38, 2015 онд 42 ,). 2017 оны судалгаа нь 133орны 12,775 бизнесийн гүйцэтгэх удирдлагуудын саналыг тусгасан. Хамтрагч байгууллагаар тухайн улс орны хараат бус эдийн засгийн их сургууль, институцууд, бизнес сургуулиуд хамрагдсан. Судалгаанд оролцогчид тухайн орны бизнесийн орчинг үнэлсэн.

Асуусан асуултууд:

1. Бизнес хийхийн тулд хахууль аль нөхцөлд өгдөг эсэх

• Импорт, экспорт хийхэд

• Төрийн үйлчилгээ (public utilities)

• Үйл ажиллагааны татвар

• Төрийн тендер, гэрээ, зөвшөөрөл авахад

• Шүүхийн шийдвэрт нөлөөлөх

2. Тухайн улсад төсвийн мөнгийг авлигын замаар хувь хүн, компанид шилжүүлж завшиж боломжтой эсэх

3.Global Insight Country Risk Ratings 2018- Глобал Инсайт Улс орнуудын эрсдлийн эрэмбэ

Абвал зохих 100 онооноос  Монгол улсын авсан оноо 2018 онд 47 оноо авч 12 оноогоор нэмэгдсэн байна. (2017 онд 35 ,2016 онд 47, 2015 онд 42,). 1950 онд байгуулагдсан  компани  бөгөөд 30 оронд 5100 ажилчинтай. Макро эдийн засгийн болон салбарын дүн шинжилгээг хийдэг. 1999 оноос 6 шалгуураар үнэлдэг.

• улс төр,

• эдийн засаг,

• хууль,

• татвар

• аюулгүй байдал

• тухайн орны авлигын индекс

Тухайн оронд ажиллаж амьдарч буй мэргэжилтнүүдийг оролцуулан тухайн мэргэжилтнүүд салбар тус бүр дээрх үнэлгээг асуудал тус бүрээр үнэлдэг. Тухайлбал, гар цайлгахаас авахуулаад улс төрийн өндөр түвшний авлигын асуудлыг хүртэл хамруулан судалдаг. Авлигатай холбоотой үзүүлэлт нь: Тухайлбал, хувь хүн ба компани тухайн оронд бизнэс эрхлэхэд жижиг зөвшөөрлөөс авахуулаад томоохон гэрээ байгуулах хахууль өгөх шаардлага үүсдэг эсэх, энэ нь тухайн бизнэс эрхлэгчийг эрсдэлд оруулдаг эсэх г.м. Энэ нь тухайн компани тухайн улсад хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулснаар шүүхийн маргаанд орох, нэр хүндээ алдах зэрэг эрсдэлд оруулдаг.

4. Bertelsmann Foundation Transformation Index 2017-2018- Бэртслманн Фонд Улс орнуудын шилжилтийн индекс

Абвал зохих 100 онооноос  Монгол улсын авсан оноо 2018 онд 41 оноо авч өнгөрсөн жилтэй адил байна. (2017 онд 41 , 2016 онд 36, 2015 онд 36,). 1977 онд байгуулагдсан хараат бус байгууллага ба 129 орны Менежмент Индекс ба статус индексийг 17 шалгуурын 52 асуултаар үнэлдэг. Нэг улсад 2 мэргэжилтэн ажиллаж тухайн улсын шилжилтийн ба менежментийн үзүүлэлтийг бичмэл ба тоон хэлбэрээр гаргадаг. Шалгуурын оноог тухайн улсын ‘шинжээч’ гаргадаг, үүний дараа 2 дахь шинжээч дахин оноог дүгнэдэг.

Дараа нь бүсийн шинжээч баталгаажуулдаг.

Үнэлгээний асуултууд: (1-10 оноо)

- (1 оноо, хамгийн бага) Хууль зөрчиж авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч ял шийтгэл хүлээдэггүй, олон нийт жигшдэггүй.

- (10 оноо, хамгийн их) Хууль зөрчиж авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч хатуу ял шийтгэл хүлээж, олон нийт жигшдэг.

- (1 оноо, хамгийн бага) Засгийн газар авлигыг хянах чадваргүй, шударга байдал алдагдсан.

- (10 оноо, хамгийн их) Засгийн газар авлигыг хянах чадвартай, шударга байдлын үр дүнтэй механизм бүрдсэн.

5. IMD World Competitiveness Yearbook 2018- Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа

Абвал зохих 100 онооноос  Монгол улсын авсан оноо 2018 онд 30 оноо авч 3 оноогоор буурсан байна. (2017 онд 33 ,2016 онд 35, 2015 онд 37,). IMD нь дэлхийд өндөрт бичигдэх Швейцарийн бизнэсийн сургууль бөгөөд эндээс эрхлэн жил бүр гаргадаг World Competitiveness Year book 2016 нь тухайн улсын өрсөлдөх чадварыг үнэлж үүндээ улс төр болон нийгмийн хүчин зүйлс нь бизнесийн өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлж байгааг судалдаг. Судалгаанд 333 шалгуурыг ашигладаг ба Өрсөлдөх чадвар гэдэг бол тухайн улсын эдийн засгийн бодлого нь бизнэсийн хүрээнд тухайн орны компаниуд хэрхэн баялагийг бүтээн бий болгож улмаар тухайн улсын иргэдийн ирээдүй хэрхэн баталгаажиж байгааг хэмждэг. Тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын бизнесменүүдээс боловсруулсан асуумжийн дагуу судалгааг явуулдаг. 0 -100 гэсэн хэмжүүрээр тухайн орны авлигын түвшинг үнэлдэг.

6. World Justice Project Rule of Law Index Expert Survey 2017 – 2018-Дэлхийн шударга ёсны төсөл, Улс орнуудын хуулийн засаглалын индекс

Абвал зохих 100 онооноос  Монгол улсын авсан оноо 2018 онд 36 оноо өнгөрсөн жилээс буураагүй байна. (2017 онд 36,2016 онд 38, 2015 онд 35,). Хуулийн засаглалын үзүүлэлт World Justice Project нь ашгийн бус хараат бус байгууллага бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт хуулийн засаглалыг дэмжих зорилготой. Тухайн орон дахь хуулийн засаглалын байдлыг үнэлдэг. Шалгуур: 53 асуулт 4 үндсэн бүлэгтэй:

- Төрийн албан хаагч гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашигладаг эсэх;

- Цагдаа, цэргийн салбарт төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргадаг эсэх;

- Хуулийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын зорилгоор шийдвэр гаргадаг эсэх;

- Мэдээллийг олон нийт, хуульчид, судлаачдаас цуглуулдаг. 0-100  оноогоор үнэлдэг.

7. Political Economic Risk Consultancy – Asian Intelligence 2018- Улс орнуудын эрсдлийн гарын авлага

Абвал зохих 100 онооноос  Монгол улсын авсан оноо 2018 онд 32 оноо авч  өнгөрсөн жилээс буураагүй байна. (2017 онд 32, 2016 онд 32, 2015 онд 31,). Тухайн орны стратегийн ач холбогдолтой бизнесийн мэдээлэл болон анализийг хөрөнгө оруулагч нарт хүргэдэг. Тухайлбал, оюуны өмч, оюуны өмчийн эрх ба эрсдэл, хүний нөөцийн чанар, улс төр нийгэм дэх авлига, бусад системийн давуу ба сул талыг хардаг. Улс төрийн систем дэх авлигыг үнэлэхдээ бизнэс эрхлэгчдээс элдэв төрлийн лиценз олгохдоо хахууль шаарддаг эсэх, авлигын бусад хэлбэрээр шаарддаг эсэх, мөн тухайн улсад улс төр нь бизнэсийн салбартай ямар нэг сэжигтэй хэлбэрээр холбоотой байдаг эсэх гэх мэт үнэлгээг хийдэг. Авлигын түвшинг 0-10 оноогоор үнэлж, тухайн оронд бизнес хийж байгаа гадаад ба дотоодын бизнесменүүдээс ярилцлага хийж цуглуулдаг.

8.  Varieties of Democracy (V-Dem) 2018- Улс орнуудын ардчиллын хэмжүүр

Абвал зохих 100 онооноос  Монгол улсын авсан оноо 2018 онд 33 оноо авч 2 оноогоор буурсан байна. (2017 онд 35, 2016 онд 34, 2015 онд байхгүй,). Ардчиллыг хэмжих шинэ аргачлал бөгөөд зөвхөн сонгууль төдийгүй ардчиллын гол үзүүлэлт болох либераль, иргэдийн оролцоот, олонхийн сонголт, зөвшилцсөн, зарчимтай, жинхэнэ ардчиллын төлөөх зорилго тавьсан эсэхийг хэмжих баримтуудыг цуглуулдаг. Дэлхийн 50 гаруй орны судлаачдын баг судалгаанд оролцсон 170 орны 2500  судлаачидтай хамтран 16 сая мэдээлэл, тоо баримтыг боловсруулсан. Тухайн орны хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх мөрдүүлэх болон шүүх засаглал дахь авлигын асуудалд үнэлгээ өгч авлига хэрхэн хууль тогтоох ба хэрэгжүүлэх шатанд нөлөөлж байгааг оноогоор тооцож гаргадаг.

9. Economist Intelligence Unit Country Risk Service 2018- Улс орнуудын эдийн засгийн эрсдлийн судалгаа

Авбал зохих 100 онооноос  Монгол улсын авсан оноо 2018 онд 37 оноо авч өнгөрсөн жилээс буураагүй байна. (2017 онд 37 , 2016 онд 37, 2015 онд 38).

• Төсвийн захиран зарцуулалтын хувьд тодорхой дүрэм журам, хариуцлагын тогтолцоо  байгаа эсэх;

• Төсвийн хөрөнгийг сайд албан тушаалтнууд хувийн эсвэл намын улс төрийн зориулалттайгаар хууль бусаар зарцуулдаг эсэх;

• Хариуцлага, хяналтгүй зарцуулах боломжтой төсвийн сангууд байдаг эсэх;

• Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг эсэх;

• Засгийн газраас шалгуургүйгээр томилогддог төрийн болон нийтийн албан хаагчдын томилгоо байдаг эсэх;

• Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг аудитын тогтолцоо байдаг эсэх, тийм бол улс төрөөс хараат бус байж чаддаг эсэх;

• Хараат бусаар ажиллаж эрх мэдлээ хэтрүүлсэн сайд, төрийн албан хаагчдыг  шүүх тогтолцоо байгаа эсэх;

• Албан тушаалд дэвших, гэрээ хийхийн тулд авлигадах явдал байдаг эсэх.

Хараат бус аудит

2012 ба 2017 онуудад Европын Холбооны Нэгдсэн Судалгааны төв ( European Comission Joint Research Center) зүгээс Авлигын Индексийн тооцоолж буй аргачлалд аудит хийсэн бөгөөд энэхүү аргачлал нь агуулга ба статистик тооцоололын хувьд шаардлага хангаж байна.

Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ Байгууллагын зөвлөмж

Монгол Улсын хувьд Авлигын индекс 2012 онд 36 оноотой, 2013 онд 38 оноотой, 2014  онд 39 оноотой , 2015 онд 39 оноотой 72 байранд, 2016 онд 38 оноотой 87 байранд,  2017 онд 36 оноотой 103 байранд 2018 онд 37 оноотой 93 эрэмбэлэгдэж байна.  2018 онд Өрсөлдөх чадварын индекс 3 оноогоор,  ардчиллын индекс 3 оноогоор тус тус  буурч,  Global Insight Country Risk Ratings  дээр 12 оноо нэмэгдэж,  World Economic Forum Executive Opinion Survey 2018-Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаан дээр 1 оноо нэмж авчээ. Өнгөрсөн оноос нийт дүнгээрээ  1 оноо илүү авч 37 оноогоор 103 байрнаас 93 байранд оржээ. Оноо өсөхөд  Global Insight Country Risk Ratings  дээр 12 оноо авсан нь  голлон нөлөөлсөн бөгөөд зээлжих зэрэглэл өссөн, Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн үр дүнд банк санхүүгийн салбарт засаглал сайжирсан нь эерэгээр нөлөөлжээ.

Манай бүсийн орнуудын дундаж оноо 44 байгаа бөгөөд үүнтэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. 40 онооноос доош оноо авсан улсууд нь хагас ардчилалтай орнууд байгаа бөгөөд популизмд автсан, авлигатай тэмцэх ардчиллын гол институцууд  болох шүүх, аудит, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, улс төрийн намууд нь суларсан нийтлэг зураглал харагдаж байна. Цаашид эдгээр орнууд хагас ардчилалаас дарангуйлалын нийгэмд шилжих эрсдэлтэй бөгөөд популизмаас зайлсхийж ардчиллын институцуудаа бэхжүүлэн авлигатай тэмцэн энэ эрдсдлээс сэргийлэх боломжтой.

Монгол Улсын хувьд  хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүх, хууль  хэрэгжүүлэх байгууллагууд нь  хараат байдалд орсоноос авлига газар авч  байгаа нь авлигын индексийн оноо хангалттай өсөхгүй байгаагын нэг шалтгаан болно.

Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй замхарч, ял шийтгэлгүй өнгөрч, авлигын улмаас улсад учирсан хэдэн зуун тэрбум төгрөг  хохиролууд эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд  иргэдийн итгэлийг алдахад хүргэж байна.

Үндсэн хуулийн 29 заалтад  заасан УИХ гишүүдийн халдашгүй дархан байдал нь авлигын ял шийтгэлээс зугатах хэрэгсэл болж хувирсныг залруулах ёстой.Улс төрийн өндөр тушаалын албан хаагчид бүлэглэн авлигын хэрэг үйлдэх болж авлига нь  гааль, татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад системийн шинж чанартай болж байна

Авлигын эрсдэлт байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг  цааш түлхэж дотоодын бизнесийн салбарт уналтыг бий болгож Монгол улсын өрсөлдөх чадвар буурч байна. Иймд бизнесийн салбарт  чөлөөт өрсөлдөөнийг бий болгож худалдан авалтыг ил тод боловсронгуй болгох шаардлагатай.

Транспэрэнси Интернэшнл байгууллагын боловсруулсан төрийн өмчит компаниудын авлигаас сэргийлэх гарын авлагыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлэх шаардлагатай. Төсвийн зарцуулалтад хариуцлага ба ил тод байдлыг нэвтрүүлэх нь чухал.

Монгол улсын авлигын индексд нь хараат бус ажиллах ёстой төрийн институцууд болох аудит, шүүх, хууль тогтоох ба хэрэгжүүлэх байгууллагууд чухал нөлөөтэй.Авлигын хэргүүд мөрдөн шалгах, шүүхийг шатанд замхардаг боллоо. Олон улсын жишигээр Авлигын хэргийн дагнасан шүүхийг байгуулж Авлигын хэргийг шуурхай шударга шийддэг болох шаардлагатай.

Ази тивийн орнуудад Авлигтай тэмцэх газрууд бэхжин авлигыг буурууулах томоохон дэвшлүүдийг гаргасан бөгөөд Авлигатай Тэмцэх Газрыг  сулруулах биш харин улам бэхжүүлэх замаар   Авлигын эсрэг хууль эрх зүйн орчин боловсронгуй болгож шинээр батлагадсан Авлигатай тэмцэх  үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн авлигын асуудлыг үндсээр нь устгаж нийгэмд, ард иргэдэд итгэлийг авчрах нь  нь нэн чухал асуудал болж байгааг  онцолж байна.

Төрийн албан хаагчдыг ур чадвар дээр суурилан томилж намын томилгоог зогсоох нь чухал байна.

Залуучуудын авлигын эсрэг оролцоог нэмэгдүүлэх ёстой.

Хэвлэл мэдээлэл ба иргэний нийгмийн авлигын эсрэг оролцоог нэмэгдүүүлж  тэднийг улс төрчдийн хараат бус байдал ба дарамт шахалтаас хамгаалах нь чухал байна.

УИХ  авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч ял шийтгэл хүлээх ХАРИУЦЛАГЫН тогтолцоог бий богох тал дээр ТУУШТАЙ, ШИЙДЭМГИЙ үйлдэл хийх,

- Шүүх засаглалын БИЕ ДААСАН  байдлыг хангах нь дээрх зорилгод хүрэх гол нөхцөл болохыг ойлгох,

- Улстөрийн намын засаглалыг цэвэршүүлэх, дотоод ардчилалыг хангах чиглэлээр УИХ ДОРВИТОЙ ажил хийх. 

- Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ ардчилалд амжилттай шилжсэн шилжилтийг үргэлжүүлэн хадгалах.

- Эдийн засгийн өсөлт, улс төрийн институтэд итгэх итгэлийг сайжруулахад ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА-ны чанарыг сайжруулах явдал чухал нөлөөтэй,

- хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд БИЕ ДААСАН шүүхтэй болоход зорьсон эрхзүйн шинэтгэлийг хийхийг ШААРДАХАД онцгой ач холбогдол өгч ажиллавал зохино.

- ОУ болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улс олон талт гадаад бодлогоо хадгалж, үргэлжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй. 

сүүлд нэмэгдсэн мэдээ